Нью-Мексико

Нью-Мексико Муж Улс
State of New Mexico
Нью-Мексико муж улсын далбаа Нью-Мексико муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): Сэтгэл татам нутаг
Уриа: Crescit eundo (Жамаараа өснө)
Нью-Мексико муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Нью-Мексико муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл Байхгүй
Ярьдаг хэлнүүд Англи 82%
Испани 29%,
Навахо 4%[1][2]
Нийслэл Санта-Фе
Хамгийн том хот Альбукерке
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Альбукерке Метрополитан бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 5-д орно
 - Нийт 315,194 км²
 - Өргөн 550 км
 - Урт 595 км
 - Усны эзлэх % 0.2
 - Өргөрөг 31° 20′ N - 37° N
 - Уртраг 103° W - 109° 3′ W
Хүн ам  АНУ-д 2-д орно
 - Нийт 2,059,179 (2010)
 - Нягтшил 6.27/км²
АНУ-д 26-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Вийлер оргил[3]
4013.3 м
 - Дундаж 1,735 м
 - Хамгийн нам цэг Рэд Блафф резервуар[4]
865 м
АНУ-д нэгдсэн  1912 оны 1 сарын 6 (47)
Амбан захирагч Сюзана Мартинес (БНН)
Дэд захирагч Жон Санчес (БНН)
АНУ-ын сенатчид Жефф Бингаман (АН)
Том Удалл (АН)
Конгрессын төлөөлөгчид 1: Мартин Хайнрих (АН)
2: Стив Пирс (БНН)
3: Бэн Р. Лухан (АН) (Жагсаалт)
Цагийн бүс Уулын: UTC-7/-6
Товчлолууд NM US-NM
Вэбсайт www.newmexico.gov

Нью-Мексико (Англи: New Mexico) нь Америкийн Нэгдсэн Улсын баруун өмнө, баруун хэсэгт орших муж улс юм. Уулын муж улсуудын нэгд тооцогддог. Хүн амын нягтшил нь 6.27/км² бөгөөд АНУ-ын 6 дахь хүн ам сийрэг суурьшсан муж улс болно.

Уугуул Америкчууд хэдэн зууны турш нутаглаж ирсэн тус нутаг мөн Испанийн Эзэнт Улсын Шинэ Испани дэд ванлиг, Мексикийн нэг хэсэг байгаад Америкийн Нэгдсэн Улсын нутаг дэвсгэр болж, улмаар муж улсын зэрэглэлтэй болжээ. АНУ-ын муж улсууд дунд Нью-Мексико нь Испанийн колоничлогчид болон Латин Америкийн шилжин суурьшигчдын удам буюу Хиспаникуудын эзлэх хувь хамгийн өндөр муж улс юм. Мөн уугуул Америкчуудын эзлэх хувиар Аляска, Оклахомагийн дараа гуравдугаарт, тоогоор Калифорни, Оклахома, Аризона, Техасын дараа тавдугаарт ордог[5]. Муж улсын нутагт дэвсгэрт нутаглах уугуул иргэд нь голчлон Навахо, Пуэблочууд байдаг. Ийнхүү тус муж улс нь хүн ам зүй, соёлын хувьд Хиспаник, уугуул Америкчуудын хүчтэй нөлөөлөл дор оршдог онцлогтой юм. Нью-Мексикогийн далбаанд Испани, Зиачуудыг бэлгэдэх улаан, алтлаг өнгө, уугуул Америкчуудын шүтдэг нар орсон байдаг[6].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Language Use, English Ability, and Linguistic Isolation for the Population 5 Years and Over by State: 2000" (PDF). United States Census 2000. United States Census Bureau. February 25, 2003. Retrieved 2010-03-28.
  2. Shin, Hyon B.; Bruno, Rosalind (October 2003). "Language Use and English-Speaking Ability: 2000" (PDF). Census 2000 Brief. United States Census Bureau. Retrieved 2010-03-28.
  3. Загвар:Cite ngs
  4. "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. April 29, 2005. Archived from the original on 2008-06-01. Retrieved 2006-11-06.
  5. Ogunwole, Stella U. (February 2002). "The Native American Indian and Alaska Native Population: 2000" (PDF). Census 2000 Brief. United States Census Bureau. Retrieved 2007-08-05.
  6. New Mexico State Flag - About the New Mexico Flag, its adoption and history from NETSTATE.COM