Аляска

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Аляска Муж Улс
State of Alaska
Аляска муж улсын далбаа Аляска муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Last Frontier (Сүүлчийн хязгаар)
Land of the Midnight Sun (Шөнө дундын нарны орон)
Уриа: North to the Future (Умард ирээдүйн зүг)
Аляскыг тодруулсан газрын зураг
Албан ёсны хэл англи
Ярьдаг хэлнүүд англи - 89.7%,
Хойд Америкийн уугуул үндэстнүүд - 5.2%,
испани - 2.9%
Нийслэл Жуно
Хамгийн том хот Анкориж
Нутаг дэвсгэр  АНУ-д 1-д орно
 - Нийт 1,717,854 км²
 - Өргөн 1,300 км
 - Урт 2,380 км
 - Усны эзлэх % 13.77
 - Өргөрөг 51°20'N - 71°50'N
 - Уртраг 130°W - 172°E
Хүн ам  АНУ-д 47-д орно
 - Нийт 683,478 (2007 оны тооцоо)[1]
 - Нягтшил 0.46/км²
АНУ-д 50-д орно
 - Дундаж орлого  $54,627 (6)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг МакКинлий уул[2]
6,193.7 м
 - Дундаж 580 м
 - Хамгийн нам цэг Номхон Далай[2]
0 м
АНУ-д нэгдсэн  1959 оны нэгдүгээр сарын 3 (49)
Амбан захирагч Сара Пэлин (БНН)
Дэд захирагч Шон Парнелл (БНН)
АНУ-ын сенатчид Тед Стивенс (БНН)
Лайза Мөрковски (БНН)
Конгрессын төлөөлөгчид Дон Янг (БНН) (Жагсаалт)
Цагийн бүс Аляска: UTC-9/DST-8
Товчлолууд AK US-AK
Вэбсайт www.alaska.gov

Аляска (Англи: Alaska) нь Хойд Америк тивийн баруун хойд хэсэгт орших Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. 2007 оны байдлаар хүн ам 683,478 байсны ойролцоогоор 50% нь Анкориж метрополитан бүсийн дагуу оршин суудаг.[3]

Конгрессоос Аляскын байгалийн нөөц баялгийг АНУ-ын ирээдүйн өсөлт хөгжилд онц чухал ач холбогдолтой гэж үзэн шийдвэр гаргасны үндсэн дээр тус нутгийг Оросын Эзэнт Улсаас худалдан авчээ. Америкийн Нэгдсэн Улс 1867 оны гуравдугаар сарын 30-нд нэг акр газрыг 2 центээр буюу нэг га газрыг 5 цент орчим үнээр нийт 7.2 сая доллараар худалдан авсан. Ханш уналтыг тооцож үзвэл тухайн үед төлсөн мөнгөн дүн 2008 оны 360 сая орчим доллартай тэнцэнэ. 1912 оны тавдугаар сарын 11-нд зохион байгуулалтай нутаг дэвсгэр болгохоос өмнө энэ нутагт засаг захиргааны хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн. 1959 оны нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын 49 дэх муж улс болжээ. Хойгийг нэрлэхэд л хэрэглэдэг байсан "Аляска" хэмээх нэрийг Оросын колоничлолын үед өгсөн бөгөөд энэ нэр нь алеут хэлний alaxsxaq ("эх газар" буюу үгчилбэл "тэнгисийн ажиллагаа чиглэдэг зүйл" гэсэн үгнээс гаралтай.[4] Энэ муж улсыг мөн ижил үндсээс гаралтай алеут үг болох Alyeska буюу "их газар" гэсэн үгээр нэрлэдэг.

Лавлах бичиг[засварлах]

  1. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  2. 2.0 2.1 Elevations and Distances in the United States. U.S Geological Survey (April 29, 2005). 2006-11-03-д хандсан.
  3. http://factfinder.census.gov/servlet/DTTable?_bm=y&-geo_id=04000US02&-ds_name=PEP_2007_EST&-mt_name=PEP_2007_EST_G2007_T001
  4. Ransom, J. Ellis. 1940. Derivation of the Word ‘Alaska’. American Anthropologist n.s., 42: pp. 550-551

Гадны холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Аляска»
Муж улсын засгийн газар
АНУ-ын засгийн газар
Бусад