Дэлхийн хоёрдугаар дайн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Дэлхийн хоёрдугаар дайн | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
Дээрээсээ цагийн зүүний эргэлтээр: Холбоотны цэргүүд цөлд; Япон цэргүүд Хятадын иргэнийг амьдаар нь булж байна; Зөвлөлтийн армийн довтолгоо; Японы нисэх онгоц тээвэрлэгч дээрээс онгоц хөөрөх гэж байна; Зөвлөлтийн цэргүүд Берлинд байлдаж байна; Германы шумбагч онгоцууд довтолж байна. |
|||||||
|
|||||||
| Байлдагч талууд | |||||||
бусад |
бусад |
||||||
| Удирдагчид | |||||||
бусад |
бусад |
||||||
| Хохирол | |||||||
| Цэргийн хохирол: үхсэн 14,000,000 гаруй Энгийн иргэд: үхсэн 36,000,000 гаруй Нийт хохирол: 50,000,000 гаруй |
Цэргийн хохирол: үхсэн 8,000,000 гаруй Энгийн иргэд: үхсэн 4,000,000 гаруй Нийт хохирол үхсэн 12,000,000 гаруй |
||||||
Дэлхийн хоёрдугаар дайн,[1] нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ[2]. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна[3]. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон[4][5] нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна[6].
Агуулга |
[Засварлах] Дайны өмнөх байдал
Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Германы эзэнт гүрэн Версалийн гэрээнд гарын үсэг зурсан байв[7]. Энэ гэрээгээр Герман нь нилээдгүй хэмжээний газар нутгаа алдаж, ихээхэн хэмжээний төлбөр төлсөн ба дээр нь хязгаарлагдмал армитай байх үүрэг хүлээсэн байна. 1917 онд Орост гарсан хувьсгалаар ЗХУ-ын бий болж, удалгүй Сталины удирдлагад оров. Италид, Венито Муссолини төрин эрхэнд гарсан ба "Шинэ Ромын эзэнт гүрнийг байгуулна" гэж тунхаглав[8]. Хятадад Гоминданы нам Хятадын Коммунист намтай нэгдэн тус улсад ноёрхож байсан жижиг цэргийн эрхтнүүдтэй байлдаж байсан боловч, удалгүй хоёр холбоотон хоорондоо дайтаж эхэлжээ. 1931 оноос Японы эзэнт гүрний милитаристууд иргэний дайнд нэрвэгдсэн Хятадад хяналтаа тогтоож эхлэв[9].
Адольф Гитлер 1933 онд Германы төрийн эрхэнд гарч, Герман улсыг зэвсэглэж эхэлсэн байна[10]. Франц, Их Британи, Итали зэрэг улсууд Германы энэхүү үйлдэлд ихээхэн түгшсэн ба 1935 онд Франц-Италийн Германы эсрэг холбоотон болох хэлэлцээр байгуулагдсан байна. Уг хэлэлцээрээр Итали нь Этиопид хяналтаа тогтоох эрхтэй болжээ[11]. Энэ үед Герман Версалийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэв. Германы эсрэг Их Британи, Франц, Итали хамтран Стресагийн гэрээг байгуулав. ЗХУ ба Францын хамтарсан гэрээг бас энэ үед байгуулсан байна.
Энэ үед Үндэстнүүдийн Лиг тодорхой үүрэг гүйцэтгэж чадаагүй байна[12][13]. 1935 оны 6 сард Их Британи Герман хоёр усан цэргийн флотын хэмжээг харилцан тохирсон гэрээ байгуулав. 1935 оны 8 сард АНУ Европ ба Азид болж буй үйл явдалд төвийг сахих байр суурьтай байгаагаа зарлав[14]. 10-р сард Итали Этопийг эзлэж, мөн Герман Австрийг эзлэх санаархалд тавьсан хоригоо цуцлав[15].
1936 оны 3-р сараар Гитлер Версалийн гэрээнээс албан ёсоор гарлаа. Үүнд Европийн улсууд хориг тавьж чадсангүй[16]. Испанид иргэний дайн эхлэхэд Герман ба Итали нь Франциско Франкогийн Испанийн националистуудыг дэмжсэн ба нөгөө талд нь Зөвлөлтүүдийн дэмжлэг бүхий Испани Бүгд Найрамдахчууд байсан байна. Хоёр талууд энэ дайнаар шинэ зэвсэг, дайны тактикаа туршжээ[17]. 1939 оны эхээр Франкогийн тал дайнд ялж Испаний иргэний дайн дуусав.
