Георгий Жуков

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Георгий Жуков
1896 оны 12 сарын 1 (1896-12-01)1974 оны 6 сарын 18 (77 насалсан)

Төрсөн газар Стрелковка, Калугийн губерн, Хаант Орос Улс
Нас барсан газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Эх орон Flag of Russia.svg Хаант Орос Улс (1915–1917)
Flag of the Soviet Union (1955-1980).svg Зөвлөлт Холбоот Улс (1917–1957)
Ажиллагаа/салбар Орос Хаант Оросын арми
Red Army flag.svg Улаан арми
Албан үүргийн он жилүүд 1915–1957
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Цэргийн удирдах албан тушаал Ленинградын фронт, Баруун фронт, Украйны 1 дүгээр фронт, Беларуссын 1 дүгээр фронт болон бусад
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн
Халхын голын байлдаан (Номунхан)
Эх орны дайн
Шагналууд Зөвлөлт Холбоот Улсын Баатар (4)
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар (2)Лениний одон (6)
Улаан тугийн одон
Октябрийн хувьсгалын одон (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
Ялалтын одон (2)
Хүндэт Легион
Virtuti Militari
Хүндэт Легион
Жоржийн Загалмай одон (2)
бусад
Бусад үйл хэрэг "Дурдатгал, бодол" ном, 1969 он.

Георгий Константинович Жуков (1896 оны 12 сарын 26 - 1974 оны 6 сарын 18) нь ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ -ын Баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ -ын маршал юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэршээлт, мянган адармаат зам туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор маш алдартай байлаа.

[засварлах] Амьдрал

Георгий Константинович Жуков 1896 оны 12 сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төржээ. Бага залуу насандаа ядуу зүдүүгийн зовлон гамшгийг амсаж, нагац ахындаа зарцлагдаж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн 1914 онд тэрээр цэрэгт татагдаж үндсэндээ морьт цэрэг болж тулалдаанд эрэлхэг зориг гаргасны учир Георгиевийн загалмай одон, иргэний дайнд оролцож улаан тугийн одонгоор шагнагджээ. 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж ,Баруун –Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсн тул Георгиевийн 2 загалмайгаар шагнагджээ. 1917 оны 2-р сарын Хувьсгалын үед түүнийг сумангийн цэргийн хорооны даргаар сонгожээ.

Тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны дарга болж явлаа. Хувьсгалын дайсны эсрэг цэргийн хөдөлмөрийн жинхэнэ утга учрыг ойлгосон билээ. Г.К.Жуковын командалсан 2—р бригад К.К.Рокоссовскийн Английн пролетари нарын нэрэмжит самарын 7 -р морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж байлаа.

Георгий Жуковын цэрэг удирдах өндөр чанар, цэргийн байлдааны ба улс төрийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх талаар хийж байсан шаргуу чимхлүүр ажлыг ахлах дарга нар нь анхааран ажиглаж байлаа. Энэ нь түүний ажил байдлын тодорхойлолтоос тод харагдаж байна. Тэр үед дивизийн дарга байсан ирээдүйн ЗХУ-ын маршал К.К.Рокоссовский түүний ажил байдлыг тодорхойлж бичихдээ:

Зориг шийдвэртэй дарга.Их санаачилгатай,санаачилгаа ажилд чадамгай хэрэглэдэг, сахилгатай. Шаардлагатай, тавьсан шаардлагаа заавал биелүүлдэг гэжээ. 1939 оны 7-р сарын 11-нд Зөвлөлт – Монголын морьт механикжуулсан бүлгийн командлагчаар томилогдсон байна. 1939 оны 8-р сарын 30 - 31 -ны хооронд генерал Комацүбара Мичитарогийн командалсан 6 -р армийг бүрэн бут цохисон юм. Энэхүү тулалдаанд 2 талаас олон мянган цэрэг алагдсан ба шархадсан байна. Түнийг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ. (28.8.1939 г., Алтан таван хошуу № 435) ба БНМАУ -ын улаан тугийн одон.

1939 оны нэгдүгээр сард Г.К.Жуков Жанжин штабын дарга, Батлан хамгаалах ардын комиссарын газрын орлогч дарга боллоо. Энэ нь түүний хувьд нийт улс орныг батлан Хамгаалах чадлын төлөө хариуцлагатай холбоотой огт ондоо ажил байв. Тэрээр өөрийнх нь хувьд цоо шинэ ажил болох Жанжин Штабын ажилд идэвхийлэн орлоо. Г.К.Жуков оперативийн хувьд үнэхээр гарамгай гэхээс өөр үг ерөөс эс олдоно.

[засварлах] Аугаа Их Эх Орны дайнд

ЗХУ-ын Эх Орны дайн эхлэх хүртэл хороо, бригад, дивиз, корпус командалж 1939 онд Киевийн цэргийн онцгой тойргийн командлагч, Жанжин Штабын дарга 1941 оноос Баруун, Төв, Нөөц, Украйны 1, Белоруссын 1 -р фронтуудыг командалж алдар цуугаа Европ даяар мандуулжээ. 1940 оны 3-р сард Г.К.Жуковт армийн генерал цол олгож Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилсон ба Баруун цэргийн тойргийн командлагч армийн генерал Д.Г.Павловтой нягт хамтран ажиллаж байжээ.

"Манай сөрөх довтолгоон амжилт олсон тухайд гэвэл дайралтыг гэнэт хийсэн, тэгэхдээ дайсны хүчээс давуугүй хүчээр хийсэн юм. Байлдааны туршлагатай ч болсон байлаа." гэж хожим Г.К.Жуков дурсчээ.

Тэр жил Москвагийн орчмоор аанай л арван нэгдүгээр сарын эхээр шөнөдөө ус зайрмагтаж ,намрын бороо ялихгүй шамаргалж байв.Энэ нь дайсныг яарахад хүргэжээ.Фашист моторжуулсан цуваа нийслэлийн зүг тэмүүслсээр байжээ.Дайсныг ямар ч байсан зогсоох хэрэгтэй байлаа. Баруун фронтын командлагч Жуков тавьсан зорилгодоо хэлбэрэлтгүй хүрэв.

1941 оны 11-р сарын 16-нд үдээс хойш фашистийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан 16 -р арми ухрахыг хүсч маршал Б.М.Шапошниковт саналаа тавилаа.

Б.М.Шапошников зөвшөөрч, зохих заавар өгсөн байна. Энэ тухай мэдмэгц Г.К.Жуков армийн командлагчид цахилгаан явуулж "Фронтын цэргийг би командалж байна. Цэргийг истрагийн усан сангийн ард татах тушалыг хүчингүй болгож байна. Одоо эзлэн байгаа заагтаа хориглох тушаал өгч байна. Армийн генерал Г.К.Жуков" гэжээ.

Дайны дараа Герман дахь Хяналтын Зөвлөлийн дарга, Одессын цэргийн тойргийн командлагч, Батлан хамгаалах яамны сайд зэрэг хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад 1957 онд чөлөөндөө гарчээ. Тэрээр ЗХУКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнээр зургаахан сар ажилласан билээ. Тэрээр 1974 оны 6 сарын 18 -нд нас баржээ. Түүнийг Кремль чандарлан оршуулсан юм. Г.К.Жуковын гэр музей 1979 онд Монголд байгуулагдсан.

Марка СССР, 1976 г.