Мормоны шашин

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мормоны урсгалыг үндэслэгч Иосеф Смиф
АНУ-ын Юта мужын Салт Лейк хотод байдаг Мормоны сүм

Мормоны шашин (англ. Mormonism) нь Христ Итгэлийн нэгэн урсгал боловч шашны хүрээнд очсон итгэл юм. Мормоны шашны албан ёсны нэр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм(ЕХХҮГС) бөгөөд учир нь Христ тэднийг өөрөө дахин сэргээсэн гэдэгт итгэдэг байна. Мормонизм нь Мормоны ном гэх сударт итгэдэг ба үүнээс гадна Ариун Библи, Агуу үнэт сувд, Сургаал ба Гэрээ гэх өөр 3 сударт мөн итгэдэг. Мормонизмыг үндэслэгч нь Иосеф Смит юм.

Мормон гэх нэр нь тус сүмийн албан бус нэр юм. Албан ёсны Мормончууд (олон эхнэр авдаг) гэж өөрсдийгөө нэрлэдэг өөр Христийн урсгал байдаг бөгөөд хүмүүс эдгээр хоёр урсгалыг ихэд андуурдаг. ЕХХҮГС-ийг хүмүүс олон эхнэр авдаг гэж ташаа ойлгодог.

Гэр бүлийг чухалд тавьж үздэг. Гэр бүлийг Бурханаас томилсон гэдэгт итгэдэг.


Түүх[засварлах]

1820 онд 14 настай жаал хүү Иосеф Смит нэгэн гайхамшигт үзэгдлийг харсан бөгөөд ингэснээр Мормонизмыг эхлүүлэх суурь нь тавигдсан. Тэр үзэгдэлд Бурхан болон Есүс Христ өөрсдийн биеэр түүн дээр ирж түүгээр дамжуулан Бурханы үнэн сүмийг дахин сэргээж, хүмүүсийг авар хэмээн айлдсан гэж Иосеф Смитын түүх номонд бичигдсэн байдаг. Үүний дараагаар Моронай гэх тэнгэр элч түүнд Алтан ялтас, Гуулин ялтас гэх, эртний Америк тивд амьдарч байсан Индианчуудын бичиглэсэн түүхийн баримтыг авчирч өгсөн бөгөөд түүнийг Иосеф Смит өөрөө Ариун Сүнсний хүчээр орчуулан Мормоны ном буюу Есүс Христийн бас нэгэн гэрээ хэмээн хожим хэвлүүлсэн байна. Мормоны ном гэж нэрлэгдэх болсон шалтгаан нь үүнийг нэгтгэсэн хамгийн сүүлчийн бошиглогч буюу эш үзүүлэгч Мормон гэх хүнээс болсон юм. Үүнээс гадна Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд гэх 2 сударт итгэдэг. 1830 оны 4 сарын 6-нд анхны цуглаанаа 6 хүнтэйгээр эхлүүлж, албан ёсоор байгуулагдсан.

Итгэлийн суурь[засварлах]

Мормончууд Христэд итгэх тулгуур онол буюу Есүс хүн төрөлхтний төлөө ирсэн гэх онолд итгэх боловч Мормоны номонд бичигдсэн олон теологийн онолд мөн итгэдэг. ЕХХҮГС-ийн Итгэлийн Тунхгаас тэдний юунд итгэдгийг харж болно. Дор харуулав.

Итгэлийн Тунхаг

1. Бурхан, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг.

2. Адамын зөрчлийн улмаас бус, хүмүүн өөрсдийнхөө нүглүүдийн улмаас шийтгэгдэх болно гэдэгт итгэдэг.

3. Христийн цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт итгэдэг.

4. Сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, хоёрдугаарт, Наманчлал, гуравдугаарт, Нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм, дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт гэдэгт итгэдэг.

5. Сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглогчоор, мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт итгэдэг.

6. Анхны Сүмд байсан тэрхүү зохион байгуулалтад, тухайлбал төлөөлөгчид,бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистууд болон бусдад итгэдэг.

7. Хэлний, бошиглолын, илчлэлтийн, үзэгдлийн, эдгээхийн, хэлнүүдийн хөрвүүлгийн болон бусад бэлэгт итгэдэг.

8. Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг. Тэрчлэн Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэгт итгэдэг.

9. Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг тэрээр цаашид илчлэх болно гэдэгт итгэдэг.

10. Израиль жинхэнэ ёсоор нэгдэж, мөн Арван овог дахин сэргэж, Сион (Шинэ Иерусалим) Америк тивд байгуулагдах болно гэдэгт, Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно гэдэгт, мөн дэлхий шинэчлэгдэж мөн диваажингийн алдар суугаа хүлээн авах болно гэдэгт итгэдэг.

11. Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүмүүст зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

12. Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдаж хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт итгэдэг.

13. Шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай байхад мөн бүх хүмүүст сайн сайхныг үйлдэхэд бид итгэдэг. Чухамдаа-Бүх зүйлд найддаг, тэд олон зүйлийг хүлцэн тэвчлээ, мөн бүх зүйлийг тэвчих болно гэдэгт найддаг гэсэн Паулын зөвлөгөөг тэд дагадаг хэмээн хэлж болно. Хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол, тэд эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг.

Иосеф Смит

Мормоны ном

Судрууд[засварлах]

Мормоны шашин нь нийт 5 үндсэн судраас суралцдаг бөгөөд энэ нь доорх болно.

  • Мормоны ном

Анх Моронай гэх тэнгэр элчийн авчирч өгсөн ялтсуудыг Англи хэлнээ анх орчуулсан судар. Энэ сударт МЭӨ 600 - МЭ 400-аад оны үеүүдэд амьдарч байсан Америк тивийн уугуул иргэдийн түүх, аж амьдрал, Христэд итгэх итгэл зэргийг харуулсан судар болно. Мормоны ном нь нийт 15 номоос бүрддэг.

  • Сургаал ба Гэрээ

Хожмын Үеийн анхны бошиглогч ( бас эш үзүүлэгч гэдэг) Иосеф Смитын Бурханаас хүлээн авсан илэрхийлэл, тушаалууд бүхий судар.

  • Агуу Үнэт Сувд

Энэ судар бол Абрахамын папирус дээр анх бичиж үлдээснийг Египетээс олсныг Иосеф Смит худалдан авч улмаар түүнийг орчуулсан. Уг сударт Абрахам, Мосегийн аялал, тэдгээрийн Бурханаас хүлээн авсан тушаал гэх зэрэг орсон байдаг.

Хуучин ба Шинэ гэрээнээс бүрдэх судар. Хаан Иаковын (King James Version) хувилбарыг ашигладаг.

Орчин цагийн Мормоны шашин[засварлах]

Мормоны шашин хамгийн их түгсэн орон бол АНУ бөгөөд тэр дундаа Юта мужийн Солт-Лэйк Сити хот ордог. Юта мужийг Мормоны төв гэж хэлж болно. ЕХХҮГС-ийг амьд Бошиглогч буюу эш үзүүлэгч одоо удирддаг. Мөн ерөнхийлөгч ч гэж нэрлэдэг. Сүмийн дээд удирдлагыг Тэргүүн Зөвлөл гэх ба үүнд Сүмийн ерөнхийлөгч, 1, 2-р зөвлөх багтана. Үүний дор 12 чуулгын зөвлөл гэж байх ба нийт 12 ахлагч, бошиглогч, эш үзүүлэгчдээс бүрддэг. Эдгээр 15 хүнийг сүмийн ерөнхийлөгчид эсвэл бошиглогч эсвэл эш үзүүлэгч гэж хүлээн зөвшөөрдөг.

Дэлхий даяар бараг бүх оронд өөрийн салбартай бөгөөд дэлхий дээр хамгийн хурдацтай өсч, хөгжиж буй шашны урсгал. Жил бүр ойролцоогоор 230,000 хүн шинээр гишүүн болдог. Дэлхийн хамгийн том хувийн их сургууль болох Бригам Янгийн Их сургууль (Brigham Young University) болон ургийн бичгийн төвийг Солт Лейк хотод байгуулсан.