1939 оны 10 сард Герман, Итали хоёр "Ром-Берлинийн тэнхлэг" гэсэн холбоо байгуулав. Нэг сарын дараа Герман ба Японы хооронд ЗХУ-ын эсрэг буюу коммунизмын эсрэг хандсан "Анти Коминтерний гэрээ" байгуулж, жилийн дараа энэ гэрээнд Итали мөн нэгдсэн байна. Хятадад Гоминдан ба Коммунист намууд галаа зогсоон, Японы эсрэг нэгдсэн фронт байгуулах боллоо[18].
[Засварлах] Хугацаа
Дэлхийн хоёрдугаар дайны эхэлсэн хугацааг хэд хэдэн янзаар, жишээлбэл, Японы эзэнт улс Манжуурыг эзэлсэн 1931 оноор[19][20] зарим нь 1937 онд эхэлсэн Хятад-Японы хоёрдугаар дайнаар[21][22] тооцдог байна. А.Ж.П.Тэйлор Ази, Европд явагдаж байсан дайнууд 1941 онд нэгдсэнээр Дэлхийн дайн болж хувирсан ба 1945 он хүртэл үргэлжилсэн гэж үзсэнийг ихэнхи судлаачид зөвшөөрчээ[23]
Дайныг 1945 оны 8 сарын 14-нд дууссан гэж тооцдог.
[Засварлах] Дайны тойм
[Засварлах] Европ дахь дайн
1939 оны 9 сарын 1-нд, Адольф Гитлер ба Нацист намаар удирдуулсан Германчууд Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлж авах гэж ЗСБНХУ-тай байгуулсан нууц гэрээний дагуу Польш руу довтоллоо. ЗСБНХУ нь 9 сарын 17-нд энэ түрэмгийлэлд оролцож эхэлсэн юм]][24]. Үүний хариуд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Франц есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласан юм[25]. Өмнөд Африк (9 сарын 6-нд) ба Канад (9 сарын 10-нд) дээрх улсуудыг даган дайн зарлав. Герман нь Блицкриг буюу “цахилгаан дайн” гэдэг тактикийн дагуу Польшийг 5-хан долоо хоногийн дотор эзлэв. Зөвлөлтүүд мөн Польшийн тодорхой хэсгийг өөртөө нэгтгэсний дараа, Балтийн орнууд руу довтолсон байна. Финлянд 4 сар тулалдсаны эцэст Москватай энхийн гэрээ байгуулав[26]. 1940 оны дундуур ЗСБНХУ өөрийн эзэлсэн Балтын орнууддаа зөвлөлт маягийн дэглэм тогтоов[27]. Герман 1940 онд Норвеги, Голланд, Бельги, Францыг, 1941 онд Югослав, Грекийг довтолж, түргэн хугацаанд маш олон ялалт байгуулсан юм[28][29]. Эхлээд Италийн цэрэг, сүүлд нь Германий цэргүүд хойд Африкт байсан Британий цэргүүд рүү довтложээ[30]. 1941 оны зун гэхэд Герман нь Франц ба Баруун Европын ихэнх хэсгийг өөрийн эрх мэдэлдээ авсан байлаа. Харин Британийг Хааны агаарын цэргийн хүчин, Хааны усан цэргийн флотын эсэргүүцлийн улмаас тийм амар дийлж чадсангүй[31][32].
Гитлер нь дараа нь 1941 оны 6 сарын 22-нд “Барбарос төлөвлөгөө”-ний дагуу гэнэтийн дайралтаар ЗСБНХУ-ыг довтлов. Зөвлөлтийн нутаг руу маш гүнзгий нэвтрэн орж, 1941 оны сүүлч гэхэд Москвад тулав[33]. Зөвлөлтүүд Алс Дорнодоос буюу Манжго Зөвлөлтийн хил орчимд нөөцөлсөн цэргээ татан, сөрөг давшилтанд орлоо[34]. Сталинградын тулаан (1942–1943)-д Германий 6 дугаар армийг буулгаж аван[35], Курскийн тулаанд Германчуудыг бут цохин, Ленинградын бүслэлтийг сэтлэв[36]. Дараа нь Улаан арми ухарч байсан Вермахтийг Берлин хүртэл хөөн, Берлиний тулалдаанд яллаа. Яг энэ үед Гитлер газар доорх байрандаа 1945 оны 4 сарын 30-нд шинээр суусан эхнэр Эва Браунтайгаа хамт амиа хорлолоо.
Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940-өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж, 1943 онд Италийг эзлэж[37], 1944 онд Нормандид буусан 132,500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв[38][39]. Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав.
Европ дахь дайны туршид 6 сая еврейчүүд, цыганууд, славянууд, коммунистууд, ижил хүйстнүүд, тахир дутуу зэрэг хүмүүс Нацист Германий төрөөс зохион байгуулсан хядлагад өртөж амь насаа алджээ.
[Засварлах] Ази Номхон далай дахь дайн
1937 оны 7 сарын 7-нд Японы эзэнт гүрэн Хятад руу довтоллоо[40]. Австрали ба АНУ нь үүний хариуд Япон руу гаргах төмрийн экспортод хориг тавив. 1940 оны 9 сарын 27-нд Герман, Италитай 3 улсын гэрээнд гарын үсэг зурав. АНУ-тай хийх хэлэлцээр бүтэмжгүй болсон учраас, Япончууд 1941 оны 7 сарын 24-нд Энэтхэг-Хятадын хойг руу довтоллоо[41]. Энэ нь АНУ, Их Британи, Голланд зэрэг улсуудыг Япон руу гаргах газрын тосны экспортоо хаахад хүргэлээ.
Япон нь бараг нэгэн зэрэг Америкийн усан цэргийн төв бааз байрлаж байсан Пэрл Харбор]][42], Тайланд, Их Британий эзэмшил болох Хонгконг, Малайз руу халдлаа[43]. Энэхүү халдлага нь барууны цагаар 1941 оны 12 сарын 7-нд болсон юм. Үүний маргааш АНУ-ын мэдэл дэх Филиппин рүү довтолж, амархан ялалт байгуулжээ. 12 сарын 11-нд Герман ба Итали 2 гүрэн АНУ-д дайн зарлалаа. 12 сарын 15-нд Германчууд Их Британи ба Голландын эзэмшлийн Брунейд халдлаа. Япончууд Турк дахь баазаасаа тэр хавийн холбоотнуудын эзэмшил рүү довтолж эхэллээ.
Зүүн Өмнөд Азид ба Номхон Далайд Япончууд маш их амжилт олсон. Бирмийн ихэнх, Голландын эзэмшил дэх Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней, Британий Соломоны арлууд Японы хүчинд ялагдлаа[44].
Япончуудын дайралтыг Шүрэн тэнгисийн тулалдаанд зогсоож, тэдний усан цэргийн хүчинг Холбоотнууд ба Япончуудын хоорондох анхны тулаанд Шинэ Гвинейгээс буцаав. Үүнээс 1 сарын дараа Японы усан цэргийн флотыг Мидуэйн тулаанд бут цохив. Энэхүү тулалдаанд Япончууд Америкын усан онгоцны флоттой тулалдаж байх явцдаа 4 ширхэг нисэх онгоц хөөргөгч усан онгоцоо алдав (Америкчууд нэгийг алдсан). Газар дээр Япончууд Милний булангийн тулалдаанд ялагдаж, холбоотнууд Соломоны аралд цэргээ явуулах болсоны улмаас Гуадалканалын тулалдаанаас цэргүүдээ татаж авлаа. Холбоотнууд дараа нь Номхон далайг Япончуудаас чөлөөлөхийн тулд “Арлаас арал рүү үсрэх” тактик хэрэглэх болов. Дараа нь АНУ ба Австралийн хүчин төв номхон далай руу довтолж, тусгаарлахын өмнө нь Японы чухал бааз байрлаж байсан Рабаулыг тусгарлалаа. Япончууд 1944 онд Филлипины тэнгисийн тулалдаан, Лейтэгийн булангийн тулалдаан гэсэн том хэмжээний далайн тулалдаанд ялагдал амслаа. Холбоотнууд тэгээд эхлээд Мариана, дараа нь Филлипин зэрэг Японы эх нутаг хүртэлх газрууд руу довтолж[45], В-29 зэрэг бөмбөгдөлтийн онгоцыг хөөргөх боломжтой баазуудыг байгуулж эхлэв. 1945 онд Иво Жима, Окинава зэрэг чухал газрууд руу довтлов[46]. Энэ хугацаанд холбоотнуудын шумбагч онгоцнууд бага багаар Япон руух түүхий эд, газрын тосны хангамжийг бөглөж байв[47].
1945 он буюу дайны сүүлийн жилд АНУ-ын агаарын цэргийн хүчин Японыг бөмбөгдөж эхлэв. 1945 оны 8 сарын 6-нд Америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг дэлбэлж, үүний эцэст 1945 оны 8 сарын 14-нд Япон улс албан ёсоор бууж өглөө[48].
[Засварлах] БНМАУ-ын оролцоо
- Гол өгүүллэг: Халхын голын байлдаан
Дайны үед Монгол нь Хорлоогийн Чойбалсангийн коммунист засаглалд удирдуулж байсан бөгөөд ЗСБНХУ-тай маш нарийн холбоотой байв. Монголын арми Улаан армитай олон удаа цуг байлдаж байсан. 1939 онд Хятадын хойд зүгт байрлаж байсан Японы цэргүүд Зүүн Монголд халдахад Монгол ба Японы хоорондох тулалдаан эхэлжээ. Үүний хариуд Георгий Жуковаар удирдуулсан ЗСБНХУ ба БНМАУ-ын хамтарсан хүчин Япончуудыг бут цохиж[49], үүний үр дүнд Япон улс БНМАУ-ын “нутаг дэвсгэрийн бүхэл бүтэл байдал” гэгчийг хүлээн зөвшөөрсөн гэрээнд гарын үсэг зурав[49]. Япон нь үүний дараа Монголыг эзлэхийг оролдоогүй ч, Монголын хилийн орчимд багагүй цэрэг байрлуулахаар болов. ЗСБНХУ өөрийн цэргээ, Европ руу татсаны дараа Монголын хүчин стратегийн хувьд илүү чухал болов. Дайны сүүлийн өдрүүдэд буюу 1945 оны 8 сарын 10-нд Монгол нь албан ёсоор Японд дайн зарлаж, Зөвлөлтийн цэргүүдтэй хамт японы эзэмшилд байсан хойд хятадыг эзлэх үйл ажиллагаанд оролцов.
Үүнээс гадна БНМАУ нь Зөвлөлтийн цэргийн хүчид багагүй хэмжээний дэмжлэг, тусалцаа үзүүлж байв. Фронтод бэлэг цуглуулах үйл ажиллагаа орон даяар өрнөж, мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар, бэлэн мөнгө, алт зэргийг хандивлав. Зөвхөн 1942 оны эцсээр Москвад 236 вагон галт тэрэгний 4 цуваа бэлэг хүргэж өгөхөд нэхий дээл, эсгий гутал, үстэй хантааз тус бүр 30,000 ширхэг, хүнсний зүйл 600 тн байсны дотор 27,000 шахуу зээрийн мах байв. Монголчууд бэлнээр 2.5 сая төгрөг, 100,000 ам. Доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 53 танктай, түүний дотор 32 алдарт Т-34 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкын Гвардын 1-р армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрчээ. Мөн энэ мөнгөөр “Монгол ард” нисэх хүчний эскадриль байгуулсан байна. Дайны жилүүдэд Монголын ард түмэн улаан цэрэгт 485,000 морь худалдаж, 32,000 агт бэлэглэв. Нийтийн дайсны эсрэг тэмцэлд Монголчууд өөрийн бүхий л бололцоогоороо оролцсоны илрэл нь энэ юм.
[Засварлах] Дайны дараа
Олон улсын энх тайваныг сахиулахын тулд[50] Холбоотнууд 1945 оны 10 сарын 24-нд Нэгдсэн Үндэстний байгууллагыг байгуулав[51].
Дайн дуусахаас өмнө ЗХУ ба Холбоотнууд Дэлхийг шинээр таллан хувааж[52], өөрсдийн нөлөөллийн бүсээ тогтоосон байна[53]. Европ тив коммунист ба капиталист болон хуваагдаж, Германыг хоёр тусдаа улс болгов. Азид АНУ нь Япон ба Японы эзэсшилд байсан Номхон далайн бүс нутагт хяналтаа тогтоож, ЗХУ Сахалин ба Курилын арлуудыг өөртөө нэгтгэв. Японы хараанд байсан Солонгосыг хоёр хуваалаа. Мөн АНУ толгойлсон цэргийн эвсэл болох НАТО, ЗХУ-ын толгойлсон Варшавын гэрээ байгуулагдаж, Хүйтэн дайн эхэлжээ[54].
Хятадын эх газарт Хятадын Коммунистууд ноёрхолоо тогтоож, БНХАУ-г байгуулав. Тайваны арал дээр Гоминдан намынхан Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулав. Грект иргэний дайн дэгдэж, коммунистууд ялагдан Хааны арми ялалт байгуулав. Эдгээр дайн дөнгөж дууссаны дараа Солонгосын хойг дээр дайн эхлэв.
Эдгээр дайнуудын дараагаар колонийн дэглэм задарч, улс орнууд тусгаар тогтнож эхлэв.
Эдийн засаг дэлхийн бүс нутгуудад харилцан адилгүй сэргэсэн байна. Баруун Германы эдийн засаг 1950 он гэхэд дайны өмнөх төвшнөөс хоёр дахин өндөр болов[55]. Итали мөн богино хугацаанд сэргэж, тогтворжлоо[56]. Их Британийнх дайны дараа нилээдгүй хугацаанд сэргээгүй байна[57][58]. Францынх богино хугацаанд сэргэж, орчин үежжээ[59]. ЗХУ эдийн засаг дайны дараа маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдсэн байна[60]. Азид Японы эдийн засаг эрчимжин, 1980 он гэхэд Дэлхийн хүчирхэг эдийн засаг болон хувирсан байна[61]. Хятад 1953 онд дайны өмнөх төвшинд хүрсэн байна[62]. Дайны төгсгөлд АНУ нь Дэлхийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний талыг үйлдвэрлэдэг байсан ч, 1970 он гэхэд аажим энэ байдлаа алдаж эхэлжээ[63].
[Засварлах] Хор уршиг, нөлөө
Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв[64][65][66]. ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан нь тус дайнд үрэгдэгсдийн тал нь болжээ[67]. Нийт хүний хохирлын 85% нь Холбоотнуудад (ихэнхи нь ЗХУ ба Хятад), 15% нь Тэнхлэгийнхэнд ноогдоно. Хорих лагерт 12 сая хүн[68], 1.5 сая хүн бөмбөгдөлтөнд, Европт 7 сая, Хятадад 7.5 сая хүн бусад шалтгаанаар нас баржээ[69].
Европ ба Азийн маш их нутаг сүйрч, сэргээн босгоход маш олон жил шаардсан ба өнөөг хүртэл үргэлжилсэн улс төр, нийгэм, эдийн засаг ба технологийн хор хөнөөл, томоохон дэвшилийг үүсгэсэн байна.
[Засварлах] Оролцсон улсууд
[Засварлах] Холбоотнууд
Он сар өдөр нь дайн зарласан өдөр болно.
Польш: 1939 оны 9 сарын 1
Австрали: 1939 оны 9 сарын 3
Шинэ Зеланд: 1939 оны 9 сарын 3
Их Британи: 1939 оны 9 сарын 3 (& Энэтхэг, Крауны колониуд)
Франц: 1939 оны 9 сарын 3
Балба: 1939 оны 9 сарын 4
Өмнөд Африк: 1939 оны 9 сарын 6
Канад: 1939 оны 9 сарын 10
Норвеги: 1940 оны 4 сарын 9
Белги: 1940 оны 5 сарын 10
Люксембург: 1940 оны 5 сарын 10
Нидерланд: 1940 оны 5 сарын 10
Грек: 1940 оны 10 сарын 28
Югославын Вант Улс: 1941 оны 4 сарын 6
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс: 1941 оны 6 сарын 22Танну Тува: 1941 оны 6 сарын 25
Панам: 1941 оны 12 сарын 7
Коста Рика: 1941 сарын 12 сарын 8
Бүгд Найрамдах Доминикан Улс: 1941 оны 12 сарын 8
Салвадор: 1941 оны 12 сарын 8
Хаити: 1941 оны 12 сарын 8
Гондурас: 1941 оны 12 сарын 8
Никарагуа: 1941 оны 12 сарын 8
Америкийн Нэгдсэн Улс: 1941 оны 12 сарын 8
Бүгд Найрамдах Хятад Улс: 1941 оны 12 сарын 9
Гуатемал: 1941 оны 12 сарын 9
Куб: 1941 сарын 12 сарын 9
Чехословак: 1941 оны 12 сарын 16
Перу: 1942 оны 2 сарын 12
Мексик: 1942 оны 5 сарын 22
Бразил: 1942 оны 8 сарын 22
Этиоп: 1942 оны 12 сарын 14
Ирак: 1943 оны 1 сарын 17 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
Болив: 1943 оны 4 сарын 7
Иран: 1943 оны 9 сарын 9 (1941 онд холбоотнуудад эзлэгдсэн)
Итали: 1943 оны 10 сарын 13 (Хуучнаар тэнхлэгийн улс)
Колумби: 1943 оны 11 сарын 26
Либери: 1944 оны 1 сарын 27
Румын: 1944 оны 8 сарын 25 (Хуучнаар тэнхлэгийн улс)
