Денвер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Денвер[1]

Денвер хот бол АНУ-ын Колорадо муж улсын Нийслэл бөгөөд муждаа хамгийн их хүн амтай хот. Денвер нь Өмнөд Платт голын хөндий болон АНУ-ын төв хэсгийн High Plains орчим болон өмнөд Хадат уулстай хэллэн оршдог. Хотын дундуур Черри Крийк болон Өмнөд Платт гол урсдаг ба хотын төв хэсэг уулаасаа 15 милийн зайтай оршдог.

Хүмүүс Денверийг Mile-High City гэж бас дууддаг. Учир гэвэл хот далайн түвшнээс дээш 5,280 футын өндөрлөгт байдаг учраас. Денверийн цагийн бүс АНУ-ын Уулын бүсэд харьалагдана.

АНУ-ын хүн амын судалгаанаас харахад Денвер хот 2007 оны 7 сарын 1-ний байдлаар 588,349 хүнтэй байгаа ба Улсдаа хүн амын тоогороо 21-рт оржээ.

Түүх[засварлах]

Денвер хот анх 1858 оны 11-р сард уул уурхайн хотхон болон байгуулагдсан ба тэр жилийн зун Лоуренс, Канзасаас уурхайчид ирж Өмнөд Платт голын эрэг дээр Монтана хотыг байгуулжээ. Уг үйл явдал Денвер хотыг байгуулахад асар их нөлөө үзүүлжээ.

Иш үндэс[засварлах]

  1. Denver: A Mile High And Climbing. Parks & Recreation (September 2001). September 26, 2007-д хандсан. Загвар:Dead link