Их Найм

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Group of Eight
Groupe des Huit
Gruppe der Acht
Gruppo degli Otto
主要国首脳会議
Большая восьмёрка
Их Наймын гишүүн орнууд.
Flag of Canada.svg Канад
Ерөнхий Сайд: Стивен Харпер
Flag of France.svg Франц
Ерөнхийлөгч: Франсуа Олланд
Flag of Germany.svg Герман
Канцлер: Ангела Меркель
Flag of Italy.svg Итали
Ерөнхий Сайд: Марио Монти
Flag of Japan.svg Япон
Ерөнхий Сайд: Абэ Шинзоо
Flag of Russia.svg Оросын Холбооны Улс
Ерөнхийлөгч: Владимир Путин
Flag of the United Kingdom.svg Их Британи
Ерөнхий Сайд: Дэвид Кэмерон
Их Наймын 2013 оны Ерөнхийлөгч
Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс
Ерөнхийлөгч: Барак Обама
Мөн төлөөлөгдсөн
Flag of Europe.svg Европын Холбоо
Ерөнхийлөгч Хосе Мануэл Барросо
Ерөнхийлөгч Мирек Тополанек

Их Найм (G8) нь Америкийн Нэгдсэн Улс, Герман, Их Британи, Итали, Канад, Оросын Холбооны Улс, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрдэх бүлэг юм. Эдгээр улсууд нь дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг[1]. Жил бүр эдгээр улсуудын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно.

Агуулга

Түүх [засварлах]

Их наймын үүсэл нь 1973 оны нефтийн хямралаас үүдэн дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэснээс улбаалж АНУ, Европ, Японы санхүүгийн албаны хүмүүс уулзалт хийж эхэлсэнтэй холбоотой.

1975 онд, Францын Ерөнхийлөгч Валери Жискар д'Эстан хөгжингүй, ардчилсан 6 орны төрийн тэргүүнүүдийг урьж саммит зохион байгуулсан. Уг саммитад оролцогчид цаашид жил бүр уг уулзалтыг зохиохыг дэмжсэнээр Франц, Баруун Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ гэсэн бүрэлдэхүүнтэй "Их зургаагийн бүлэг" (G6) байгуулагдсан түүхтэй. 1976 оны уулзалтаас Канад улс нэмэгдсэн. Мөн Европын Холбоо 1977 оноос уулзалтад оролцож ирсэн[2].

Оросын Холбооны Улс нэмэгдэж "Их найм" бүрэлдсэн нь [засварлах]

1991 онд Хүйтэн дайн дуусч, ЗХУ (одоогийн Оросын Холбооны Улс) Их долоогийн гол уулзалтуудад оролцож эхэлсэн. 1997 оноос улс төрийн бүх уулзалтуудад оролцох эрхтэй болсноор Их найм бүрэлдэн тогтжээ. Гэхдээ Орос нь эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлж чадахгүй байсан учир сангийн сайд болон төв банкны тэргүүнүүдийн уулзалтад оролцдоггүй байв.

Тэр үед АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар "Долоогийн бүлэг" нь "Наймын бүлэг" болсноо зарласан бөлгөө. Энэ нь ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельциний явуулж байсан эдийн засгийн өөрчлөлт болон НАТО-гийн талаарх байр суурийг үнэлсэн хэрэг байлаа.

2005 оны 2 сарын 18-нд АНУ-ын сенатч Жо Либерман, Жон Маккэйн нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины явуулж буй бодлогыг шүүмжлээд улс төрийн эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэхгүй байгаа тул тус улсыг Их наймын бүрэлдэхүүнээс хасах ёстой гэсэн шаардлага тавьсан.

Бүтэц, үйл ажиллагаа [засварлах]

Их найм нь албан ёсны бүтэц, удирдлага байдаггүйгээрээ НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас ялгаатай. Бүлгийн удирдлагааар жил бүр гишүүн орнуудын аль нэгийг сонгодог. Тухайн улсыг тэр оны 1 сарын 1-нд тэргүүлж байсан хүн Их наймын бүлгийг удирдана. Жилийн дунд үед даргалж буй улсад 3 хоногийн дээд хэмжээний уулзалт зохиогддог. Энэ нь дэлхийн гол бодлогыг тодорхойлдог тун чухал арга хэмжээ болно.

