Загалмайтны аян дайн

Антиохын бүслэлт. Загалмайтны анхны аян дайныг харуулсан дундад зууны үеийн уран зураг

Загалмайтны аян дайн нь Ромын папууд католик шашны нэрийн өмнөөс Европын Христийн шашинтнуудыг уриалан дуудаж 1095 – 1291 оны хооронд явуулсан 9 удаагийн дайн юм.

Загалмайтны аян дайны үндсэн зорилго нь Мусульманчуудын хяналтанд байсан Ариун хот Иерусалимыг буцаан авах явдал байсан бөгөөд Селжүк түрэгүүд Анатоли руу цөмрөн орж, Христийн шашны Үнэн алдартны урсгалыг шүтдэг Византын эзэнт улсад туслахаар анхны аян дайн эхэлжээ. Уг дайнууд нь зөвхөн Левантийн тэрс номтон, шашингүй үзэлтнүүдийг номхотгох шашны зорилготой байв. Гэвч улс төр, эдийн засаг, шашны үзэл санаа холилдсон байсны илрэл нь шашин шүтлэгийн зөрчилтэй байсан ч, 5 дахь аян дайны үеэр лалын шашинт Селжүк Түрэгийн Румын Султант улс нь загалмайтнуудтай холбоотон болж тулалдаж байснаар илэрдэг. Загалмайтнууд олон удаагийн аян дайны үр дүнд маш хол газарт хүрч чадсан ч Христийн шашинт улсуудын дотоодын улс төрийн зөрчилдөөн нь тэдний үндсэн зорилгыг бусниулж байсан байна. Тухайлбал 4 дэх аяны үед христийн шашинт Константинополь хотыг тонон дээрэмдсэн нь Венецийн загалмайтнууд болон Византийн эзэнт гүрний хооронд зөрчилдөөн үүсгэж байжээ.

Европийн хувьд Ромын импери нуран унаснаар европод жинхэнэ үймээн болж байсан гэдэг... тухайн үед арай хүчирхэг байсан Карл франкуудыг овоо нэг хөл толгойд нь оруулсан байсан бол Англичууд эрхбиш арай тусдаа тулдаа нэг юм эмх цэгцтэй байсан бол Герман, Слав, Викинг овгынхон ямар нэг нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүйгээр Европод оршиж байлаа... Тэдний дайчид нэг нэгэн лүүгээ дайрч хүчирхийлэл үйлдэн дайны олз олох гол зорилготой байв... энэ үед ерөнхийдөө загалмайтнууд буюу Крусадор гэсэн нэр томёо гарсан юм шиг байгаан... Энэ олон яахаас ч буцахгүй дайчидийг нэгтгэж Крусадор нэрний доор өөр шашинтай улс орнууд руу турхирах аргыг Пап олжээ... ингээд зорилгогүй байсан дайчид зорилготой л болжээ... Эхэн үедээ тэдний дайсан бол мажар, слав, викингүүд байлаа... Тэд тухайн үед папад захирагдагүй байлаа...


Энэ хооронд харин Ромын Империйн нуран уналтаас хойш Арабын ертөнц маш их хүчирхэгжлээ... Тус Тусдаа Халифтууд байсан бол Лалын шашин тэднийг нэгтгэн зангидаж арабын ертөнцөд Персүүдээс хойшхи түүхэн томоохон тэсрэлт гэж хэлэхэд болно... Грекүүдэд цохиулсанаас хойш Македони Ромын нөлөөг хүлээн зөвшөөрч байсан Арабууд энэ үед л толгой өндийж чадсан юм... хойд африк дундад ази бага азид хяналтаа тогтоосон тэдний дараагийн зогсоол нь Испани Португаль байлаа... Тэдний нөлөөг тэнд барьж байсан хүн бол Карл л байсан гэдэг... Арабуудын харц мэдээж хэрэг газарзүйн маш тохиромжтой байрлал дээр байсан Византийн империйг хараалж байлаа... Исламын ертөнцийн өмнө юу юугүй өвдөг сөхөрчихөд бэлэн байсан Византийнхан Папаас тусламж ирсэн ч цаадах нь ортодокс гээд эхэн үедээ хэмээн үл тоомсорложээ... Мусульманы ертөнц цэрэг зэвсгийн хүчээр ч хүчирхэгжээд зогсоогүй бөгөөд урлаг шинжлэх ухаан ч гэсэн маш өндөр түвшинд хүрсэн байсан гэдэг...


Ийнхүү алхам тутам ойртож буй аюул сүр хүчний эсрэг европууд нэгдэн тэмцэхээр шийдсэнээр Иберид Лалынхны түрэлтийг анх удаа зогсоож чадсан байгаа юм...


Үүнээс хойш Византийнхны хүсэлтийг папаар уламжлуулсан ухаан муутай, шашны мунхруулалд умбасан харанхуй бүдүүлэг европууд 9-н ч удаагийн аян хийсэн байна... заримд нь ялж заримд нь ялагдаж байсан ... Лалын ертөнцийн хүчирхэгжилтийг дарж нэг ёсондоо европ лүү түрэх түрэлтийг зогсооход бидний өвөг дээдэс бас их хувь нэмэр оруулсан юм... Дундад азийн хамгийн хүчирхэг гүрэн Хорезмийг унаган улмаар урагшилж багдадыг үнсэнд нь хутгаад бага ази хүрч байж зогссон ажээ. ингэснээр Монголчуудын байлдан дагууллаас болж нэг хэсэгтээ л арабуудын хүч суларчээ... харин 14-15-р зуунд тэдний шашин нэгтэй Осман-туркүүд хүчирхэгжиснээр Византийн уналт эхэлээ. Туркууд Византийг унагаагаад зогсохгүй балканы хойг дээр бараг 20-р зуун хүртэл нөлөөгөө барьж байсан ... хэрвээ Монголчуудын байлдан дагуулал болоогүй байсан бол арабууд Византийг тэрнээс хамаагүй өмнө унагаж балканы хойгийг мэдэлдээ авах байсан байх... цаашлаад төв европ руу ч цөмрөх байсан юм уу бүү мэд...


Загалмайтны аян дайнууд[засварлах | кодоор засварлах]

  1. 1101 оны загалмайтнууд
  1. Татаруудын эсрэг загалмайтны аян
  2. Балкан дахь загалмайтны аян
  3. Арагоны загалмайтны аян
  4. Александрын загалмайтны аян
  5. Гусситуудын эсрэг загалмайтны аян
  6. Шведийн загалмайтны аян

Гадаад холбоосууд[засварлах | кодоор засварлах]