Болгар: 1944 оны 9 сарын 8 (Хуучнаар тэнхлэгийн улс)
Сан Марино: 1944 оны 9 сарын 21
Албани: 1944 оны 10 сарын 26
Унгар: 1945 оны 1 сарын 20 (Хуучнаар тэнхлэгийн улс)
Бахавалпур: 1945 оны 2 сарын 2
Эквадор: 1945 оны 2 сарын 2
Парагвай: 1945 оны 2 сарын 7
Уругвай: 1945 оны 2 сарын 15
Венесуэль: 1945 оны 2 сарын 15
Турк: 1945 оны 2 сарын 23
Ливан: 1945 оны 2 сарын 27
Саудийн Араб: 1945 оны 5 сарын 1
Финлянд: 1945 оны 3 сарын 4 (Тэнхлэгийнхний талд байсан)
Аргентин: 1945 оны 3 сарын 27
Чили: 1945 оны 4 сарын 11
Бүгд Найрамдах Монгол Ард Улс: 1945 оны 8 сарын 10
[Засварлах] Тэнхлэгийнхэн
Он сар өдөр нь Герман, Итали, Япон 3 улсын гэрээнд гарын үсэг зурсан огноо болно.
Герман: 1940 оны 9 сарын 27
Итали: 1940 оны 9 сарын 27
Япон: 1940 оны 9 сарын 27
Унгар: 1940 оны 11 сарын 20
Румын: 1940 оны 11 сарын 23
Словак: 1940 оны 11 сарын 24
Болгар: 1941 оны 3 сарын 1
Югослав: 1941 оны 3 сарын 25
Хорват: 1941 оны 4 сарын 10
[Засварлах] Тэнхлэгийнхний талд байсан улсууд
Таиланд
Финлянд
Ирак
Манж-Го Улс (Японы тоглоомын улс)
Менгжианг (Японы тоглоомын улс)
Хятад (Японы тоглоомын улс)
Бирм (Японы тоглоомын улс)
Филиппин (Японы тоглоомын улс)
Энэтхэг (Японы тоглоомын улс)
Албани (Италийн тоглоомын улс)
Этиоп (Италийн тоглоомын улс)
Серб (Германы тоглоомын улс)
Франц /Vichy France/ (Туслалцаа үзүүлж байсан)
Дани (Туслалцаа үзүүлж байсан)
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (Туслалцаа үзүүлж байсан)
Испани (Туслалцаа үзүүлж байсан)
Португал (Туслалцаа үзүүлж байсан)
[Засварлах] Мөн үзэх
- Дайн
- Дэлхийн нэгдүгээр дайн
- Дэлхийн хоёрдугаар дайны удирдагчид
- Нэгдсэн Үндэстний Байгууллага
- Үндэстнүүдийн Лиг
[Засварлах] Ишлэл
- ↑ Official military histories in Commonwealth nations refer to the conflict as the Second World War, while the United States' official histories refer to the conflict as World War II. English translations of the official histories of other nations tend to resolve into English as Second World War also, for example Zweiter Weltkrieg in German. See C.P. Stacey Official History of the Canadian Army in the Second World War, for example. "Official" usage of these terms is giving way to popular usage and the two terms are becoming interchangeable even in formal military history.
- ↑ Hartmann, Frederick H. The relations of nations, pg. 312
- ↑ Dunnigan, James. Dirty Little Secrets of World War II: Military Information No One Told You About the Greatest, Most Terrible War in History, William Morrow & Company, 1994. ISBN 0-688-12235-3
- ↑ Mayer, E. (2000) "World War II" course lecture notes on Emayzine.com (Victorville, California: Victor Valley College)
- ↑ Coleman, P. (1999) "Cost of the War," World War II Resource Guide (Gardena, California: The American War Library)
- ↑ Keegan, John (1989), The Second World War, Glenfield, Auckland 10, New Zealand: Hutchinson.
- ↑ Hakim, Joy (1995). A History of Us: War, Peace and all that Jazz. New York: Oxford University Press. ISBN 0-19-509514-6.