Мөн эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөлмөр, эрчим хүч, хөгжил, байгаль орчин, гадаад хэрэг, хууль зүй дотоод хэрэг, терроризм, худалдаа зэрэг асуудлаар сайд нарын түвшинд уулзалтууд зохиодог. Эдгээрээс Их наймын ОХУ-аас бусад 7 орны сангийн сайд нар болон Европын холбооны төлөөлөгчид оролцдог жил тутмын уулзалт нь нэр нөлөө ихтэй. Үүнээс гадна "G8+5" буюу Бразил, Энэтхэг, Мексик, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Өмнөд Африкийн сангийн сайд нарын уулзалт зохиогддог.

Эдийн засгийн чадавхи [засварлах]

Их Наймын орнууд нь дэлхийн хүн амын 14-хөн хувийг бүрдүүлдэг боловч дэлхийн нийт ДНБ-ий гуравны хоёр хувийг бий болгодог юм. (Дэлхийн Хөгжлийн Илтгэл 2006 / Дэлхийн банк-г үзнэ үү).

2004 Хүн ам BNE
  сая % тэрбум $ %
Дэлхий 6345.1 100.0 39833.6 100.0
АНУ 293.5 4.6 12179.9 30.7
Япон 127.8 2.0 4749.9 11.9
Герман 82.6 1.3 2549.0 6.3
Их Британи 59.4 0.9 2036.4 5.2
Франц 60.0 0.9 1858.7 4.7
Итали 57.6 0.9 1503.6 3.8
Канад 31.9 0.5 905.6 2.3
ОХУ 142.8 2.3 487.3 1.2
G8 855.6 13.5 26270.4 66.1

Шүүмжлэл [засварлах]

Их наймын тэргүүнүүдийн жил тутмын уулзалт нь даяарчлалын эсрэг хөдөлгөөний эсэргүүцлийн нэг бай болдог.

Шүүмжлэлүүд нь хүлэмжийн хий ихээр ялгаруулж дэлхийн дулааралд нөлөө үзүүлж буй, Африк болон хөгжиж буй орнуудыг өрийн хямралд оруулж, тэгш бус худалдаанй бодлогоор ядуурал бий болгож буй, мөн ДОХ-ын эсрэг явуулж буй бодлого зэрэг даяарчлалтай холбоотой асуудлууд байдаг.

Түүнээс гадна Испани, Энэтхэг, Бразил, Хятад зэрэг эдийн засаг нь хүчирхэг улсуудаар эгнээгээ өргөтгөхгүй байгаа тул дэлхийн эдийн засгийг төлөөлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл их бий.

Терроризм [засварлах]

2005 онд Шотландад болсон уулзалтын эхний өдөр (2005 оны 7 сарын 7) Лондонгийн метро болон автобуснуудад бөмбөг дэлбэрч, 50 гаруй хүний амь насыг авч одсон томоохон террорист халдлага гарсан. Уг халдлагын хариуцлагыг "Европ дахь Аль-Кайда Жихадын нууц бүлэглэл" гэж өөрсдийгөө нэрлэсэн байгууллага хүлээж мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Их Британийн засгийн газрын Афганистан, Иракт явуулж буй цэргийн ажиллагаа болон барууны орнуудын исламын тулгуур үзэлтнүүдийн эсрэг бодлогыг эсэргүүцэж халдлага зохион байгуулсан гэж дурьдсан байлаа. Мөн уг халдлага нь Олон Улсын Олимпийн Хороо 2012 оны зуны олимп Лондон хотод зохиогдох болсныг зарласны дараахан болсон юм. Гэсэн хэдий ч уулзалт хуваарь ёсоор болж өнгөрсөн билээ.

Хамгийн сүүлд ОХУ-д болсон уулзалт нь Ираны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцэж байхдаа Палестин-Израйлийн тэмцэл хурцадсанаас тасалдаж байсан түүхтэй.

G6/7/8-ын уулзалтууд [засварлах]

Уулзалт нь дараах дарааллаар ээлжилж зохиогддог: Франц, АНУ, Их Британи, Герман, Япон, Итали, Канад, ОХУ (цаашид бусад улсууд нэмэгдвэл нэмэгдсэн дарааллаар). Энэ үеэр дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын удирдагчдын уулзалтыг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун сурвалжлагч цугладаг юм.
Мөн үзэх: G8 уулзалтын лого

дэс дугаар огноо Улс Газар Албан ёсны вэб хаяг
1 1975.11.15-17 Flag of France.svg Франц Рамбулье
2 1976.6.27-28 Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс Сан Хуан, Пуэрто-Рико
3 1977.5.7-8 Flag of the United Kingdom.svg Их Британи Лондон
4 1978.7.16-17 Flag of Germany.svg Баруун Герман Бонн
5 1979.6.28-29 Flag of Japan.svg Япон Токио
6 1980.6.22-23 Flag of Italy.svg Итали Венец
7 1981.7.20-21 Flag of Canada.svg Канад Монтебелло, Квебек
8 1982.6.4-6 Flag of France.svg Франц Версаль
9 1983.5.28-30 Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс Уильямсбург, Виржин
10 1984.6.7-9 Flag of the United Kingdom.svg Их Британи Лондон
11 1985.5.2-4 Flag of Germany.svg Баруун Герман Бонн
12 1986.5.4-6 Flag of Japan.svg Япон Тоокёо
13 1987.6.8-10 Flag of Italy.svg Итали Венец
14 1988.6.19-21 Flag of Canada.svg Канад Торонто, Онтарио
15 1989.7.14-16 Flag of France.svg Франц Парис
16 1990.7.9-11 Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс Хьюстон, Техас
17 1991.7.15-17 Flag of the United Kingdom.svg Их Британи Лондон
18 1992.7.6-8 Flag of Germany.svg Герман Мюнхен, Бавари
19 1993.7.7-9 Flag of Japan.svg Япон Токио
20 1994.7.8-10 Flag of Italy.svg Итали Наполи
21 1995.6.15-17 Flag of Canada.svg Канад Халифакс, Нова Скотиа
- 1996.4.19-20 Flag of Russia.svg Оросын Холбооны Улс Москва
(Цөмийн аюулгүй байдлын тусгай уулзалт)
22 1996.6.27-29 Flag of France.svg Франц Лион
23 1997.6.22-24 Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс Денвер, Колорадо G8 саммит 1997
24 1998.5.15-17 Flag of the United Kingdom.svg Их Британи Бирмингем
(G8-ын анхны албан ёсны уулзалт)
G8 саммит 1998 (архив)
25 1999.6.18-20 Flag of Germany.svg Герман Кёльн, Умард Рейн-Вестфаль
26 2000.7.21-23 Flag of Japan.svg Япон Окинава

G8 саммит 2000

27 2001,7,20-22 Flag of Italy.svg Итали Генуя

G8 саммит 2001

28 2002.6.26-27 Flag of Canada.svg Канад Канаскис, Альберта G8 саммит 2002
29 2003.6.2-3 Flag of France.svg Франц Эвиан ле-Бан G8 саммит 2003
30 2004.6.8-10 Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс Си Айлэнд, Жоржи G8 саммит 2004
31 2005.7.6-8 Flag of the United Kingdom.svg Их Британи Глинэгл, Шотланд G8 саммит 2005
32 2006.7.15-17 Flag of Russia.svg Оросын Холбооны Улс Стрельна, Санкт-Петербург G8 саммит 2006
33 2007.6.6-8 Flag of Germany.svg Герман Хайлигендамм, Мекленбург G8 саммит 2007
34 2008.7.7-9 Flag of Japan.svg Япон Тояко (Тоя нуур) , Хоккайдо G8 саммит 2008
35 2009.7.8-10 Flag of Italy.svg Итали Ла Маддалена G8 саммит 2009
36 2010.6.25-26 Flag of Canada.svg Канад Хантсвилл, Онтарио
37 2011.5.26-27 Flag of France.svg Франц Деувилл, Бас-Норманди
38 2012.5.18-19 Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс Кэмп Дэвид
39 2013.6.17-18 Flag of the United Kingdom.svg Их Британи Ферманах тойрог, Лу Эрн
40 2014 Flag of Russia.svg Оросын Холбооны Улс

Мөн үзэх [засварлах]

Гадны холбоос [засварлах]

Commons
Commons: G8 - зураг, дуу, бусад юмс

Засгийн газрууд [засварлах]

Ишлэл [засварлах]