Есүс Христ
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Есүс Христ нь хүн төрөлхтний сэтгэлгээний түүхэнд хамгийн том нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг юм.
Буддын шашиныг үндэслэгч Гаутама Будда, Эртний Грекийн философич Сократ, Күнз нартай зэрэгцэн, уламжлалт шашины урсгалууд дахь "Хүн байхуйн" онолд өөрийн номлолыг нэмэрлэж, дэлхийн шашин хэмээгдэх Христийн шашины үндэс суурийг тавьсан шашины номлогч юм.
Тэрээр Израилын үндэстний уламжлалт шашины урсгал болох Еврейн шашиныг шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн ба түүний дараагаар Павел уг хөдөлгөөнийг үргэлжлүүлж дэлхийн шашин хэмээгдэх Христийн шашин болгож хөгжүүлсэн юм.
Дээр дурьдсан бусад шашныг үндэслэгчид шашны номлол дэг жаягийг үүсгэх бөгөөд өөрсдөөс нь салангид болсон байдаг бол харин Христэд итгэх итгэл нь нь Библи дэх Есүстэй салшгүй холбоотой бөгөөд Есүсгүйгээр ямар ч номлол байхгүй юм. Библийн аливаа номлол нь Есүсээс салангид байдаггүй. Есүсгүй номлол нь шашны хоосон ёс жаягаас хэтрэхгүй байх болно.

