Канзас

Канзас Муж Улс
State of Kansas
Канзас муж улсын далбаа Канзас муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Sunflower State (Наранцэцгийн муж улс)
The Wheat State (Улаанбуудайн муж улс)
Уриа: Ad astra per aspera
Канзас муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Канзас муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи[1]
Нийслэл Топика
Хамгийн том хот Вичита
Нутаг дэвсгэр  АНУ-д 15-д орно
 - Нийт 213,096 км²
 - Өргөн 340 км
 - Урт 645 км
 - Усны эзлэх % 0.56
 - Өргөрөг 37° N - 40° N
 - Уртраг 94° 35′ W - 102° 3′ W
Хүн ам  АНУ-д 33-д орно
 - Нийт 2,775,997 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил 12.7/км²
АНУ-д 40-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Санфлауэр уул[3]
1,232 м
 - Дундаж 600 м
 - Хамгийн нам цэг Вердигрис гол[3]
207 м
АНУ-д нэгдсэн  1861 оны нэгдүгээр сарын 29 (34)
Амбан захирагч Сэм Браунбэк (БНН)
Дэд захирагч Марк Паркинсон (АН)
АНУ-ын сенатчид Сэм Браунбэк (БНН)
Пат Робертс (БНН)
Конгрессын төлөөлөгчид Нэнси Бойда (АН)
Дэннис Мүүр (АН)
Жерри Моран (БНН)
Тодд Тайерт (БНН) (Жагсаалт)
Цагийн бүс Төв: UTC-6/-5
Товчлолууд KS US-KS
Вэбсайт www.kansas.gov

Канзас (Англи: Kansas) нь Америкийн Нэгдсэн Улсын "зүрх" хэмээдэг Төв бүсэд оршдог АНУ-ын Дундад Өрнөдийн муж улс юм[4]. Тус муж улсын дундуур урсдаг Канзас голын нэрээр нэрлэгдсэн ба энэ голын нэр нь тус нутагт оршин суудаг байсан Канза омгийнхны нэрээр нэрлэгджээ.[5] Тус омгийн нэр (тухайн хэлээр kką:ze) нь "салхины хүмүүс" буюу "өмнөдийн салхины хүмүүс" гэсэн утгатай гэдэг боловч энэ нь тус нэрний анхны утга биш билээ.[6][7]

Түүхийн үүднээс авч үзвэл тус нутагт бизон агнаж амьдардаг нүүдэлчин уугуул америкчууд олноороо аж төрдөг байжээ. 1830-аад онд европ гаралтай америкчууд анх суурьшсан боловч 1850-иад онд боолчлолын асуудлаар улс төрийн дайн ид явагдаж байх үед ирж суурьшигчдын тооны өсөлт түргэсжээ. 1854 онд АНУ-ын засгийн газар тус нутагт нүүдэллэн суурьших явдлыг албан ёсоор нээлттэй болгосноор Шинэ Англиас боолчлолыг эсэргүүцэгч чөлөөт муж улсынхан, хөрш Миссуриэс боолчлолыг дэмжигч суурьшигчид Канзасыг чөлөөт муж улс болох уу эсвэл боолын муж улс болох уу гэдгийг шийдвэрлэхийн тулд тус нутаг дэвсгэр рүү бөөн бөөнөөрөө ирцгээж байв. Эдгээр хүчнүүд хоорондоо мөргөлдөж, зөрчилдөж байсан тул тус муж улс нь байгуулагдсан эхний үедээ хүчирхийлэл, эмх замбараагүй байдлын үүр уурхай болж байсан бөгөөд Цуст Канзас гэгддэг байв. Боолчлолыг эсэргүүцэгчид яваандаа дийлж, 1861 оны нэгдүгээр сарын 29-нд[8][9] Канзас Холбоонд чөлөөт муж улсын хувиар нэгджээ. Америкийн Иргэний дайны дараа цагаачдын давалгаа тал газрыг үржил шимтэй газар тариалангийн талбай болгоход Канзасын хүн ам огцом өсчээ. Өнөөдөр Канзас хамгийн үржил шимтэй хөдөө аж ахуйн муж улсуудын нэг болсон бөгөөд олон үр тарианы төрөл тарьдгаас улаан буудай, наранцэцгийн үйлдвэрлэлээр ихэнх жил улсдаа тэргүүлдэг.

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

  1. "Bill makes English official language". Associated Press. 2007-05-12. Archived from the original on 2007-05-25. Retrieved 2007-05-26. {{cite news}}: Check date values in: |date= (help); Cite has empty unknown parameter: |6= (help) House Bill No. 2140 was signed into law on May 11, the law begins July 1.
  2. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  3. 3.0 3.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Archived from the original on 1 Зургадугаар сар 2008. Retrieved 22 Аравдугаар сар 2008. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help); Unknown parameter |accessmonthday= ignored (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  4. http://www.census.gov/geo/www/us_regdiv.pdf
  5. John Koontz, p.c.
  6. Rankin, Robert. 2005. "Quapaw". In Native Languages of the Southeastern United States, eds. Heather K. Hardy and Janine Scancarelli. Lincoln: University of Nebraska Press, pg. 492
  7. Connelley, William E. 1918. Indians. A Standard History of Kansas and Kansans, ch. 10, vol. 1
  8. Today in History: January 29
  9. "Archive copy". Archived from the original on 2018-12-24. Retrieved 2008-10-22.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]