Загалмайтны гурав дахь аян

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

1189 III Александр пап, Фредерик Барборас хаан, Английн хаан Арслан зоригт гэгддэг 1-р Ричард Францын хаан II Филипп нарын удирдлагаар гуравдахь довтолгоо эхэлсэн. 3-р загалмайтны аян дайнд Европын 3 хүчирхэг хаан явсан явдал нь папад амжилттай болох итгэл төрүүлж байсан. Гэвч энэ үед мусульманчууд аль хэзээний зохион байгуулалтад орж нэгдсэн байлаа. Удаа дараалсан загалмайтны довтолгоо тэднийг хүчирхэгжүүлсэн юм. Тэдний хаан Саладин сайтар зэвсэглэсэн, туршлагатай, гурван зуун мянга хүртэл хүнтэй армийг удирдаж байлаа. Цус асгаруулсан хатуу ширүүн тулаан гурван жил үргэлжилж, Фредерик усанд живж үхээд, Ричард Саладинтай эвийн гэрээ байгуулснаар дууссан юм. Ричард харих замдаа Германд баригдаж хоригдож байгаад, хожим оргон харьсан гэдэг.