Леонид Говоров

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Леонид Говоров
1897 оны 2 сарын 221955 оны 3 сарын 19
A USSR stamp, Military persons of the USSR
Төрсөн газар Бутырки, Киров муж, Хаант Орос Улс
Нас барсан газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Нутаглуулсан газар Кремлийн хана
Эх орон Flag of Russia.svg Хаант Орос Улс (1916-1918)
Flag of the Soviet Union.svg Зөвлөлт Холбоот Улс (1920-1955)
Албан үүргийн он жилүүд 1917 — 1955
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Нэгж Артиллери (их бууны анги)
Цэргийн удирдах албан тушаал Ленинградын фронт
Ленинградын цэргийн тойрог
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн
Зөвлөлт-Финляндын дайн
Зүүн фронт (Дэлхийн II дайн)
  • Биалясток-Минскийн тулалдаан
  • Москвагийн тулалдаан
  • Ленинградын бэхлэлт
  • Нарвын тулалдаан
  • Дөрөвдүгээр стратегийн төлөвлөгөө
  • Балтийн дайралт
Шагналууд Зөвлөлт Холбоот Улсын Баатар
Лениний одон (5)
Ялалт одон
Улаан Тугийн одон (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
Кутузовын 1-р зэргийн одон
Улаан таван хошуу
Lйgion d'honneur
Croix de guerre 1939-1945
Бусад үйл хэрэг Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн командлагч,
Батлан Хамгаалах Яамны орлогч сайд

Леонид Александрович Говоров (1897 оны 2 сарын 22 - 1955 оны 3 сарын 19) нь Зөвлөлтийн цэргийн жанжин бөгөөд Бутырки тосгонд(одоогийн Киров муж) төржээ. Түүний аав бага залуудаа усан цэрэг нэгэн байв. Елабуг хэмээх жижиг хотод техникийн дээд сургуулийг төгсөөд одоогийн Санкт-Петербург дахь Петроградын Политехникийн дээд сургуульд элсэн суралцжээ. 1916 оны арванхоёрдугаар сард оюутан нөхдийн нь хамт Константиновын Артиллерийн Сургуульд дайчлан явуулсан бөгөөд 1917 онд их бууны батарейн офицер болсон гэдэг.

Оросын хувьсгал[засварлах]

Октябрийн хувьсгал дэгдэж байх үед Говоров Оросын армид алба хааж байсан ба удалгүй цэргээс халагдан гэртээ харьсан үед нь хувьсгалын эсэргүү Александр Колчак тэргүүтэй Цагаантнууд төрсөн нутгийг нь эзлэн авч залуучуудыг нь хүчээр цэрэгт татахад Говоров ч хамрагдсан байна. Тэр Колчакийн армиас оргон Улаан армийн эгнээнд нэгджээ. Оросын Иргэний дайнд эрэлхэг гавъяа байгуулсаны нь төлөө Улаан тугийн одонгоор Говоровыг Крымд болсон Василий Блюхерийн удирдлаган дор Пётр Врангелийн эсрэг тулалдаанд оролцсоны дараа шагнажээ.

Олон улсын дайн[засварлах]

1920 болон 30 оны туршид «М. В. Фрунзийн нэрэмжит цэргийн академ»-ид командын бүрэлдэхүүний жилийн курсэд суралцаж цэргийн мэдлэгээ дээшлүүлсээр байв. 1936 онд Улаан Армийн Жанжин штабын академи байгуулагдахад Киевийн цэргийн тойргийн артиллерийн удирдах газрын даргаар томилогджээ. Говоровийг Ф. Э. Дзержинскийн нэрэмжит Артиллерийн академид тактикийн багшаар 1938 онд гэнэт томилсон нь Иосиф Сталины «Их цэвэрлэгээ»-ний үр дүн байлаа. Түүнийг Колчакийн армийн гишүүн байсан, Блюхерийн удирдлаган дор тулалдаж байсан гэх шалтгуудаар ийнхүү халаа хийгдэж ийнхүү хүндээр шийтгэл авалгүй өнгөрсөн нь харин ч азтай хэрэг болсон байна. Үүнд Маршал Климент Ворошилов, Зөвлөлт засгийн удирдагч Михайл Каланин нарын ач тус байсан гэдэг.