LDS Humanitarian Center-ийн вебсайтны мэдээлснээр бол жил бүр 5,4 сая кг гутал, хувцас, 453,592кг эрүүл ахуйн хэрэгсэл болон мөн тооны эрүүл мэндийн тусламжийг дэлхийн 100 гаруй оронд үзүүлдэг.

Жил тутмын Ерөнхий чуулганыг Солт Лейк хотноо хийдэг бөгөөд үүнийг дэлхийн 150 гаруй оронд өөрсдийн цуглааны байрууд болон интернетын www.lds.org хуудсаараа дамжуулан гишүүддээ 4 болон 10-р саруудын эхний Бямба, Ням гарагт хүргэдэг. 4-р сарын чуулганаар өмнөх оныхоо тайланг тавьдаг. Энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн талаарх хамгийн үнэн, өсөлтийн тухай мэдээлэл юм. Доор 2014 оны 4-р сарын 5,6-ны Бямба, Ням гарагуудад болсон Жил Тутмын 184 дэх Ерөнхий Чуулганы албан ёсны тайлангийн дүнг харуулав. Доорх мэдээлэл нь 2013 оны 12-р сарын 31-ний байдлаар болно.

1. Нийт гишүүд-15,082,028

2. Номлолын тоо-405

3. Номлогч-83,035

4. Номлогч бэлтгэх төв-15

5. Цуглааны байр-29,253

6. Шинээр бүртгэгдсэн хүүхдүүд-115,486

7. Семинарын оюутны тоо-391,680

8. Институтын оюутны тоо-352,488

8. Гэр бүл, ургийн бичгийн төв-4,689

9. Гэр бүлийн ургийн бичиг, түүхийн төвтэй улсын тоо-128

10.Ариун сүм-141

11. Сүмийн материалууд хэвлэгддэг хэлний тоо-177

Монгол дахь Мормоны шашин[засварлах]

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байрлах ЕХХҮГС буюу Мормоны сүмийн цуглааны байр
Баянзүрх дүүрэг дэх ЕХХҮГСүмийн төв байр

Ардчилал Монгол оронд нэвтэрснээр гадны олон шашин нэвтэрсэн билээ. Үүний адилаар Мормоны шашин 1990-ээд оноос нэвтэрсэн. Мормоны сүм Монгол орны өнцөг булан бүрт байгаа бөгөөд Мормоны сүмийг таних тэмдэг нь тэдний сүмийн барилгын хийц загвар болно. Өдгөө дэлхий дээр 14 сая гаруй Хожмын Үеийн Гэгээнтнүүд амьдардаг бөгөөд үүнээс Монгол улсад 10,591 сүмийн гишүүдтэй, 23 цуглааны байртай.(http://www.mormonnewsroom.org/facts-and-statistics/country/mongolia/)

Тус сүм Монголд хамгийн их идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаар дамжуулан Монгол улсад олон сая ам долларын буцалтгүй тусламж болон хандивын байнга өргөдөг. Тухайлбал, үнэ төлбөргүй нүдний мэс хагалбар хийх, гүний худаг барих, Англи хэлний үнэ төлбөргүй сургалтууд явуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцрээр хангах гэх мэт олон үйл ажиллагааг явуулдаг.


Монгол дахь сүмийн албан ёсны фэйсбүүк хуудас нь https://www.facebook.com/mormonmongolia.

Албан ёсны сүмийн вебсайт хаяг нь www.lds.mn.

Англи хэл дээрх албан ёсны вебсайт нь www.lds.org.

Итгэлийн тунхаг[засварлах]

Итгэлийн тунхаг бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэж юу болох, юунд, хэнд итгэдэг, хийдэг талаарх хамгийн товч тодорхой зүйл юм. Энэ бол анх уг сүм дахин сэргээгдэж байгуулагдснаас хойш баримталж буй зарчмыг шууд харж болно.


