Америкийн Нэгдсэн Улс

Америкийн Нэгдсэн Улс
ᠠᠮᠧᠷᠢᠺᠠ ᠶᠢᠨ
ᠨᠢᠭᠡᠳᠦᠭᠰᠡᠨ
ᠤᠯᠤᠰ
United States of America (Англи)
Уриа: In God We Trust
Бурханд бид итгэдэг[1]
Бусад уламжлалт урианууд:[2]
Төрийн дуулал: "Одоор чимэглэсэн далбаа"[3]
Марш: "The Stars and Stripes Forever"[4][5]
Orthographic map of the U.S. in North America
НийслэлВашингтон, К.Т.
38°53′N 77°01′W / 38.883°N 77.017°W / 38.883; -77.017
Томоохон хотНью-Йорк хот
40°43′N 74°00′W / 40.717°N 74.000°W / 40.717; -74.000
Албан ёсны хэлХолбооны түвшинд байхгүй[a]
Үндэсний хэлАнгли хэл (де-факто)
Угсаатны бүлгүүд
(2020)[8][9][10]
Арьстны бүлгээр:
Испани эсвэл Латин гаралаар:
Шашин
(2021)[11]
Ард түмний нэршилАмерикчууд[12]
Төр засагХолбооны ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс
Жо Байден
Камала Харрис
Нэнси Пелоси
Жон Робертс
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Сенат
Төлөөлөгчдийн Танхим
Түүх
1776 оны 07-р сарын 04 (1776-07-04)
1781 оны 03-р сарын 01 (1781-03-01)
1783 оны 09-р сарын 03 (1783-09-03)
1788 оны 06-р сарын 21 (1788-06-21)
1959 оны 08-р сарын 21 (1959-08-21)
Газар нутаг
• Нийт
9,833,520 км2[13] (3)
• Усны эзлэх талбай (%)
4.66[14]
Хүн ам
• 2021 тооцоо
Neutral increase 331,893,745[15]
• 2020 тооллого
331,449,281[b][16] (3)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$25.03 их наяд[17] (2)
• Нэг хүнд ноогдох
$75,179[17] (8)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$25.03 их наяд[17] (1)
• Нэг хүнд ноогдох
$75,179[17] (8)
ОТББИ (2020)  46.9[18]
өндөр
ХХИ (2021) 0.921[19]
маш өндөр · 21
Мөнгөний нэгжАНУ доллар ($) (USD)
Цагийн бүсUTC−4 to −12, +10, +11
• Зуны цаг (ЗЦ)
UTC−4 to −10[c]
Огнооны форматсс/өө/жжжж[d]
Жолооны талбаруун[e]
Утасны томьёо+1
ISO 3166 кодUS

Америк улс буюу бүтнээр хэлвэл Америкийн Нэгдсэн Улс (товчоор АНУ; Англи: United States of America) Умард Америк тивд оршдог. Хойд талаараа Канад, урд талаараа Мексик улстай хиллэх бөгөөд зүүн зүгт Атлантын далай, баруун зүгт Номхон далай, урд зүгт Мексикийн булан хүрдэг. 50 муж улс болон Колумбын тойргоос бүрдсэн холбооны, бүгд найрамдах улс юм. Аляска, Хавай, Пуэрто-Рико зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт (дэлхийд 3-р байр) 313 сая хүн (3-р олон) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь Вашингтон.

Индиануудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн бөгөөд Европын колоничлол МЭ 16-р зуунаас эхэлсэн. Атлантын эргээр Британийн 13 колони гэж байв. Колонийн ард түмэн далайн чанадын Их Британид захирагдахгүйн төлөө тэмцсэн хувьсгал ялснаас 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусаж, Европын колониос салсан анхны орон болсон юм. 1787 онд үндсэн хуулиа баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан ажээ.

Байгуулагдснаасаа хойш Франц, Испанийн хаяа залгаа колониос газар нутаг авч Номхон далай хүртэл тэлсэн ба 19-р зууны дунд үед боолчлолыг халахын төлөө иргэний дайн дэгдэж амжилттай төгссөн. Дэлхийн хоёрдугаар дайнаар цөмийн зэвсэгтэй болж, дараа нь НҮБ-ийг байгуулалцаж, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс болсон. Хүйтэн дайн төгсөж ЗХУ задарснаар ганц их гүрэн болон үлдсэн гэдэг. Дэлхийн бараг бүх орноос хүн шилжин суусан олон арьс үндэс, олон хэл соёлтны газар болсон бөгөөд цагаан арьстан зонхилдог. Англи хэл голлодог, испани хэл бас хэрэглээнд байна. АНУ аж үйлдвэржсэн, хөгжингүй улс юм. ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи сайн.

Нэр

Америкийн Нэгдсэн Улсын хэд хэдэн нэр түгээмэл хэрэглэгддэг. Бүтэн нэрний албан ёсны хувилбарууд нь «АНУ», «Америк», түүнчлэн "United States" (U.S.) болон "U.S.A." гэсэн анхны үгсийг агуулдаг; «Америкийн Нэгдсэн Улс» гэсэн нэрийг 1776 оны 9-р сарын 9-ний өдөр Тивийн хоёрдугаар конгресс албан ёсоор баталсан.

Газар зүй

АНУ 9,629,091 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Oросын холбооны улс Kанадын дараах орших Хятадын өмнөх буюу дэлхийн 3-р том орон юм.

Сансраас харсан зураг
Физик газар зүйн зураг
Колорадо мөрний Гранд-Каньон

Байрлал

Америкийн үндсэн орон (7,663,941 км²) нь Канад, Мексик хоёр улс, Номхон болон Атлантын далай, Мексикийн булангаар хүрээлэгддэг. Салангид газраас хамгийн том нь Умард мөсөн далайд тулсан Аляска (1,717,856 км²) юм. Аляска ; талаар Канадтай хиллэж, баруун зүгт Берингийн хоолойгоор Оростой ойрхон оршдог. Номхон далайд Хавайн арлууд (28311 км²), Гуам арал, Марианы арлууд, Америкийн Самао, Карибын тэнгист Пуэрто-Рико арал, Виржиний арлууд бий. Америк орон Канадтай 8893 км, Мексиктэй 3327 км газраар хиллэдэг.

Газрын тогтоц

Америкийн үндсэн орныг хэлвэл Атлантын далай талдаа нам доор, Номхон далай талдаа өндөр байдаг. Атлантын эргийн нам доор газар, Аппалачийн нуруу (ноён оргил нь 2037 м өндөр Митчелл уул), Миссисипи мөрний сав газар, Төв тал (200—500 м), Их тал (500—1600 м), Кордильерийн нуруу оршдог. Кордильерийн Хадтай уулс (Rocky mountains)-ын Элберт уул 4399 м өндөр, Сьерра-Невадагийн нурууны Уитни уул 4421 м хүрнэ. Аляскад Америкийн хамгийн өндөр Мак-Кинли (6193 м) сүндэрлэдэг. Хавай арал галт уулын бүтэцтэй. Оргил нь д.т.д. 4205 м.

Усны зүй

Америкийн гол мөрд Атлантын (ихэнх нь), Номхон, Умард мөсөн далайн ай савд хамаардаг. Мексикийн буланд цутгадаг Миссисипи (дан урт 3757 км), Миссури (4127 км), Рио-Гранде, Коларадо, Арканзас (2322 км), Ред-Ривер, Номхон далайд юүлдэг Колумб, Аляскын Юкон мөрөн зэрэг томхоныг дурдаж болно.

Канадтай хиллэх хилийн шугам дайраад цэнгэг усны нөөц болсон Их нуурууд хэмээх Дээд, Хурон, Мичиган, Эри, Онтарио гэсэн нэртэй таван том нуур бий.

Түүх

Жон Трумбуллын "Тусгаар тогтнолын тунхаг" зураг

Газар нутаг, хүн ам

Хүн амын олонхи нь цагаан арьстан.

  • Хар арьстан 29,2 сая
  • Латин гаралтай 16,9 сая
  • Индианчууд – 1,4 сая

Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.

2001 оны байдлаар, хүн амын 52% нь протестант, 24.5% нь католик, 1.4% нь жүдийн шашинтан, 0.5% нь муслим, 0.5% нь буддист, 0.4% нь хинду шашинтан, 14.2% нь шашин шүтлэггүй гэж тодорхойлогдсон байна. Үндсэн албан ёсны хэл нь англи.

Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв.

Газарзүйн байрлалын онцлог: Энэ нь олон улсын усан замыг ашиглах бүрэн боломжтойгоос гадна харьцангуйгаар тусгаарлагдмал байрлалтай нь бусад бүс нутгийн улс орнуудтай харилцахад тээврийн зардал, цаг хугацаа их шаардах муу талтай ч цэрэг стратегийн аюулгүй байдлыг]] ямар нэг хэмжээгээр хангадаг бөгөөд тухайлбал АНУ-ын нутаг дэвсгэр нь Дэлхийн I, II дайнд огтхон ч өртөөгүй нь үүний илрэл юм.

Засаг захиргаа

Цагаан ордон

АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.

АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

Хууль тогтоох

Хууль тогтоох байгууллага АНУ-ын Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.

Шүүх засаглал

АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.

Улс төрийн гол намууд

АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын тогтолцоо бүрдэж, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар иржээ. Эдгээр хоёр намын үзэл баримтлал зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй.

Орон нутаг

АНУ-ын 50 Муж Улс

АНУ-ын нутаг дэвсгэр нь 50 муж улсад хуваагддаг. Мөн тэд хараат газар нутаг, protectorates хэд хэдэн агуулсан байдаг. Муж тус бүр өөрийн өөрийн үндсэн хууль, түүний хууль тогтоомж, гүйцэтгэх эрх баригчдад байна.

Төрийн муж бүр нь эргээд, дүүрэгт хуваагдана. Тэдний тоо өргөн харилцан адилгүй байдаг. Жишээ нь, АНУ-ын Техасын ийм дүүрэгт - 254, болон Делавар мужийн дотор - 3.

Эдийн засаг

Америкийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу хувийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.

Цахим холбоос

Засгийн газар
Бусад
Түүх
Газрын зураг

Тэмдэглэл

  1. Англи хэл нь 32 мужын албан ёсны хэл; Англи ба Хавай хэл хоёулаа Хавайн албан ёсны хэл, ба Англи болон уугуул 20 хэлнүүд Аляскад албан ёсны хэл юм. Алгонкин, Чероки, ба Сиу хэлнүүд нь тус улсын уугуул иргэдийн хяналтанд байдаг газар нутгуудад албан ёсны статустай олон хэлний нэг юм. Мэн ба Луйзиана мужуудад франц хэл нь де-факто боловч албан ёсны хэл биш, харин Нью-Мексико мужын хууль Испани хэлэнд тусгай статус олгодог. Таван газар нутагт Англи хэлний хажуугаар нэг ба түүнээс дээш уугуул хэлнүүд албан ёсны статустай: Пуэрто-Рикод Испани хэл, Америкийн Самоад Самоа хэл, ба Гуам ба Хойд Марианы Арлуудад Чаморро хэл. Хойд Марианы арлуудад Каролин мөн албан ёсны статустай.[6][7]
  2. Excludes Puerto Rico and the other unincorporated islands because they are counted separately in U.S. census statistics.
  3. See Time in the United States for details about laws governing time zones in the United States.
  4. See Date and time notation in the United States.
  5. A single jurisdiction, the U.S. Virgin Islands, uses left-hand traffic.

Зүүлт, тайлбар

  1. «Бид Бурханд Итгэдэг» - Бид Бурханд Итгэдэг. Мөнгө Үлдсэн
  2. "The Great Seal of the United States" (PDF). U.S. Department of State, Bureau of Public Affairs. 2003. Retrieved February 12, 2020.
  3. "14". An Act To make The Star-Spangled Banner the national anthem of the United States of America. March 3, 1931. {{cite book}}: Unknown parameter |article-type= ignored (help); Unknown parameter |legislature= ignored (help)
  4. Kidder & Oppenheim 2007, p. 91.
  5. "uscode.house.gov". Public Law 105-225. uscode.house.gov. August 12, 1999. pp. 112 Stat. 1263. Retrieved September 10, 2017. Section 304. "The composition by John Philip Sousa entitled 'The Stars and Stripes Forever' is the national march."
  6. Cobarrubias 1983, p. 195.
  7. García 2011, p. 167.
  8. "2020 Census Illuminates Racial and Ethnic Composition of the Country". United States Census. Retrieved August 13, 2021.
  9. "Race and Ethnicity in the United States: 2010 Census and 2020 Census". United States Census. Retrieved August 13, 2021.
  10. "A Breakdown of 2020 Census Demographic Data". NPR. August 13, 2021.
  11. "About Three-in-Ten U.S. Adults Are Now Religiously Unaffiliated". Measuring Religion in Pew Research Center's American Trends Panel. Pew Research Center. December 14, 2021. Retrieved December 21, 2021.
  12. Compton's Pictured Encyclopedia and Fact-index: Ohio. 1963. p. 336.
  13. Areas of the 50 states and the District of Columbia but not Puerto Rico nor other island territories per "State Area Measurements and Internal Point Coordinates". Census.gov. August 2010. Retrieved March 31, 2020. reflect base feature updates made in the MAF/TIGER database through August, 2010.
  14. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). 2015. Retrieved October 11, 2020.
  15. "New Vintage 2021 Population Estimates Available for the Nation, States and Puerto Rico". Census.gov. U.S. Census Bureau.
  16. "Census Bureau's 2020 Population Count". United States Census. Retrieved April 26, 2021. The 2020 census is as of April 1, 2020.
  17. 17.0 17.1 17.2 17.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Retrieved October 11, 2022.
  18. Bureau, US Census. "Income and Poverty in the United States: 2020, Table A-3". Census.gov. Retrieved July 26, 2022.
  19. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. September 8, 2022. Retrieved September 8, 2022.