Бутан
| Бутаны Вант Улс
འབྲུག་རྒྱལ་ཁབ་
Брук Юл |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Дуулал: "Хүржигнэх луун улс" (Брук Цэндэн) |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Тхимпху | |||||
| Албан ёсны хэл | Жонха | |||||
| Угсаатны бүтэц |
50% Төвөд гаралт 35% Балба гаралт 15% бусад |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Нэгдмэл, үндсэн хуульт хаант | |||||
| - | Ван | Жигмэд Гэсэр Намжил Ванчиг | ||||
| - | Ерөнхий сайд | Жигмэд Одсэр Пэрэнлэй | ||||
| Түүх | ||||||
| - | Ванчигийн улс | 1907 оны 12 сарын 17 | ||||
| - | Үндсэн хуульт хаант ёст шилжсэн | 2007 он | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 38,394 км2 (135) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 1.1 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2011) | 708,427 (165) | ||||
| - | Тооллого (2005) | 634,982[1] | ||||
| - | Нягтрал | 18.0 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $3.875 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $5,429[2] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2010 оны тооцоо | |||||
| - | Нийт | $1.412 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $1,978[2] | ||||
| ХХИ (2007) | ▲ 0.619[3] (дундаж) (132) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Нгултрум (BTN) |
|||||
| Цагийн бүс | +6 | |||||
| Замын хөдөлгөөн | зүүн | |||||
| Интернетийн АДН | .bt | |||||
| Утасны дугаар | 975 | |||||
Бутан, албан ёсоор Бутаны Вант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөд Азийн орон юм. Бутан улс нь зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрладаг.
Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвддөө хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсоноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон.
Бутанчуудын дийлэнх нь Төвдийн Буддын шашны шүтлэгтэй. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон юм. Одоогийн хаан нь Жигмэд Гэсэр Намжил Ванчиг, улсын нийслэл нь Тхимпху хот юм.
Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 691,141 хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл нь албан ёсны улсын хэл болдог.
[засварлах] Эшлэл
- ↑ Population and Housing Census of Bhutan — 2005 (PPT). UN (2005). 2010-01-05-д хандсан.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Bhutan. International Monetary Fund. 2011-04-20-д хандсан.
- ↑ Human Development Report 2009. Human development index trends: Table G (PDF). United Nations (2009). 2009-10-05-д хандсан.
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Зүүн Тимор (Тимор-Лесте)3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |