Эдийн засаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм.

Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийн худалдааны давхарт явагдаж буй гүйлгээний явц. Эдгээр хүмүүсийн хийсэн эдийн засгийн сонголтууд нь санхүүгийн шийдвэр болж байдаг.

Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos (гэр) ба nomos (дүрэм буюу хууль), буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.

Удиртгал[засварлах]

Адам Смит, эдийн засгийн онолын эцэг гэгддэг, Үндэстнүүдийн Баялаг буюу "Үндэстнүүдийн Баялгийн үүсвэр болон шалтгааныг судлах" номын зохиогч.

Үйлдвэрлэл ба хуваарилалтын тухай яриа нь урт түүхтэй хэдий ч орчин үеийн утгаараа эдийн засгийн онолыг голдуу 1776 онд Адам Смитын Үндэстнүүдийн Баялаг номыг хэвлэгдсэнээс хойш авч үздэг. Энэ судалгаандаа Смит дараахь сэдвийг тусгасан:

Улс төрийн эдийн засаг нь төрийн түшээ буюу хууль тогтоогчийн тухай шинжлэх ухааны салбар гэж хэлэгдэх ба нэгдүгээрт ард түмэнг хангалттай орлого эсвэл бараагаар хангах буюу илүү тодоруулбал өөрсдийгөө тийм хэмжээний орлого эсвэл амь зуух зүйлсээр хангахад туслах, хоёрдугаарт төр буюу улс орноо нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай орлогоор хангах гэсэн хоёр үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Энэ нь ард түмэн болон төр засгийг баяжуулахад зориулагдан гарч ирсэн.

Смит нь 'улс төрийн эдийн засаг' гэж нэрлэж байсан, гэхдээ 1870 оноос хойш "эдийн засаг" гэсэн нэршил голчлон хэрэглэгдэх болсон.

Эдийн засгийн онолын судлах хүрээ[засварлах]

Микро эдийн засаг[засварлах]

Гол өгүүлэл: Микро эдийн засаг

Микро эдийн засаг нь бизнес болон өрхийн аж ахуй гэх мэт оролцогчдын эдийн засгийн зан байдал болон нэгж зах зээл бүрт өгөгдсөн хомсдол болон засгийн газрын зохицуулалтад тулгуурлан тэдний хоорондын харилцааг судалдаг. Микро эдийн засагт, ерөнхий тэнцвэрийн онол нь тэнцвэр лүү чиглэсэн хөдөлгөөн болон харилцааг багтаан нийт зах зээлийг нэгтгэдэг. Товчоор:Пүүс компаньнууд болон банк санхүүгийн дотор явагдах үйл ажилгаа

Макро эдийн засаг[засварлах]

Гол өгүүлэл: Макро эдийн засаг

Макро эдийн засаг нь улс орны дотоод нэгж хэсэг, түүний хэсэгчлэгдсэн ойлголтыг нэгтгэн авч үздэг бөгөөд эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь болон хөгжлийг тодорхойлж байгаа эдийн засгийн үйл явцуудын харилцан хамаарлыг судалдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үзэгдлийг улс үндэстний түвшинд авч судалж байгаа үйл явцыг макро эдийн засаг гэнэ. Нөгөө талаасаа эдийн засгийн механизмуудыг нийлмэл байдлаар судлана. Товчоор бол Улсад нөлөөтэй болон олон улсын эдийн засаг судлана.жишээ нь:Хямрал,ажилгүйдэл гэх мэт...

Холбогдох салбар ухаан, бусад өвөрмөц онцлог ба ангилал[засварлах]

гэхдээ эдийн засаг нь хүний амьдралд амин чухал зүйлсийг

Математикийн болон тооны аргууд[засварлах]

Эдийн засгийн шинжлэх ухаан нь ихэнхидээ геометрын арга, мөн түүнчлэн хүүрнэх аргуудыг ашигладаг. Эдийн засгийн буюу эдийн засгийн ухааны нарийн шинжилгээ хийхэд бусад ерөнхий математикийн болон тооны аргуудыг өргөн ашигладаг. Үүнд дараахь аргууд багтана.

Нарийвчилсан салбарууд[засварлах]

Эдийн засгийн ойлголтууд[засварлах]

Эдийн засгийн шалтгаан[засварлах]

Эдийн засгийн ухааны түүх болон сургаалиуд[засварлах]

Эдийн засгийн онолын шүүмжлэл[засварлах]

Ёс суртахуун ба эдийн засаг
Нийгэмд үзүүлэх нөлөө


Мөн үзэх[засварлах]

Тэмдэглэл[засварлах]

Дэлгэрүүлж унших[засварлах]

  • Frontiers in Economics - ed. K. F. Zimmermann, Springer-Science, 2002. - A summary of surveys on different areas in economics.
  • The Autistic Economist - Yale Economic Review - How and why the dismal science embraces theory over reality.
  • Nature of Things by Jean-Baptiste Say - an essay in which Say claims that economics is not an ethical system that one can simply refute on the basis that one does not accept its values: it is a collection of theories and models that explain inductively found principles.

Гадаад холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Эдийн засаг»

Ерөнхий мэдээлэл[засварлах]

Институт, байгууллагууд[засварлах]

Study resources[засварлах]