Ирак

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
جمهورية العراق
Жумхурияту л-ʿИрак (Араб)
كۆماری عێراق
Комарк Ирак (Курд)

Бүгд Найрамдах Ирак Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
الله أكبر (Араб)
Аллаху Акбар
(Бурхан бол агуу)
Төрийн дуулал
Маутини (шинэ) (Миний эх орон)
Ардх Алфоратайн
(хуучин)1
Байршил
Нийслэл Багдад2
Албан ёсны хэл(нүүд) Aраб, Kурд, Арамай3
Засаглал Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс (үүсч хөгжиж байгаа)
- Ерөнхийлөгч Жалал Талабани
- Ерөнхий Сайд Нури аль-Малики
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Османы эзэнт гүрнээс тусгаарласан 1919 оны 10 сарын 1
- Британий эзэнт гүрнээс тусгаарласан 1932 оны 10 сарын 3
Газар нутаг
- Нийт 438,317 км² (58-д)
- Ус (%) 1.1
Хүн ам
- 2007 оны тооцоо 29,267,000 (39-д)
- Нягтшил 66/км² (125-д)
ҮНБ 2006 оны тооцоо
- Нийт $89.8 тэрбум (61-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $2,900 (130-д)
ХХИ (1999 он) 0.567 (?-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Ирак динар (IQD)
Цагийн бүс UTC+3
Улсын домэйн нэр .iq
Утасны код +964
1Курдууд Эй Рекоб-г хэрэглэдэг
2Ирак Курдистаны нийслэл нь Арбил
3Араб, Курд хэл нь засгийн газрын албан ёсны хэлнүүд. Ассир хэл, Ирак Туркмен хэлүүд нь орон нутгийн зарим хэсэгт албан ёсны.

Ирак, албан ёсоор Бүгд Найрамдах Ирак Улс (Араб хэл: جمهورية العراق, Жумхурияту л-ʿИрак) нь Баруун Азийн орон юм. Ирак нь Загросын нурууны баруун хойд хэсгийн ихэнх хэсгийг дагаж, Сирийн цөлийн зүүн хэсэг, Арабын цөлийн хойд хэсэгт оршдог. Өмнөд талдаа Кувэйт, Саудын Араб, баруун талдаа Йордан, баруун хойд талдаа Сири, хойд талдаа Турк, зүүн талдаа Иран орнуудтай хиллэдэг. Умм Касрт Персийн булан дээр маш нарийн эрэгтэй. Иракт орших гол мөрнүүд болох Тигр, Евфрат мөрнүүд нь Иракт хөдөө аж ахуй эрхэлж болох нутгийг бүрдүүлдэг.

Нийслэл хот нь Багдад бөгөөд улсынх нь төв зүүн хэсэгт оршдог. Иракын түүх нь Эртний Месопотамиас эхлэдэг. Тигр, Ерврат мөрний хоорондох газар нутагт соёл иргэншил, бичиг үсэг анх үүссэн гэдэг. Ирак нь урт удаан түүхийнхээ явцад Аккадын, Ассирийн, Вавилоны, Аббасидын эзэнт гүрнүүдийн төв, мөн Ахеменидын, Македонийн, Партын, Сассанидын, Умаяяадын, Монголын, Османы, Британы эзэнт гүрнүүдийн хэсэг болж байжээ.

2003 онд Иракт довтолсны дараа олон орны (голдуу АНУ, Их Британи) цэргүүд Иракыг эзлэж байна. Энэ довтолгоо болон дайн нь маш олон үр дагаварт хүргэсэн бөгөөд үүнд, улс дотор үймээн самуун дэгдэх, улс төрийн тогтолцооны эвдрэл, хуучны ерөнхийлөгч Саддам Хуссейны буулгалт ба цаазлалт, мөн улс төрийн тэнцвэртэй байдал, эдийн засаг, дэд бүтэц, газрын тосны хэрэглээ г.м. олон тооны улсын хэмжээтэй том асуудал зэрэг байна. 2007 оны Сүйрсэн орнуудын индекст Ирак нь Суданы дараа дэлхийн хоёр дахь хамгийн тогтворгүй орон хэмээн тэмдэглэгджээ. АНУ-ын армийн удирдлага доор Ирак нь 18 мужаас бүтсэн (мухафадхат) парламентийн засаглалтай ардчилсан орныг бүтээж байна.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: العراق - зураг, медиа материалууд


Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр