Месопотам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эртний Месопотамийн газрын зураг

Эртний хоёр мөрний газар нутаг (Тигр, Евфрат мөрөн) буюу одоогийн Ирак, Сири улсын нутаг болох Месопотамид (гре. Μεσοποταμία) МЭӨ 3-р мянганд соёл иргэншил үүсэн бий болсон ба анхны хүчирхэг, түүхэнд тэмдэглэсэн эзэнт улс нь Акад байсан. Түүний дараа Ассир, Вавилоны эзэнт гүрнүүд ноёлж байсан. Ассир, Вавилон нь зэрэгцэн оршиж түүхэн цаг хугацааны үеүдэд аль нэг улс нь хүчирхэг болох үедээ нөгөө улсаа эрхшээлдээ оруулдаг байв.

Соёл[засварлах]

Хоёр мөрний анхны бичиг үсэг нь шавар самбар дээр бичээд хатаадаг байсан юм. Тухайн үеийн түүхэн бичвэрүүд маш хүнд, мөн амархан хагарч гэмтдэг, он цагийн элэгдэл даахдаа муу, зөөвөрлөхөд хэцүү. 2004 онд Ирак уруу Америкчууд довтлох үед Иракийн нийслэл Багдад хотын музейгээс эртний Ассир, Вавилоны үеийн түүхэн дурсгалт үнэт бүтээлүүд олноор алга болж хар захын наймаачдаар дамлан худалдагдсан нь харамсалтай зүйл болсон.

Одон орон судлал, зурхай[засварлах]

Эртний хоёр мөрний улсад одон зурхай, одон орон судлал хөгжсөн ба эртний Египетийн зурхай судлалаас ялгаатай нь вавилончууд бүх гараг ертөнцийг шүтэж, гараг бүр тодорхой нэгэн бурханд харьялагдаж түүний нэрээр нэрлэгдэж байгаа гэдэгт итгэдэг байжээ. Эртний Ассир, Вавилонд "септенер" гэдэг сонгодог систем бий. Энэ системд тэр үед мэдэгдэж байсан 5 гараг эрхэс ордог ба эдгээр нь өнөөг хүртэл зурхай судлалд ашигладаг. Эртний Египетэд хөдөлгөөнгүй оддыг судалдаг байсан бол харин Ассир, Вавилонд хөдөлгөөнтөй од эрхсүүдийг шинжилж, утга учрыг судалдаг байсан. Тэдгээрийн хоорондын хөдөлгөөнийг харьцуулах ба гараг эрхсийн байрлал нь 12 ордыг маш нарийн систем солбилцлыг тодорхойлох шаардлага гарсан юм. Ийнхүү гараг эрхсийн зурхай судлал үүссэн ба гараг эрхсийн өөрсдийн жинхэнэ байрлал нөлөө хүмүүст хэлмэрчилж хувь тавилан, хүний ирээдүйг харахад тусалдаг гэж үздэг байжээ.

Бусад[засварлах]

Зөвхөн одон орон төдийгүй газарзүй, физик, газар тариалангийн систем, суваг шуудуу, уран барилга ихээхэн хөгжсөн байжээ.

Мөн эртний Ассир, Вавилончууд нь маш тулаанч улс үндэстэн байсан юм.