Итали
| Бүгд Найрамдах Итали Улс
Repubblica italiana
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Дуулал: Италичуудын дуу (Il Canto degli Italiani) |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Ром | |||||
| Албан ёсны хэл | Итали | |||||
| Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Франц | |||||
| Угсаатны бүтэц (2011) |
92.90% Итали 1.98% Румын 1.32% Умар Африкын 1.17% Азийн 0.83% Албани 2.16% бусад |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Парламентийн бүгд найрамдах засаг | |||||
| - | Ерөнхийлөгч | Жиоржио Наполитано | ||||
| - | Ерөнхий сайд | Марио Монти | ||||
| Хууль тогтоох байгууллага | Парламент | |||||
| - | Дээд танхим | Чуулган (Сенат) | ||||
| - | Доод танхим | Төлөөлөгчдийн танхим | ||||
| Түүхэн үйл явдал | ||||||
| - | Италийн хойг дахь 3 вант улсууд нэгдэж, Италийн Вант Улсыг үүсгэсэн. | 1861 оны 3 сарын 17 | ||||
| - | Бүгд найрамдах улс болсон. | 1946 оны 6 сарын 2 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 301,338 км2 (71) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 2.4 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2011) | 60,681,514 [1] (23) | ||||
| - | Тооллого (2001) | 56,995,744 | ||||
| - | Нягтрал | 201.2 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $1.828 их наяд[2] (10) | ||||
| - | Нэг хүнд | $30,165[2] (30) | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $2.245 их наяд[2] (8) | ||||
| - | Нэг хүнд | $37,046[2] (24) | ||||
| ОТББИ (2006) | 32[3] | |||||
| ХХИ (2010) | ▲ 0.854[4] (дээд) (23) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Евро (€) (EUR) |
|||||
| Цагийн бүс | +1 | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .it | |||||
| Утасны дугаар | 4 | |||||
Итали (итал. Italia), албан ёсоор Бүгд Найрамдах Итали Улс (итал. Repubblica Italiana) нь По голын сав хөндий дагуу Өмнөд Европт оршдог улс юм. Итали улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг. Мөн Италчууд хойг нь гутал хэлбэртэй харагддаг учраас "Stivale" буюу гутал ч гэж нэрлэдэг. Итали улс хойд талаараа Альпийн нуруугаар Франц, Швейцари, Австри, Словен зэрэг улсуудтай хил залгаа оршидог. Тусгаар тогтносон улс болох Сан Марино болон Ватикан Италийн нутаг дэвсгэр дотор оршдог.
Итали улс нь Этрүскан, Грек, Ромыг багтаасан Европын хүчирхэг соёлуудын нэг өлгий нутаг билээ. Нийслэл Ром хот нь түүхэнд чухал ач холбогдолтой дэлхийн хот байсан. Ялангуяа эртний Ромын болон Ромын Католик Сүмийн хувьд. Энэ нутгийг 3000 жилийн турш Герман, Кельт, Франк, Ломбард, Визант, [Грек], Сарацин зэрэг улс, аймгууд эзлэн түрэмгийлж, нүүдэллэн суурьшиж байв. Дундад зууны үед хойд зүгийн Нормандууд дайлж, харин Италийн Сэргэн Мандалтын үед Италийн дайн болж маш олон хот улсууд бүрэлдэн тогтсон. Итали нь маш олон тусгаар улсууд болон задарсан. Ийм байдалд тэднийг гадныхан эзлэн авах нь элбэг байв. Харин Итали улс нэгдэж түүхэндээ анх удаа тусгаар тогтносон үндэстэн улс болсноор дээрх байдал үгүй болсон. Италийн хаант засаглалын болон дэлхийн дайны үед Итали нь дотроо маш их зөрчил тэмцэлтэй байсан боловч Италийн Бүгд Найрамдах Улс бий болсноор нөхцөл байдал нь тогтвортой болсон.
Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн бөгөөд одоогийн Европын Холбоог (1957 онд Ромын Гэрээг үзэглэсэн) үндэслэгч орнуудын нэг юм. 2007 оны 1 сарын 1-нээс эхлэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болсон. Итали улсын хүн ам Италичуудаас бүрэлддэг.
[засварлах] Нэр
Итали гэдэг үг нь Гомерын ἱταλός ("тугал" гэсэн утгатай) гэсэн үгнээс гаралтай байж болох юм. МЭӨ 8-р зууны үед анхны Грек суурьшигчид Юбоя арлаас өмнөд Италид (Калабриа) нүүдэллэн ирж шинэ газараа "Vitulia" газар буюу "Тугалнуудын газар" гэж нэрлэжээ. Ингэж нэрлэгдсэн хэсэг нь сүүлдээ хойд хэсэг рүүгээ тэлжээ. Гэхдээ бүхэл бүтэн хойгийг нэрлэх болсон нь зөвхөн Августусын үед байж.
[засварлах] Түүх
Италийн нутгаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог.
Итали нь бүхэл бүтэн Газар дундын тэнгисийн бүс нутгийн нийгэм, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлээд барахгүй Европын соёлд ч мөн гүнзгий нөлөөлж байсан. Үүний үр дүнд бусад томоохон соёл иргэншилд нөлөөлж байв. Эдгээр соёл иргэншил нь эрт үеэс энэ бүс нутагт оршин тогтнож байлаа. Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэн ухаан, урлагийн төв байсан.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Italia - зураг, дуу, бусад юмс |
- ↑ Monthly demographic balance: January 2011 (Italian). Istat (10 September 2011). 10 September 2011-д хандсан.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Italy. International Monetary Fund. 14 October 2011-д хандсан.
- ↑ Distribution of family income – Gini index. CIA – The World Factbook. 9 July 2010-д хандсан.
- ↑ Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |
| Их Найм |
|---|