Өвлийн дайн[засварлах]

1939 онд Зөвлөл-Финландын дайны дэгдэхэд Говоров 7 дугаар армийн артиллерийн штабыг удирдан тулалдсан бөгөөд 1940 онд «Маннергеймийн шугам»-анд артиллерийн шийдвэрлэх цохилт өгч дайсны бэхлэлтийг бут ниргэв. Ийн гавъяа байгуулсаны нь төлөө түүнийг «Улаан таван хошуу одон»-гоор шагнаж, «дивизийн захирагч» цол олгосон юм. Тэр удалгүй Улаан Армийн артиллерийн ерөнхий зааварлагчийн орлогчоор томилогдсон байна.

Агуу Эх орны дайн (Дэлхийн II дайн)[засварлах]

1941 оны зургаадугаар сард Зөвлөлт орон руу Нацист Германы хүч довтолсон бөгөөд энэ үед Говоров Польш болон Беларусийг хамгаалах Баруун фронтын артиллерийн даргаар ажиллаж байв. Түүний командлал армийн генерал Г. К. Жуковын фронтыг дэмжих үүрэгтэй байжээ. Тэр 1941 оны арванхоёрдугаар сард Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр цэргийн онцгой удирдагч гэдгээ харуулж дэслэгч генерал цол хүртсэн юм.

Ленинградын хамгаалалт[засварлах]

1942 оны дөрөвдүгээр сард Говоров Ленинградын фронтын цэргийн бүлгийн командлагчаар томилогдож, улмаар арваннэгдүгээр сараас эхлэн Герман болон Финландын армийн эсрэг хамгаалалтын байдал өвлийн тэсгим хүнд хэцүү байдлаас шалтгаалан түгшүүртэй байв. Фронтын командлалын галын оновчтой тактикийн үр дүнд фашистын артиллерийг ихээхэн хохирол амсуулсан бөгөөд Ленинград руу галлах эрчим даруй багассан түүхтэй. 1943 оны нэгдүгээр сард «Искра операци» хэмээн нэрлэсэн Ленинградын давшилтанд орж Ленинградын ойролцоохь Германы командлалын хүчийг бут цохисон билээ. «Ленинградын фронт» 1944 оны зургаадугаар сард Карелийн хүзүүвчивд байрлах Финландын армийн хүчийг бут цохин Выборгийг чөлөөлсөн «Выборгийн операц»-ийг амжилттай хэрэгжүүлснийх нь төлөө фронтын командлагч Говоровт Зөвлөлт Холбоот Улсын Маршал цол хүртээсэн түүхтэй.

Зөвлөлтийн сөрөг дайралт[засварлах]

1944 онд Ленинградын баруун зүүн хэсэгт байрлаж байсан цэргийн хүчийг үлдэн хөөсний дараа Улаан Армийг удирдан Говоров Новгород хот, Эстон, Латви[1] зэрэг улсыг харийн түрэмгийлэгдээс чөлөөлөн Польшид хүрч очсон юм. Леонид Говоров Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор 1945 оны нэгдүгээр сарын 27-нд шагнуулжээ.

Дайны дараахь жилүүд[засварлах]

1948 оноос Говоров Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийн командлагчаар томилогдон ажиллаж байгаад 1952 онд Батлан Хамгаалах Яамны орлогч сайдаар томилогдсон билээ. Говоров архаг зүрхний өвчтэй байсан бөгөөд 1955 оны гуравдугаар сард таалал төгсчээ.

Эшлэл[засварлах]

Холбоос[засварлах]