Санкт-Петербург

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Санкт-Петербург (Монгол)
Санкт-Петербург (Орос)
Санкт-Петербург (Монгол) хот
Англи эрэг, Гэгээн Исаакийн сүм
Санкт-Петербург (Монгол)-н далбаа
Санкт-Петербург (Монгол)-н сүлд
Туг Сүлд

Санкт-Петербург (Монгол)-н байршил
Европ дахь байршил

Солбицол: 59°56′N 30°20′E
Улс Flag of Russia.svg Оросын Холбооны Улс
Улс төрийн статус Холбооны хот
Холбооны тойрог Баруун Хойд
Эдийн засгийн бүс Баруун Хойд
Түүх  
Байгуулагдсан 1703 оны 5 сарын 27
Оросын нийслэл болсон 1713 оны 5 сарын 8 (1918 он хүртэл)
Петроград гэдэг нэртэй болсон 1914 оны 8 сарын 31
Ленинград гэдэг нэртэй болсон 1924 оны 1 сарын 26 (1991 оны 11 сарын 1 хүртэл)
Засаглал  
 - Захирагч Валентина Матвиенко (Нэгдсэн Орос)
 - Хууль тогтоох байгууллага Хууль тогтоох хурал
 - Тунхаг Санкт-Петербургийн тунхаг
Газар нутаг  
 - Нийт 606 км²
Хүн ам  
 - Нийт (2002) 4,662,547
 - Нягтрал 7,694/км²
Шуудангийн хаяг 190000–199406
Утасны код 812
Цахим сүлжээ: http://eng.gov.spb.ru/
http://www.st-petersburg.ru/en/
Сансраас авсан Санкт-Петербургийн зурагЛадога нуураас эх авч баруун өмнө тийш урсах Нева мөрөн баруун хойш чиглэн Финляндын буланд цутгана. Санкт-Петербург хот нь энэхүү Нева мөрний дельтэд төвлөрөн хөгжиж ирсэн билээ.

Санкт-Петербург (орос. Санкт-Петербург) нь Оросын Холбооны Улсын хот юм. Ленинград мужийн төв бөгөөд Холбооны хотын статустай юм. Хаант Орос Улсын нийслэл байсан. Хотын нэр нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Тус хотыг байгуулсан Петр I хааны нэрээр нэрлэгджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (1914–1924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (1924–1991) гэж нэрлэж байв. Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу хот ба Европ тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий.

Агуулга

[засварлах] Газарзүй

ОХУ-ын баруун хэсэгт, Балтын тэнгисийн Финляндын булангийн хамгийн зүүн эрэг дээр, Нева мөрний адагт оршино. Тус улсад томоохонд тооцогдох боомт хот, төмөр зам, агаарын замын чухал зангилаа бөгөөд улсдаа Москвагийн дараа 2-т орох хот юм.

Нева мөрний дельт дэх арлууд болон хоёр эргээр орших тус хотод усан сувгийн систем ихэд хөгжсөн. Цагаан тэнгис, Днепр мөрөн, Ижил мөрөн хүртэл усан зам татагдсан байдаг тул Каспийн тэнгис, Урал, Ижил мөрнөөс Балтын тэнгист гарах гарц болдог юм. Боомтын ус 11-4 сард хөлддөг ч мөс хагалагч онгоцны тусламжтайгаар усан замаа хадгалсаар байдаг. Хотын төвөөр суваг, далан сүлжсэн байдаг, үзэсгэлэнтэй хот тул "Умардын Венец" ч гэж нэрлэдэг.

[засварлах] Түүх

1910 оны үеийн хотын газрын зураг

Санкт-Петербургийг Их Петр хааны зарлигаар 1703 оны 5 сарын 27 (Григорийн тооллоор. Тухайн үед Орост мөрдөгдөж байсан Юлийн тоолол ёсоор 5 сарын 13)-д бий болсон.

Умардын их дайны явцад Шведээс булаан авсан Балтын тэнгис, Финляндын булангийн эрэг дэх Ингерманландад шинэ хотыг барьжээ. Мөн хотыг хамгаалах зорилгоор Петропавловск цайзыг барьсан бөгөөд 10,000 гаруй хүний амь насны өртөгтэй боссон хот гэгддэг.

Смольныйд ЗХУ байгуулагдсаныг зарласан бөгөөд нийслэлийг Москвад шилжүүлэх хүртэл тус улсын засгийн газар байрлаж байв.

1917 онд гарсан 2 хувьсгал болох Февралийн хувьсгал, Октябрийн хувьсгал өрнөсөн голомт бөгөөд большевикууд засгийн эрхийг авч, Ленин Думыг тараасан, хувьсгалын төв билээ.

Орос, Финляндын хил хажуухнаар нь өнгөрдөг байсан учир Иосиф Сталин Финляндад хандаж "Их бууны тусгал" газрыг ЗХУ-д шилжүүлж өгөхийг шаардсаныг Финлянд улс татгалзсанаар 1939 онд Өвлийн дайн буюу Зөвлөлт-Финляндын дайн гарч байсан түүхтэй. Финляндчууд сайн байлдсан хэдий ч 1940 онд ЗХУ-ын хүссэн үр дүнтэйгээр гал зогсоох гэрээ байгуулсан юм. Энэ нь төвийг сахисан орон байсан Финлянд улсыг Тэнхлэгийнхний талд орох үүдийг нээсэн гэж болох юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Финлянд, Нацист Германы армиудын бүслэлтэд Ленинград хот 400 орчим хоног хоригдсон билээ (Ленинградын бүслэлтийг үзнэ үү). Хөлдсөн Ладога нуураар дамжуулан хотыг хоол хүнс, эм тариагаар залгуулан, бүслэлтийг давж гарсан юм.

ЗХУ-ын үед 2 дахь том хот болох Ленинградын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нь тус улсад нэр нөлөө бүхий албан тушаал байв.

1998 онд Царьское Село байдаг Пушкин хот, Кронштадт зэрэг ойр орчмын 8 хот, 17 сууринг тус хотод нэгтгэснээр хотын газар нутаг нэлээд тэлжээ.

Тус хотоос ОХУ-ын 2 дахь ерөнхийлөгч Владимир Путин төрөн гарсан юм.

2008 оны 5 сард ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх тус хотод байрлах болсон байна.

[засварлах] Засаг захиргааны нэгжүүд

Санкт-Петербург хотын засаг захиргааны нэгжүүд

Санкт-Петербург хот нь 18 дүүрэгт хуваагдана.

  1. Адмиралтейский
  2. Василеостровский
  3. Выборгский
  4. Калининский
  5. Кировский
  6. Колпинский
  7. Красногвардейский
  8. Красносельский
  9. Кронштадтский
  10. Курортный
  11. Московский
  12. Невский
  13. Петроградский
  14. Петродворцовский
  15. Приморский
  16. Пушкинский
  17. Фрунзенский
  18. Центральный

[засварлах] Зам тээвэр

Санкт-Петербургийн метроны сүлжээний зураг

Санкт-Петербургийн метро нь 2009 оны байдлаар 5 шугам, 63 өртөөтэй. Мөн төмөр замын 5 өртөө тус хотод бий. Трамвай, троллейбуснууд нийтийн тээвэрт үйлчилдэг.

[засварлах] Эгч дүү хотууд

[засварлах] Ихэр хотууд

[засварлах] Цагийн бүс

RTZ2.png

Тус хот нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст оршино. Зуны цагийн үедээ UTC+4 болно.

[засварлах] Зургийн цомог

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Санкт-Петербург - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр