Тринидад ба Тобаго

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс (англ. Republic of Trinidad and Tobago, Тринидад ба Тобаго) Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших Тринидад, Тобаго хэмээх хоёр арал дээр орших улс юм.

Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: Together we aspire, together we achieve
Бид хамтдаа тэмүүлж, хамтдаа биелүүлэх болно
Төр засаг Парламентийн Бүгд Найрамдах
 -  Ерөнхийлөгч Жорж Максвелл Ричардс
 -  Ерөнхий Сайд Патрик Мэннинг ...
 -  Гадаргын ус (%) маш бага
Хүн ам
 -  Тооцоо () 1,305,000 
ХХИ  0.809 (57)
Мөнгөний нэгж Тринидад ба Тобагогийн доллар )

Нэршил[засварлах]

Албан ёсны нэр нь Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс, англ. Republic of Trinidad and Tobago, бөгөөд товчоор Тринидад ба Тобаго гэж нэрлэгддэг. Тус улсын нэр нь гол хоёр арлын нэрнээс үүдэлтэй.

Тринидад арал дээр байх гурван уул нь Христийн шашны Тринити (ертөнцийн эзэн, Есүс Христ, ариун сүнс гурав) хэмээх сургаалийг бэлгэдэж, испаничуудын өгсөн нэр юм.

Тобаго арлын нэршил нь уугуул иргэд нь тамхи татдаг байснаас үүдэлтэй.

Түүх[засварлах]

Улс төр[засварлах]

Бүгд Найрамдах засаглалтай, хоёр танхим бүхий парламенттай.

Тобаго арал нь өөртөө засан тохинох эрхтэй бөгөөд өөрийн гэсэн парламенттай.

Засаг захиргааны нэгж[засварлах]

Тринидад ба Тобаго нь 8 муж, 30 дүүрэгт хуваагддаг.

  • Карони муж (Caroni)
  • Нарива муж (Nariva)
  • Мажаро муж (Mayaro)
  • Викториа муж (Victoria)
  • Сент-Эндрью муж (Saint Andrew)
  • Сент-Дэвид муж (Saint David)
  • Сент-Жорж муж (Saint George)
  • Сент-Патрик муж (Saint Patrick)
  • Тобаго арал нь 1987 онд өөртөө засан тохинох эрхтэй болсон.

Газарзүй[засварлах]

Тринидад арал нь 4827км2 талбайтай, уулархаг арал бөгөөд хамгийн өндөр цэг нь д.т.дээш 981м өргөгдсөн Арибо уул юм. Тус арал нь Венесуэлийн эргээс 11-хэн км-ийн зайд оршдог. Тобаго арал нь Тринидад арлаас зүүн хойш ойролцоогоор 34км зайд орших, 301км2 талбайтай, мөн л уулархаг арал юм.

Нийслэл Порт-оф-Спейн нь Тринидад арлын баруун хэсэгт Париагийн булангийн эрэг дээр оршино.

Тринидад ба Тобагогийн газрын зураг

Эдийн засаг[засварлах]

Вест Индийн арлууд дундаас газрын тос, шатдаг хийн арвин нөөцтэйгээрээ ялгардаг. Газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын нэг юм.

Хүн ам[засварлах]

  • Хүн ам: Африк гаралтай (41%), Энэтхэг гаралтай (41%), холимог цустай (16%), европ гаралтай (1%), бусад (2%)

Тобаго арал нь африк гаралтай иргэд олонтой.

Гадаад холбоос[засварлах]

Wikimedia Commons has media related to Category:Trinidad_and_Tobago.