  1. БУРХАН, Мөнхийн Эцэг, мөн Түүний Хүү Есүс Христ, мөн Ариун Сүнсэнд бид итгэдэг.
  2. Адамын зөрчлийн улмаас бус, хүмүүн өөрсдийнхөө нүглүүдийн улмаас шийтгэгдэх болно гэдэгт бид итгэдэг.
  3. Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг.
  4. Сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь: нэгдүгээрт, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; хоёрдугаарт, Наманчлал; гуравдугаарт, Нүглүүдийн ангижралын төлөөх усанд умбуулах баптисм; дөрөвдүгээрт, Ариун Сүнсний бэлгийн төлөөх гар тавилт гэдэгт бид итгэдэг.
  5. Сайн мэдээг номлох хийгээд үүний ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор, мөн эрх мэдэл бүхий тэдний гар тавилтаар Бурханаас дуудагдах ёстой гэдэгт бид итгэдэг.
  6. Анхны Сүмд байсан тэрхүү зохион байгуулалтад, тухайлбал төлөөлөгчид, бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистууд болон бусдад бид итгэдэг.
  7. Хэлний, бошиглолын, илчлэлтийн, үзэгдлийн, эдгээхийн, хэлнүүдийн хөрвүүлгийн болон бусад бэлэгт бид итгэдэг.
  8. Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг; тэрчлэн Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг.
  9. Бурханы илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд бид итгэдэг, мөн Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг Тэрээр цаашид илчлэх болно гэдэгт бид итгэдэг.
  10. Израил жинхэнэ ёсоор нэгдэж, мөн Арван овог дахин сэргэж, Сион (Шинэ Иерусалим) Америк тивд байгуулагдах болно гэдэгт; Христ дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно гэдэгт; мөн дэлхий шинэчлэгдэж мөн диваажингийн алдар суугаа хүлээн авах болно гэдэгт бид итгэдэг.
  11. Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүмүүст зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийт хүлээн зөвшөөрдөг.
  12. Хаад, ерөнхийлөгчид, удирдагчид, мөн шүүгчдэд захирагдаж хуулийг дуулгавартай дагаж, хүндлэн дээдэлж, мөн дэмжих ёстой гэдэгт бид итгэдэг.
  13. Шударга, үнэнч, ариун явдалтай, нинжин сэтгэлтэй, ач буянтай байхад мөн бүх хүмүүст сайн сайхныг үйлдэхэд бид итгэдэг; чухамдаа—бид бүх зүйлд итгэдэг, бид бүх зүйлд найддаг, бид олон зүйлийг хүлцэн тэвчлээ, мөн бүх зүйлийг хүлцэн тэвчих болно гэдэгт найддаг гэсэн Паулын зөвлөгөөг бид дагадаг хэмээн хэлж болно. Хэрэв ариун журамтай, сайхан, эсвээс сайн гэгддэг буюу сайшаалтай ямар нэгэн зүйл байдаг бол, бид эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг.


Митт Ромнигийн хэрэг[засварлах]

2012 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар мормон шашинтан Митт Ромни өрсөлдөж түүний хуурамч гоёчилсон намтрыг Монголд хэвллүүдээр Монгол дахь Мормон шашиний тэргүүн америк иргэд тараахийг оролдсон нь олон иргэдийн дургуйцлийг төрүүлж уг шашиний нийгмийн сөрөг талыг улам харуулсан юм. Митт Ромни гэгч нь хэт харгис Мормоныг шүтэгч хүний хүүхэд байсан бас өөрөө мормон шашинтан хүн бөгөөд сүүлд зүй бусаар баяжиж Бэйн Капитал гэдэг компани байгуулж Америкт олон иргэдийг ажил амьдралаас нь салгаж байсан маш жудааггүй мормон шашинийг дагагч хүн юм.[1] Энэ хүний хэт гоёчилсон хуурамч намтрыг Монгол дахь мэдээллийн вэбүүдээр хэсэг америк иргэд тараахийг оролдсон хэрэг 2012 оны хавар гарч Митт Ромнигийн үнэн дүр төрхийг тухайн үед америкийн хэвллийг уншдаг Монголчууд дор нь олж илчилсэн нь гадны шашинийхан Монгол улсад хэт гоё хуурамч үгс сурталчилгаанаасаа гадна зүй бусаар ноцтой авирладагийн бас нэг чухал баталгаа болсон юм. [2]

Эшлэл[засварлах]

Итгэлийн тунхаг