Матай
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Матайн сайн мэдээ (Грек хэл: Κατὰ Ματθαῖον εὐαγγέλιον) нь Шинэ Гэрээ номд багтсан 4 Сайн мэдээний (эвангель) нэг юм. Шинэ Гэрээний хамгийн эхний бүлэг болгон оруулдаг уламжлалтай. Тус бүлэгт Есүс Христийн амьдралыг голчлон өгүүлдэг. Түүний өвөг дээдэс, төрөх үеийн гайхамшиг, хүүхэд нас, усан баталгаа, сургаалиуд, түүний үзүүлсэн гайхамшгууд, мөн цаазаар авахуулсан, дахин амилсан зэргийг харуулна.