Мексик

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мексикийн Нэгдсэн Улс
Estados Unidos Mexicanos
Далбаа Сүлд
Дуулал: исп. "Himno Nacional Mexicano"
Мексикийн төрийн дуулал
Нийслэл
(ихийн их хот)
Мехико
Албан ёсны хэл Испани (хуульд
заасангүй ч үнэндээ)
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл Индиан хэлнүүд
Төрийн хэлбэр ба засаг баригч Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 -  Ерөнхийлөгч Фелипе Кальдерон
Тусгаар тогтнол Испаниас 
 -  Тусгаар тогтносон 1810 оны 9 сарын 16 
 -  Маргаангүй болсон 1821 оны 9 сарын 27 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 1,972,550 км2 (14)
 -  Үүнээс: Ус (%) 2.5
Хүн ам
 -  Тооллого (2010) 112,322,757[1] (11)
 -  Нягтрал 57 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $1.629 их наяд[2] (11)
 -  Нэг хүнд $15,113[3] (58)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт $1.041 их наяд[2] (13)
 -  Нэг хүнд $9,489[2] (58)
ОТББИ (2008) 51.6[4] (их
ХХИ (2011) 0.770[5] (сайн) (57)
Мөнгөн тэмдэгт Мексик песо (MXN)
Цагийн бүс −8-аас −6 хүртэл
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .mx
Утасны дугаар +52

Мексик (исп. México Дуудлага (сонсох)) - албан ёсоор Мексикийн Нэгдсэн Улс (исп. Estados Unidos Mexicanos) — Хойд Америкт оршдог улс. Умар зүгт АНУ, дорно өмнө зүгт Белиз, Гватемал гурван улстай газраар хил залгаж, өрнө зүгт Калифорнийн булан, Номхон далай, дорно зүгт Мексикийн булан, Карибын тэнгистэй эрэг хөвөөлдөг.

Мексик 1,972,550 км² газар нутагтайгаараа дэлхийн 14-р, Америк тивийн 5-р том орон болохоос гадна 112.3 сая хүн амтай тул дэлхийн 11 дэх, Испани хэлт орнуудаас хамгийн олон хүн амтай улс гэгдэнэ. Хүн амын үндсэн хэл - Испани. Зонхилох шашин - Христ. Нийслэл Мехико дэлхийн их хотын тоонд багтдаг.

Мексик бол холбооны төрийн байгууламжит, ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагт, төлөөллийн ардчилсан улс төрийн дэглэмтэй улс. Ард иргэдийг засаглах учир холбооны гучин нэгэн муж улс, нэг дүүрэгт нутаг дэвсгэр хуваагддаг.

Мексик нь тухайн бүсийнхээ хүчирхэг орон бөгөөд 1994 оноос ЭЗХАХБ-д элссэн цорын ганц Латин Америкийн орон болсон. Мексик нь дундаас дээгүүр орлоготой оронд тооцогддог.

ҮНБ-ийг нь худалдан авах чадварын паритетаар тооцвол Мексикийн эдийн засаг нь дэлхийд 12-т орно. Эдийн засаг нь Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Гэрээний (NAFTA) гишүүн орнуудтай чухал уялдаа холбоотой. Мексик нь дэлхийн хүчтэй орон болж буйд тооцогдож байгаа боловч нийгмийн болон аюулгүй байдлын асуудлууд нь муугаар нөлөөлж байна.

2000 оны сонгуульд анх удаад сөрөг хүчний нам, 1929 оноос хойш Ерөнхийлөгчийн албыг барьж байсан Байгууллын Хувьсгалт намыг ("Partido Revolucionario Institucional" : PRI) дийлж ялалт байгуулжээ.

[засварлах] Зүүлт

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: México - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр