Дайн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дайн нь 2 буюу түүнээс дээш тооны бүлэг хүмүүс урт хугацааны турш дайтаж байлдах явдал юм. Эзэрхэн ноёрхогч улсуудын стратегийн бодлогоос үүдэн гарсан зэвсэгт тэмцлийг дайн хэмээн албан ёсоор үздэг билээ. Хүн төрөлхтөн түүхэндээ 2000 гаруй дайн тулалдаан хийж иржээ. Тэртээ 19-р зуунд Наполеон "Жад сэлэмгүйгээр дайнд ялах цаг ирнэ" гэж хэлсэн байдаг.

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд өөр хоорондоо дайтсаар ирсэн түүхтэй. Энэ дайн тулаан анхандаа нэг овог омгийн хооронд болдог байснаа яваандаа хоёр ба түүнээс олон тооны улсыг хамрах болж, цаашлаад дэлхийн хэмжээнд 100 гаруй улс, тэрбум гаруй оршин суугч, хэдэн арван мянган хавтгай дөрвөлжин км бүс нутгийг хамран явагддаг болсон билээ. Үүний жишээ нь хамгийн хохирол учруулсан гэж үздэг Дэлхийн нэгдүгээр дайн ба Дэлхийн хоёрдугаар дайн юм.

Мөн үзэх[засварлах]