Константин Рокоссовский

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Рокоссовский (1976)

Константин Константинович Рокоссовский нь (1896 оны 12 сарын 21 - 1968 оны 8 сарын 3) ЗХУ-ын маршал, ЗХУ-ын хошой баатар, Польшийн маршал, цэргийн нэрт зүтгэлтэн хүн байлаа.

Амьдрал[засварлах]

Константин Константинович Рокоссовскийн амьдралд холбогдох чухал үйл явдлын он цагийн хэлхээс.

1896 оны 12 -р сарын 8 хуучин тоолоор (20)-нд Великие Луки хотод төрсөн.

1900 онд Рокоссовскийн гэр бүл Варшавт нүүн ирэв.

1911 онд эх нь нас барж бие даан ажиллах хэрэг гарлаа.

1914 оны 8 -р сараас 1917 -р сард 12 сард Каргополийн драгуны хороонд цэргийн алба хаажээ.

1917 оны 12 -р сард Улаан Армийн эгнээнд оров.

1918 10 -р сард Уралын морьт 1 -р хорооны сумангийн захирагч байв.

1919 оны 6 -р сард Уралын морьт 2 -р дивизионы захирагч байв.

1919 оны 10 -р сарын 4 нд Вакорин өртөөний дэргэд болсон тулалдаанд гарамгай гавьяа байгуулсан тул Рокоссовский улаан тугийн одогоор анхлан шагнагджээ.

1920 оны 1 -р сард 30 -р морьт хорооны захирагч.

1920 оны 9 сард 35 -р хорооны захирагч.

1921 оны 6 -р сарын 2 -нд Желтурин тосгоны дэргэд болсон байлдаанд шархадаж улаан тугийн одонгоор анх шагнагджээ.

1922- 1924 онд Өвөр байгал дахь Кубаны 5-р тусгай бригад командлав.

1923 оны 5 -р сард Юлия Петровнатай гэрлэв.

1924 оны 9 -р сараас 1925 оны 8 -р сард Морьт цэргийн дээд курст сонсогч.

1925 - 1929 онд Өвөр Байгальд цэргийн албаа үргэлжлүүлэн хаав.

1929 оны 11 сард Дорнод-Хятадын төмөр замд Хятадын милитаристудыг бут цохиход гарамгай гавьяа байгуулж улаан тугийн одонгоор 3 дахь удаагаа шагнуулав.

1930 - 1931 онд Английн пролетари нарын нэрмжит Самарын 7-р морьт дивизийг командлав.

1932 - 1935 онд Өвөр Байгалд дахин очиж 15-р морьт дивизийг командлав.

1936 онд Псков дахь 5-р морьт корпусын захирагчаар ажилав.

1940 оны 12 -сараас 9-р механикжуулсан корпусын захирагч болов.

1941 оны 6 -р сарын 22 - 7 -р сарын 14 -нд Баруун-Өмнөд фронтод байлдав.

1941 оны 7 -р сарын 18 -нд Армийн бүлгийн командлагч,дараа нь 16-р армийн командлагч байв.

1941 оны 12 -р сард 1942 оны 3 -р сард 16-р армийг командлан Москвагийн дэргэд тулалдав.

1942 оны 3 -р сарын 8 нд Сухинич хотод хүнд шархдав. 5 -р сарын сүүлээр госпиталиас гарав.

7 -р сарын 14 -нд Брянскийн фронтын командлагч болов.

10 -р сарын 1 -нд Донын фронтын командлагч болов.

1942 оны 11 -р сараас 1943 онд Сталинрадын дэргэд их тулалдаанд оролцов.

1943 оны 2 -р сард Төвийн фронтын командлагч болов.

7 -р сард Курскийн цүлхэнд эл фронтыг командлан тулалдав.

1944 оны 6 сарын 29 -нд ЗХУ-ын маршал болов.

11 -р сард Белоруссын 2-р фронтын командлагч болов.

1945 оны 1 -р сараас 3 -р сард Дорнод-Прусс, Дорнод-Помераны операцийн үед фронтын цэргийг удирдан оролцов.

1945 оны 4 - 5 сард Төгсгөлийн опурациудад оролцов.

1945 оны 6 -р сарын 24 -нд Ялалтын парадыг командлав.

1945 - 1949 -онд БНПАУ -ын нутаг дахь Зөвлөлтийн цэргийг командлав.

1949 оны 11 -р сараас - 1956 оны 11 -р сард БНПАУ -ын Үндэсний батлан хамгаалах яамны сайд, СНЗ -ын орлогч даргаар томилогдов.

1957 - 1968 онд ЗХУ -ын БХЯ-нй орлогч сайд, Өвөр Кавказийн цэргийн тойргийн командлагч, БХЯ-ны Ахлах дараа нь Ерөнхий шалган байцаагчаар томилогдов.

1961 онд ЗХУ -д сууж байсан Монголын элчин сайд С.Лувсан Сүхбаатарын одон гардуулав.

1968 оны 8 -р сарын 3 нд өвчний учир таалал төгсөв.