Мэрилэнд

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мэрилэнд Муж Улс
State of Maryland
Мэрилэнд муж улсын далбаа [[Image:|100px|Мэрилэнд муж улсын сүлд]]
Далбаа Сүлд
Хоч(нууд): Old Line State (Хуучин шугамын муж улс);
Free State (Чөлөөт муж улс)
Уриа: Fatti maschii, parole femine (Эрэгтэйчүүдийн үйл хэрэг, эмэгтэйчүүдийн үгс)
Мэрилэнд муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл Байхгүй (де-факто англи)
Нийслэл Аннаполис
Хамгийн том хот Балтимор
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Балтимор-Вашингтоны Метрополитан Бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 42-д орно
 - Нийт 32,133 км²
 - Өргөн 145 км
 - Урт 400 км
 - Усны эзлэх % 21
 - Өргөрөг 37° 53′ N - 39° 43′ N
 - Уртраг 75° 03′ W - 79° 29′ W
Хүн ам  АНУ-д 19-д орно
 - Нийт 5,618,344 (2007 оны тооцоо)[1]
 - Нягтшил 209.2/км²
АНУ-д 5-д орно
 - Дундаж орлого  $68,080[2] (1)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Хое Крест[3]
1,024 м
 - Дундаж 105 м
 - Хамгийн нам цэг Атлантын Далай[3]
0 м
АНУ-д нэгдсэн  1788 оны дөрөвдүгээр сарын 28 (7)
Амбан захирагч Мартин О'Моллий (АН)
Дэд захирагч Энтони Г. Браун (АН)
АНУ-ын сенатчид Барбара Микулски (АН)
Бен Кардин (АН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Дорнод: UTC-5/-4
Товчлолууд MD US-MD
Вэбсайт www.maryland.gov

Мэрилэнд (англ. Maryland) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын бүст орших АНУ-ын нэгэн муж улс. Өмнө болон баруун талаараа Виржини болон Баруун Виржини, хойд талаараа Пенсилвани, зүүн талаараа Делавар муж улсуудтай хиллэдэг. Тус муж улс нь тариаланчид боолын хөдөлмөр дээр тулгуурласан арилжаа наймааны ургамал болох тамхи тариалдаг байсан Чизапийк колонид харъялагддаг байв.[4][5] Мэрилэнд муж улс нутаг дэвсгэрээр Бельгитэй ойролцоо.[6] АНУ-ын хүн амын тооллогын товчооны мэдээлснээр Мэрилэнд муж улс 2007 онд өрхийн орлогоор тэргүүлж байсан бөгөөд дунджаар $68,080 байсан бөгөөд энэ үзүүлэлтээр 2006 онд Нью-Жерсиг гүйцжээ.[2]

Мэрилэнд нь АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсан долоодахь муж улс болсон бөгөөд Old Line State ба Free State хэмээх хоёр хоч нэртэй. Тус муж улс нь Иргэний дайны үеэр Өмнөд-Умардын хил дээр байсан тулд аль алиных нь шинжийг агуулсан муж улс болжээ. Ерөнхийдөө Мэрилэндийн баруун болон өмнөд хэсэг, зүүн эргийн хөдөө нутаг нь Өмнөдийн соёлын тусгал болсон бол,[7] хүн ам шигүү суурьшсан төв хэсэг, тухайлбал Балтимор, Вашингтоны хавийн нутаг Зүүн Хойд нутгийн шинжийг агуулдаг.[8]

Мэрилэнд нь биотехнологийн 350 гаруй компанитай амьд бодисын шинжлэх ухааны төв болсон бөгөөд ийм байгууллагын төвлөрлийн хэмжээгээр улсдаа гуравт ордог.[9] Мэрилэндэд Мэрилэндийн Их сургуулийн систем, Жонс Хопкинсын Их сургууль, Ховард Хюгзийн Анагаах ухааны хүрээлэн, Селера геном зүй, Хүний геном судлал, Ж. Крэйг Вентер хүрээлэн, Хүнс, эмний удирдах газар, МедИммюн, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Үндэсний стандарт, технологийн хүрээлэн байрладаг.

Лавлах материал[засварлах]

  1. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  2. 2.0 2.1 U.S. Census Bureau, Aug 26, 2008
  3. 3.0 3.1 Elevations and Distances in the United States. U.S Geological Survey (29 April 2005). 2006 оны November 6-д хандсан.
  4. U.S. Census Bureau
  5. Тус муж улсыг АНУ-ын хүн амын товчоо Өмнөд Атлантын муж улсуудын нэг гэж тооцдог боловч олон хүн Дундад Атлантын буюу Зүүн Хойд хэсэгт хамааруулан үздэг. Тухайлбал АНУ-ын засгийн газрын бусад агентлагууд (жишээ нь Конгрессийн номын сан, Геологийн судалгаа, Байгаль орчныг хамгаалах агентлаг, Үндэсний паркын алба, Эрчим хүчний департамент), болон нийтийн үйлчилгээний компаниуд (жишээ нь Амтрак, Принстон Ревью зэрэг байгууллага ийнхүү Дундад Атлантад хамааруулж үздэг). Гүүглийн ангиллаар түүнийг Дундад Атлантын болон Зүүн Хойд бүсэд хоёуланд нь багтаажээ.
  6. Belgium. CIA World Factbook. Central Intelligence Agency (2008-05-15). 15 May 2008-д хандсан. “Area – comparative: about the size of Maryland”
  7. The South As It's Own Nation. League of the South (2004). 2008-05-23-д хандсан. “On the other hand, areas beyond these thirteen States maintain their Southern culture to varying degrees. Much of Missouri remains basically Southern, as do parts of southern Maryland and Maryland’s eastern shore.”
  8. Beck, John; Randall, Aaron; and Frandsen, Wendy (2007-06-27). Southern Culture: An Introduction (PDF) 14-15. Carolina Academic Press. 2008-05-23-д хандсан. “Kentucky, Missouri, West Virginia [...] and Maryland —slaveholding states and regions before the Civil War that did not secede from the Union – are also often included as part of the South. As border states, these states always were crossroads of values and customs, and today [...] parts of Maryland seem to have become part of the “Northeast.”
  9. Business in Maryland: Biosciences. Maryland Department of Business & Economic Development. 2007-10-15-д хандсан.

Нэмж унших материал[засварлах]

  • Robert J. Brugger. Maryland, A Middle Temperament: 1634-1980 (1996)
  • Suzanne Ellery Greene Chappelle, Jean H. Baker, Dean R. Esslinger, and Whitman H. Ridgeway. Maryland: A History of its People (1986)
  • Lawrence Denton. A Southern Star for Maryland (1995)

Гадны холбоос[засварлах]