| Мексик песо |
| ISO 4217 код |
MXN (хуучнаар MXP) |
| Хэрэглэгч(ид) |
Мексик |
| Ханш уналт |
4.83% (Мексикийн Банк, 2010 оны 2 сарын тооцоо) |
| Эх сурвалж |
Мексикийн Банк, 2008 оны 12 сар |
| Доод нэгж |
|
| 1/100 |
Сентаво |
| Тэмдэглэгээ |
$ буюу Mex$ |
| Сентаво |
¢ |
| Хоч |
varos, morlacos, money, lana, lucas, papiros, marimba, varonil, Sor Juana ($200 песо), feria, marmaja, billelle, pachocha, devaluados, billullos, villancicos, benitos, villanos, del águila, bolas, dinero |
| Зоос |
|
| Байнга хэрэглэдэг |
50¢, 1$, 2$, 5$, 10$ |
| Ховор хэрэглэдэг |
5¢, 10¢, 20¢, 20$, 50$, 100$ |
| Цаасан дэвсгэрт |
$20, $50, $100, $200, $500, $1000 |
| Төв банк |
Мексикийн Банк |
| Вэбсайт |
www.banxico.org.mx |
| Хэвлэлийн үйлдвэр |
Мексикийн Банк |
| Вэбсайт |
www.banxico.org.mx |
| Зоосны үйлдвэр |
Мексикийн Зоосны Үйлдвэр |
| Вэбсайт |
www.cmm.gob.mx |
Песо (тэмдэглэгээ: $; код: MXN) нь Мексикийн мөнгөний нэгж юм. Песо нь "$" тэмдгийг хэрэглэсэн дэлхий дээрх анхны мөнгөн тэмдэгт боловч хожим Америк доллар уг тэмдгийг ашиглах болжээ.[1] Песо дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг мөнгөн тэмдэгтүүдийн жагсаалтад 12-рт бичигддэг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Латин Америктаа 1-т, Америк тивдээ 3-т орно.[2] Одоогийн ISO 4217 код нь MXN бөгөөд 1993 онд мөнгөний шинэчлэл хийх хүртэл MXP гэсэн код ашиглагдаж байв. Песог 100 хуваасны нэгийг сентаво гэх бөгөөд "¢" гэж тэмдэглэгддэг. Песо гэх нэр нь pesos oro (алтны жин), pesos plata (мөнгөний жин) гэх мэтээр хэрэглэдэг байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, испани хэлээр песо гэдэг үг нь жин гэсэн утгатай юм.