Тонга

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тонгагийн Вант Улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: Ko e ʻOtua mo Tonga ko hoku tofiʻa
Бурхан Тонга хоёр миний өв
Төр засаг Үндсэн хуульт хаант засаглал
 -  Хаан V Жорж Тупоу
 -  Ерөнхий сайд Фелети Севеле
 -  Гадаргын ус (%) 4.0
Хүн ам
 -  Тооцоо () 104,000[1] 
ХХИ  0.768[2] (99)
Мөнгөний нэгж Паанга )
12005 оны тоо баримтад үндэслэсэн.

Тонга буюу албан ёсоор Тонгагийн Вант Улс (Тонга хэл: Puleʻanga Fakatuʻi ʻo Tonga, англ. Kingdom of Tonga) нь Өмнөд Номхон далайд орших 169 арлаас бүрдэх ольтриг дээр орших улс бөгөөд тэдгээр 169 арлын 36-д нь хүн оршин суудаг[3]. Вант Улсын газар нутаг нь хойноос өмнө зүгт 800 километр сунан тогтсон байдаг.

Тонгад анх 1773 онд Ахмад Жэймс Күүк очиход арлын уугуул оршин суугчид найрсгаар хүлээн авсан тул Найрсаг арлууд гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэр үед Тонгачуудын ургацын баяр болж байсан учраас баяртаа урьсан юм байжээ. Зохиолч Виллиам Маринерын бичсэнээр бол угтаа омгийн ахлагч Күүкийг баярын үеэр алахыг хүсч байсан боловч төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадаагүй аж[4].

Номхон далайн арлын орнуудаас хаант засагтай цорын ганц орон болох Тонга нь мөн албан ёсоор колоничлогдож байгаагүй тус бүс нутгийн цорын ганц улс юм[5]. Өдгөө Тонга улс хууль эрх зүйн шинэчлэл хийж байгаа бөгөөд жинхэнэ утгаараа үндсэн хуульт хаант засаглалт орон болох юм.

Эшлэл[засварлах]

  1. Department of Economic and Social Affairs Population Division (2009). "World Population Prospects, Table A.1" (PDF). Retrieved on 2009-03-12.
  2. Human Development Report 2009. The United Nations. Retrieved 15 October 2009.
  3. Загвар:PDF, Дэлхийн Банк
  4. Had they known of British colonisation they mightЗагвар:Or have killed him anyway, as eventually happened in Hawaiʻi.Mr Korovulavula - Occasion of the Inaugural Flight Fiji/Tonga/Fiji Reception by Airlines Tonga. Retrieved April 16, 2008.
  5. Country Profile: Tonga. BBC News.