Персийн булангийн дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Персийн булангийн дайн
Gulf War Photobox.jpg
Дээрээс цагийн зүүний дагуу: Кувейтийн газрын тосны цооног дээгүүр нисч буй АНУ-ын Агаарын цэргийн хүчний нисэх онгоц; Грэнби ажиллагаанд оролцож буй Британийн цэргүүд; Локхид AC-130-ын камерийн харагдац; Үхлийн зам; M728 байлдааны инженерийн тээврийн хэрэгсэл
Огноо 1990 оны 8 дугаар сарын 2 – 1991 оны 2 дугаар сарын 28 (Цөлийн шуурга ажиллагаа албан ёсоор 1995 оны 11 дүгээр сарын 30-нд дууссан[1])
Байрлал Ирак, Кувейт, Саудын Араб
Үр дагавар
  • Эвслийн ялалт
  • Иракийн эсрэг хориг тогтоосон
  • Иракийн булаан эзлэгч хүчийг Кувейтээс гаргасан
  • Иракийн талаас олон цэрэг амь үрэгдэж, шархдан, Ирак, Кувейтийн дэд бүтэц сүйдсэн
Байлдагч талууд
Flag of Kuwait.svg Кувейт

Америк Америк
Flag of Saudi Arabia.svg Саудын Араб
Flag of the United Kingdom.svg Нэгдсэн Вант Улс
Франц Франц
Flag of Egypt.svg Египет
Flag of Syria.svg Сири
Эвслийн бусад хүч

Flag of Iraq (1991-2004).svg Ирак
Удирдагчид
Кувейт Жабэр Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах

Америк Норман Шварцкопф
Америк Колин Павэлл
Саудын Араб Халид бин Султан[2]
Их Британи Эндрью Вилсон
Их Британи Питэр дэ ла Биллиэр

Flag of Iraq (1991-2004).svg Саддам Хусэйн

Flag of Iraq (1991-2004).svg Али Хассан аль-Мажид
Flag of Iraq (1991-2004).svg Салах Абуд Махмуд

Цэргийн хүч
959.600[3]
1.820 сөнөөгч онгоц, дайрагч онгоц (АНУ-ын 1.376, Саудын Арабын 175, Британийн 69, Францын 42, Канадын 24, Италийн 8)
3.318 танк (голдуу M1 Abrams(АНУ),Challenger 1(НВУ), M60(АНУ))
8 нисэх онгоц тээгч
2 байлдааны усан онгоц
20 крүйзэр
20 сөнөөгч усан онгоц
5 шумбагч завь[4]
545.000 (Кувейтэд 100.000)+
649 сөнөөгч онгоц
4.500 танк (Хятадын Type-59, Type-69, өөрөө үйлдвэрлэсэн T-55 T-62, 500 орчим ЗХУ-ын T-72) [4]
Хохирол
379 алагдсан

776 шархадсан[5]

20.000-35.000 алагдаж, шархадсан[6]
Алагдсан энгийн иргэд:
3.664 орчим Иракийн энгийн иргэд алагдсан.[7]

Израилийн энгийн иргэдээс 2 хүн алагдаж, 230 хүн шархадсан [8]
Саудын Арабын энгийн иргэдээс 1 хүн алагдаж, 65 хүн шархадсан [9]
Иракийн эзлэлтийн үед 1.000 орчим Кувейтийн энгийн иргэд алагдаж, 300.000 хүн дүрвэжээ.[10]

Персийн булангийн дайн (1990 оны 8 дугаар сарын 2 – 1991 оны 2 дугаар сарын 28) буюу Персийн булангийн нэгдүгээр дайн[11][12], буюу Персийн булангийн хоёрдугаар дайн' [13][14] гэгддэг бөгөөд Иракийн удирдагч Саддам Хусэйний Бүх дайны эх [15] гэдэг бүр энгийнээр Цөлийн шуурга ажиллагаа ч гэдэг энэ дайн 1990 оны 8 дугаар сарын 2-нд Кувейтийг эзэлсэн Иракын хүчийг Кувейтээс гаргах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын өгсөн зөвшөөрлөөр 34 улсаас бүрдсэн Эвслийн хүчийн Иракийн эсрэг явуулсан эцсийн ажиллагааг хэлдэг.

Эвслийн цэргийн хүчийн дийлэнхийг Америкийн Нэгдсэн Улс бүрдүүлсэн бөгөөд, Саудын Араб, Нэгдсэн Вант Улс, Египет мөн ихээхэн хүч оролцуулжээ. Нийт 60 тэрбум орчим ам.долларын зардлын 40 тэрбумыг нь Саудын Араб гаргасан.[16]

Иракийн арми Кувейтийг эзлэхэд олон улс даяар буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд нэн даруй эдийн засгийн хориг арга хэмжээ авч, АНУ, НВУ, Канад дайнд бэлтгэж эхэлсэн. Кувейтээс Иракийн цэргийг гаргах эхний мөргөлдөөн 1991 оны 1 дүгээр сарын 17-нд НҮБ-ээс тогтоосон эцсийн хугацаа дуусахад Иракийн цэргийг агаараас бөмбөгдсөнөөр эхэлсэн. Үүний дараа 2 дугаар сарын 23-нд хуурай замаар эвслийн цэрэг давшиж, Кувейтийг чөлөөлж, Иракийн нутаг дэвсгэр рүү орсноор эвслийн хүчний бүрэн ялалтаар өндөрлөсөн юм. Эвслийн хүч хуурай замын ажиллагаа эхэлснээс хойш 100 цагийн дараа давшилтаа зогсоож, гал зогсоох тухай мэдэгдсэн.

Агаарын болон хуурай газрын тулалдаан Ирак, Кувейтийн нутаг дэвсгэрээс гадна, Саудын Арабын хил залгаа нутагт өрнөсөн боловч Ирак Саудын Араб дахь цэргийн байгууламжууд болон дайнд оролцоогүй Израиль руу скад пуужин харважээ. Сүүлийн энэ үйлдэл нь Израилийг өдөн хариу арга хэмжээ авахуулж улмаар эвслийн бүрэлдхүүнд орсон Арабын улсуудыг эвслээс салган тогтворгүйжүүлэх оролдлого байсан.

Иракийн хүч Кувейтийг эзлэн авсны дараа, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Х. В. Буш АНУ-ын Арми, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпус, Агаарын цэргийн хүч, Эргийн хамгаалалтын анги нэгтгэлүүдийг Саудын Араб руу татаж Цөлийн хамгаалалтын ажиллагааг эхлүүлэн, бусад улс орныг цэргийн хүчээ Персийн булан руу илгээхийг уриалжээ. НҮБ-ын эвсэл байгуулах хүчин чармайлт амжилттай болж, Цөлийн шуурга ажиллагаа 1991 оны 1 дүгээр сарын 16-нд эхлэх үед, 12 улс тэнгисийн цэргийн хүчээ илгээн, Саудын Араб, Персийн булангийн бусад улс орон болон 6 нисэх онгоц тээгч бүхий АНУ-ын Тэнгисийн цэргийн асар том хүчтэй нэгдсэн.

Найман улс хуурай замын цэрэг илгээж, Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улсаас бүрдсэн бүсийн цэргийн хүч болон АНУ-ын Армийн 17 хүнд, 6 хөнгөн бригад, Тэнгисийн цэргийн хүчний 9 хороо, асар том ар тал, хангалтын хүчтэй нэгдэв. Дөрвөн улс байлдааны онгоц илгээж, Кувейт, Катар, Саудын Арабын бүсийн агаарын цэргийн хүч, болон 2.430 нисэх онгоц бүхий АНУ-ын Агаарын цэргийн хүч, Тэнгисийн цэргийн хүч, Тэнгисийн явган цэргийн корпусын нисэх ангитай нэгджээ.

Ирак цөөн байлдааны завь, пуужинтай байсан боловч 1,2 сая хуурай замын цэрэг, 5.800 танк, 5.100 хуягт, 3.850 артиллертай байсан нь хуурай газар давамгайлж байв. Ирак мөн 750 сөнөөгч ба бөмбөгдөгч онгоц, 200 бусад онгоц, пуужин ба агаараас хамгаалах боловсронгуй системтэй байв.

Цөлийн шуурга ажиллагаа нь АНУ-ын агаар, газрын ажиллагаагаа нэрлэсэн нэр бөгөөд дайныг буруугаар ийн нэрлэх нь олонтаа байдаг.


Эшлэл[засварлах]

  1. http://www.historyorb.com/events/november/30
  2. Персийн булангийн дайнд Сандрхөрстийн төгсөгч Ханхүү Халэд бин Султан аль-Сауд Генерал Норман Шварцкопфтой хамтран захирагч байв www.casi.org.uk/discuss
  3. Персийн булангийн дайны эвслийн хүч (хамгийн сүүлийн үеийн) улс орноор www.nationmaster.com
  4. 4.0 4.1 Geoffrey Regan, p.214
  5. Persian Gulf War - MSN Encarta. the original on 2009-10-31-с архивлагдсан.
  6. Persian Gulf War - MSN Encarta. the original on 2009-10-31-с архивлагдсан.
  7. The Wages of War: Iraqi Combatant and Noncombatant Fatalities in the 2003 Conflict. Project on Defense Alternatives. 2009-05-09-д хандсан.
  8. http://www.publicpolicy.umd.edu/Fetter/1993-Nature-Scud.pdf
  9. http://www.iraqwatch.org/government/US/Pentagon/dodscud.htm
  10. The Use of Terror during Iraq’s invasion of Kuwait. The Jewish Agency for Israel. 2009-05-09-д хандсан.
  11. Frontline Chronology (PDF). Public Broadcasting Service. 2007-03-20-д хандсан.
  12. Tenth anniversary of the Gulf War: A look back, CNN, 16 January 2001, <http://archives.cnn.com/2001/US/01/16/gulf.anniversary/index.html>
  13. http://www.defence.gov.au/ARMY/AHU/HISTORY/gulfwar.htm
  14. http://www.cfr.org/publication/13865/isn.html
  15. http://news.bbc.co.uk/onthisday/hi/dates/stories/january/17/newsid_2530000/2530375.stm
  16. (1995) Out of Area or Out of Reach? European Military Support for Operations in Southwest Asia. RAND. ISBN 0833023292. 

Кинонууд[засварлах]

  • Dawn of the World
  • Bravo Two Zero
  • Courage Under Fire
  • The Finest Hour
  • Jarhead
  • Lessons of Darkness
  • Live from Baghdad
  • The Heroes of Desert Storm
  • Towelhead
  • Three Kings
  • The Manchurian Candidate

Уран зохиол[засварлах]

Видео тоглоомууд[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Персийн булангийн дайн» зургийн цомог