- ↑ Shaw, Anthony. World War II Day by Day, pg. 35
- ↑ Myers, Ramon; Peattie, Mark. The Japanese Colonial Empire, 1895-1945, pg. 458
- ↑ Wouk, Herman. The Winds of War, pg. 72
- ↑ Brody, J. Kenneth. The Avoidable War: Pierre Laval and the Politics of Reality, 1935-1936, pg. 4
- ↑ Record, Jeffery. Appeasement Reconsidered: Investigating the Mythology of the 1930s, pg. 50
- ↑ Mandelbaum, Michael. The Fate of Nations: The Search for National Security in the Nineteenth and Twentieth Centuries, pg. 96
- ↑ Schmitz, David F. Henry L. Stimson: The First Wise Man, pg. 124
- ↑ Kitson, Alison. Germany 1858-1990: Hope, Terror, and Revival, pg. 231
- ↑ Adamthwaite, Anthony P. The Making of the Second World War, pg 52
- ↑ Graham, Helen. The Spanish Civil War: A Very Short Introduction, pg. 110
- ↑ Busky, Donald F. Communism in History and Theory: Asia, Africa, and the Americas, pg. 10
- ↑ Bradley James, Powers, Ron. Flags of Our Fathers, pg. 58
- ↑ Tucker, Spencer; Roberts, Priscilla Mary. Encyclopedia of World War II: A Political, Social, and Military History, pg. 771; note, however, that Tucker's own view is that 191 is most convenient; p. 9.
- ↑ Chickering, Roger; Förster, Stig; Greiner, Bernd. A World at Total War: Global Conflict and the Politics of Destruction, 1937-1945, pg. 64
- ↑ Fiscus, James W. Critical Perspectives on World War II, pg. 44
- ↑ Among other starting dates sometimes used for World War II are the 1935 Italian invasion of Abyssinia; (Ben-Horin, Eliahu. (1943). The Middle East: Crossroads of History, pg. 169; Taylor, Alan. (1979). How Wars Begin, pg. 124; Yisreelit, Hevrah Mizrahit. (1965). Asian and African Studies, pg. 191) for 1941 see (Taylor, AJP. (1961). The Origins of the Second World War, pg. vii; Kellogg, William O. (2003). American History the Easy Way, pg. 236). There also exists the viewpoint that both World War I and World War II are part of the same European Civil War. (Canfora, Luciano; Jones, Simon. (2006). Democracy in Europe: A History of an Ideology, pg. 155; Prin, Gwyn. (2002). The Heart of War: On Power, Conflict and Obligation in the Twenty-First Century, pg. 11)
- ↑ Zaloga, Steven J. Poland 1939: The Birth of Blitzkrieg, pg. 80
- ↑ May, Ernest R. Strange Victory: Hitler's Conquest of France, pg. 93
- ↑ Hanhimäki, Jussi M. Containing Coexistence: America, Russia, and the "Finnish Solution", pg. 13
- ↑ Bilinsky, Yaroslav. Endgame in NATO's Enlargement: The Baltic States and Ukraine, pg. 9
- ↑ Commager, Henry Steele. The Story of the Second World War, pg. 30
- ↑ Reynolds, David. From World War to Cold War: Churchill, Roosevelt, and the International History of the 1940s, pgs. 76, 77
- ↑ Brown, David. The Road to Oran: Anglo-French Naval Relations, September 1939-July 1940, pg. xxx
- ↑ Kelly, Nigel; Rees, Rosemary; Shuter, Jane. Twentieth Century World, pg. 38
- ↑ Goldstein, Margaret J. World War II, pg. 35
- ↑ Shukman, Harold. Stalin's Generals, pg. 113
- ↑ Shukman, Harold. Stalin's Generals, pg. 113
- ↑ Badsey, Stephen. The Hutchinson Atlas of World War II Battle Plans: Before and After, pgs. 235-236
- ↑ Shukman, Harold. Stalin's Generals, pg. 142
- ↑ Lamb, Richard. War in Italy, 1943-1945: A Brutal Story, pgs. 154-155
- ↑ Zaloga, Steven J. US Armored Units in the North African and Italian Campaigns 19422-45, pg. 81
- ↑ Badsey, Stephen. Normandy 1944: Allied Landings and Breakout, pg. 91
- ↑ Twitchett, Denis; Fairbank, John K. The Cambridge history of China, pg. 566
- ↑ Hill, J. R.; Ranft, Bryan. The Oxford Illustrated History of the Royal Navy, pg. 362
- ↑ Thurman, M. J.; Sherman, Christine. War Crimes: Japan's World War II Atrocities, pg. 68
- ↑ Hill, J. R.; Ranft, Bryan. The Oxford Illustrated History of the Royal Navy, pg. 362
- ↑ Klam, Julie. The Rise of Japan and Pearl Harbor, pg. 27
- ↑ Cook, Chris; Bewes, Diccon. What Happened Where: A Guide to Places and Events in Twentieth-Century History, pg. 305
- ↑ Jowett, Philip S. The Japanese Army, 1931-45, pg. 6
- ↑ Poirier, Michel Thomas (1999-10-20). Results of the German and American Submarine Campaigns of World War II. U.S. Navy. 2008-04-13-д авсан.
