Калифорни

Калифорни муж
State of California
Калифорни муж улсын далбаа Калифорни муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Golden State (Алтан муж)
Уриа: Эврика[1]
Калифорни муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Калифорни муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Ярьдаг хэлнүүд англи - 57.59%,
испани - 28.21%
Нийслэл Сакраменто
Хамгийн том хот Лос-Анжелес
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Лос-Анжелес хотын бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 3-д орно
 - Нийт 423,970 км²
 - Өргөн 400 км
 - Урт 1,240 км
 - Усны эзлэх % 4.7
 - Өргөрөг 32° 32′ N-42° N
 - Уртраг 114° 8′ W-124° 26′ W
Хүн ам  АНУ-д 1-д орно
 - Нийт 39,185,605 (2022 оны тооцоо)
 - Нягтшил 97/км²
АНУ-д 11-д орно
 - Дундаж орлого  78,700 ам доллар (11)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Витний уул[2]
4,421 м
 - Дундаж 884 м
 - Хамгийн нам цэг Үхлийн хөндий[2]
-86 м
АНУ-д нэгдсэн  1850 оны есдүгээр сарын 9 (31)
Амбан захирагч Гэвин Ньюсом (АН)
Дэд захирагч Элени Куналакис (АН)
АНУ-ын сенатчид Дайан Файнштейн (АН)
Алекс Падилья (АН)
Конгрессын төлөөлөгчид 42 АН-ын гишүүн, 11 БНН-ын гишүүн (Жагсаалт)
Цагийн бүс Номхон Далай: UTC-8/-7
Товчлолууд CA Calif. US-CA
Вэбсайт ca.gov

Калифорни муж (Англи: State of California, California) нь Номхон Далайн эрэг дагуу, Америкийн Нэгдсэн Улсын баруун эрэгт орших АНУ-ын муж юм. Хойд талаараа Орегон, зүүн талаараа Невада, зүүн өмнөд талаараа Аризона мужтай, өмнө талаараа Мексикийн Баха Калифорниа мужтай тус тус хиллэдэг. Калифорни нь АНУ-ын хамгийн олон хүн амтай муж юм. Хамгийн том дөрвөн хотыг нь дурдвал Лос-Анжелес, Сан-Диего, Сан Хосе, Сан-Франциско хотууд болно. Үүнээс Лос-Анжелес хотын бүс болон Сан-Франциско хотын бүс нь улсдаа хүн амыхаа хэмжээгээр хоёрт болон тавт тус тус жагсдаг. Тус муж нь янз бүрийн уур амьсгал, газарзүйн бүсээрээ болон олон үндэстэн ястнаас бүрдсэн хүн амаараа алдартай. Нийт 39.2 сая хүн ам[3], 423,970 км кв газар нутагтай тус муж нь АНУ-ын хамгийн олон хүн амьдардаг муж бөгөөд газар нутгийн хэмжээгээр улсдаа Техасын араас хоёрт ордог байна.

Калифорни мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2019 оны байдлаар 3.2 их наяд ам доллар байсан ба хэрвээ Калифорни дангаараа тусгаар тогтносон улс байсан бол дэлхийд тавд бичигдэхээр хэмжээтэй гэсэн үг юм. Сан-Франциско хотын бүс нь улс дотроо хамгийн их нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй (2018 оны байдлаар 106,757 ам доллар)[4] бөгөөд зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том арван корпорацийн тав нь[5], дэлхийн хамгийн баян арван хүний дөрөв нь[6] тус бүст байрладаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Alta California хэмээх газар нутгийг XVIII зууны сүүлээр Испанийн Эзэнт Улс колоничилжээ. 1821 онд энэ газар нутаг Мексикийн бусад хэсгийн хамт тусгаар тогтносон бүгд найрамдах улс болсон. 1846 онд Калифорни Мексикээс салан тусгаарласан бөгөөд Мексик-Америкийн дайны дараа Мексик Калифорнийг АНУ-д өгсөн ажээ. 1850 оны есдүгээр сарын 9-нд Калифорни АНУ-д албан ёсоор нэгдсэн.

Калифорни нь хуурай газрын нутаг дэвсгэрээр АНУ-ын гуравдахь том муж улс юм. Калифорнийн газарзүйн бүсэд Номхон Далайн эргээс авахуулаад зүүн зүгт Сьерра Невада нуруу, зүүн өмнө зүгт Мохаве цөл, баруун хойд зүгт секвойя буюу улаан мод-дугласын жодоон ой мод хүртэл ордог. Муж улсын төв хэсэгт дэлхийн хамгийн үржил шимтэй хөдөө аж ахуйн эдэлбэр газар болох Калифорнийн төв хөндий зонхилно.

Калифорнийн алтны халуурлын үеэр (1848-1855) асар олон хүн Калифорнид нүүдэллэн ирж, эдийн засаг огцом өсөн нэмэгдсэнээр Калифорни эрс өөрчлөгдсөн. XX зууны эхээр Лос-Анжелес хот зугаа цэнгэлийн салбарын төв болж, муж улсын аялал жуулчлалын салбарын өсөлтөд түлхэц өгчээ. Калифорнийн хөдөө аж ахуйн салбар цэцэглэн хөгжсөний зэрэгцээ агаар-сансар, газрын тос, компьютер, мэдээллийн технологийн салбарууд маш их хөгжсөн. Калифорни эдийн засгийн хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсдаг бөгөөд тусдаа улс байсан бол хүн амаар Кенийн ард 35-д жагсах байсан.

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

  1. "Government Code Section 420-429.8". Official California Legislative Information. Retrieved 2007-02-26.
  2. 2.0 2.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. April 29, 2005. Archived from the original on 2008-06-01. Retrieved 2006-11-03.
  3. "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2022-05-25. Retrieved 2022-07-04.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. https://www.bea.gov/data/gdp/gdp-metropolitan-area
  5. https://www.dogsofthedow.com/largest-companies-by-market-cap.htm
  6. https://www.bloomberg.com/billionaires

Нэмэлт унших материал[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: California – Викимедиа дуу дүрсний сан
АНУ-ын засгийн газар
Муж улсын засгийн газар
Эрчим хүч
Аялал жуулчлал, чөлөөт цаг
Бусад