Охайо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Охайо Муж Улс
State of Ohio
Охайо муж улсын далбаа Охайо муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Buckeye State (Бакай муж улс),
"Birthplace of Aviation" (Нисэхийн төрсөн газар) "The Heart Of It All" (Энэ бүхний зүрх)
Уриа: With God, all things are possible (Бурхантай хамт байхад бүх зүйл боломжтой)
Охайо муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи де-факто
Нийслэл Коламбус
Хамгийн том хот Коламбус
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Их Кливленд, Их Цинциннати[1]
Нутаг дэвсгэр  АНУ-д 34-д орно
 - Нийт 116,096 км²
 - Өргөн 355 км
 - Урт 355 км
 - Усны эзлэх % 8.7
 - Өргөрөг 38° 24′ N - 41° 59′ N
 - Уртраг 80° 31′ W - 84° 49′ W
Хүн ам  АНУ-д 7-д орно
 - Нийт 11,466,917 (2007 оны тооцоо) [2]
 - Нягтшил 107.05/км²
АНУ-д 9-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Кэмпбелл Хилл[3]
472 м
 - Дундаж 260 м
 - Хамгийн нам цэг Охайо гол[3]
139 м
АНУ-д нэгдсэн  1803 оны гуравдугаар сарын 1 (17)
Амбан захирагч Тед Стриклэнд (АН)
Дэд захирагч Лий Фишер (АН)
АНУ-ын сенатчид Жорж Войнович (БНН)
Шөррод Браун (АН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд OH US-OH
Вэбсайт www.ohio.gov

Охайо (англ. Ohio) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс.[4] Их нууруудын бүс нутагт багтдаг Охайо муж улс нь он удаан жил Хойд Америкийн соёл, газарзүйн уулзвар цэг байсаар иржээ. Европчуудыг анх ирэх үед болон түүний дараагаар Охайогийн өнөөгийн нутаг дэвсгэрт нутаглаж байсан уугуул америкчуудад Шооний, Ирокез, Майами, Вайандот омгийнхон орно. 1700-аад оноос эхлэн тус нутагт Шинэ Англи, Дундад Атлантын муж улсууд, Аппалачи, Дээд Өмнөдөөс ирсэн хүмүүс суурьших болжээ.

1984 оноос өмнө АНУ-ын хүн амын тооллогын товчоо Охайог Төв Хойд Бүсэд оруулж тооцдог байв.[5] Тус бүсийг дараа нь "Дундад Өрнөд" гэх болж хоёр хэсэгт хуваажээ. Охайо өдгөө Төв Зүүн Хойд муж улсуудын нэг гэж тооцогддог.[6] Охайо нь АНУ-ын зүүн эргээс гаднах муж улсууд дундаа хүн амын нягтшилаар тэргүүлдэг бөгөөд хүн амаараа АНУ-ын нийт муж улсууд дундаа 7-д ордог.

Охайо Баруун Хойд захирамжийн дагуу Холбоонд нэгдсэн анхны муж улс болсон. Тус муж улсын шуудангийн товчлол нь OH бөгөөд уламжлалт товчлол нь O юм. Охайогийн уугуул иргэдийг охайочууд гэх буюу бакай хэмээн Aesculus glabra гэдэг модны нэрээр нэрлэдэг.[7]

Тайлбар[засварлах]

  1. According to the U.S. Census July 2007 Annual Estimate, Greater Cleveland is the largest Metropolitan Statistical Area (MSMA) that is entirely within Ohio, with a population of 2,250,871; and Greater Cincinnati is the largest MSMA that is at least partially within Ohio, with a a population of 2,133,678, approximately 25% of which is in Indiana or Kentucky. Which MSMA is the largest in Ohio depends on the context of the discussion.
  2. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  3. 3.0 3.1 Elevations and Distances in the United States. U.S Geological Survey (29 April 2005). 2006-11-07-д хандсан.
  4. Census Regions of the United States (PDF). 2008-06-14-д хандсан.
  5. "Geographic Definitions"Census Region definition, United States Census Bureau, retrieved December 22, 2005.
  6. "Geographic Definitions" Census Region definition Attachment C, United States Census Bureau, retrieved December 22, 2005
  7. Why is Ohio known as the Buckeye State and why are Ohioans known as Buckeyes? (PDF). 2008-04-21-д хандсан.

Лавлах материал[засварлах]

  • Cayton, Andrew R. L. (2002). Ohio: The History of a People. Columbus, OH: The Ohio State University Press. ISBN 0-8142-0899-1
  • Knepper, George W. (1989). Ohio and Its People. Kent, OH: Kent State University Press. ISBN 087338337X
  • Mithun, Marianne (1999). Languages of Native North America. Cambridge, UK: Cambridge University Press.
  • Morris, Roy, Jr. (1992). Sheridan: The Life and Wars of General Phil Sheridan. New York: Crown Publishing. ISBN 0-517-58070-5.
  • Holli, Melvin G. (1999). The American Mayor. State College, PA: Pennsylvania State University Press. ISBN 0-271-01876-3
  • Roseboom, Eugene H.; Weisenburger, Francis P. (1967). A History of Ohio. Columbus: The Ohio Historical Society.

Гадны холбоос[засварлах]