- ↑ Donnelly, Mark. Britain in the Second World War, pg. xiv
- ↑ 49.0 49.1 Timothy Neeno, M.A. http://www.militaryhistoryonline.com/20thcentury/articles/nomonhan.aspx Nomonhan: The Second Russo-Japanese War, 2005. - Retrieved: May 12, 2007.
- ↑ Yoder, Amos. The Evolution of the United Nations System, pg. 39
- ↑ History of the UN
- ↑ Kantowicz, Edward R. Coming Apart, Coming Together, pg. 6
- ↑ A Constructed Peace: The Making of the European Settlement, 1945-1963, pg. 33
- ↑ Leffler, Melvyn P.; Painter, David S. Origins of the Cold War: An International History, pg. 318
- ↑ Dornbusch, Rudiger; Nölling, Wilhelm P.; Layard, Richard G. Postwar Economic Reconstruction and Lessons for the East Today, pg. 29
- ↑ Bull, Martin J.; Newell, James. Italian Politics: Adjustment Under Duress, pg. 21
- ↑ Dornbusch, Rudiger; Nölling, Wilhelm P.; Layard, Richard G. Postwar Economic Reconstruction and Lessons for the East Today, pg. 117
- ↑ Emadi-Coffin, Barbara. Rethinking International Organization: Deregulation and Global Governance, pg. 64
- ↑ Harrop, Martin. Power and Policy in Liberal Democracies, pg. 23
- ↑ Smith, Alan. Russia And the World Economy: Problems of Integration, pg. 32
- ↑ Harrop, Martin. Power and Policy in Liberal Democracies, pg. 49
- ↑ Harper, Damian. China, pg. 46
- ↑ Kunkel, John. America's Trade Policy Towards Japan: Demanding Results, pg. 33
- ↑ World War II: Combatants and Casualties (1937 — 1945). 2007-04-20-д авсан.
- ↑ Source List and Detailed Death Tolls for the Twentieth Century Hemoclysm. 2007-04-20-д авсан.
- ↑ World War II Fatalities. 2007-04-20-д авсан.
- ↑ Leaders mourn Soviet wartime dead.
- ↑ Florida Center for Instructional Technology (2005). Victims. A Teacher's Guide to the Holocaust. University of South Florida. 2008-02-02-д авсан.
- ↑ J. M. Winter, "Demography of the War", in Dear and Foot, ed., Oxford Companion to World War, p 290.
[Засварлах] Гадаад холбоос
- Мэдээллийн сангууд
- Ерөнхий
- World War II Database
- The Second World War
- Deutsche Welle special section on World War II created by one of Germany’s public broadcasters on World War II and the world 60 years after.
- Canada and WWII
- End of World War II in Germany
- World War II Encyclopedia by the History Channel
- World War II Awards and their recipients
- World War II German Prisoner of War Collection at Gettysburg College
- Mэдээлэл
- U.S. National Archives Photos
- World War II Poster Collection hosted by the University of North Texas Libraries'
- World War II Poster Digital Collection at Gettysburg College
- Digital Collections
- World War II Propaganda Leaflet Archive
- World War 2 Pictures In Colour
- Thousands of World War II Photographs & Movies
- World War II Zone Photo and Multi-media gallery (Blanked, requires registration)
- Multimedia map — Presentation that covers the war from the invasion of the Soviet Union to the fall of Berlin
- Radio news from 1938 to 1945
- The Art of War Online Exhibition at the UK National Archive
- Он-лайн баримтууд
- World War II Military Situation Maps. Library of Congress
- After Action Reports (AAR’s) and other official documents about the American Divisions during the Second World War
- Maps from the Pacific and Italian theaters
- Officially Declassified U.S. Government Documents about World War II
- The Soviet History of World War II, 28 October 1959 — Central Intelligence Agency, Office of Current Intelligence.
- Daily German action reports