Хуучин Гэрээ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Еврей Библи буюу Хуучин Гэрээний Исаиа ном

Ариун Библийн тэргүүн хэсэг болох Хуучин гэрээ Эхлэл номоос Малахи ном хүртэл нийт 39 номноос бүрдэнэ. Манай дэлхийн хамгийн эртний бичвэр гэж хэлж болох ч олон эрдэмтэд үүнийг үгүйсгэхийг оролддог. Хуучин Гэрээ нь МЭӨ 1445 - МЭӨ 430 онуудад бичигдсэн гэж үздэг. Хуучин Гэрээнд Бурхан нэгэн гэр бүлийг сонгон авч, тэр гэр бүлийг ерөөн Израйль үндэстэн болгосон түүх гардаг бөгөөд Израйл үндэстэний аж амьдрал, баяр, түүх зэргийг өгүүлдэг. Хуучин гэрээ янз бүрийн мэргэжилтэй 32 хүн бичиж тэмдэглэсэн байдаг.

Хуучин Гэрээ бол еврейчүүд болон Христэд итгэгчдийн Бурханы үг хэмээн үздэг Ариун Судар юм. Хуучин Гэрээ нь анх еврей, арамей (багахан хэсэг нь) хэл дээр, еврей хүмүүсийн гараар бичигдсэн юм. Лалын шашинтнууд ч мөн Хуучин Гэрээг Бурханы үг мөн гэдэгт итгэдэг боловч энэ нь еврейчүүдийн тэрслүү байдлаас үүдэн яг таг итгэх аргагүй болсон гэж үздэг. Нэг ёсондоо өөрчлөлт орсон гэж үздэг. Хуучин Гэрээ нь дотроо 39 номоос бүрдэх бөгөөд тэрхүү номуудыг уран зохиолын хэлбэрийнх нь хувьд 4 ангилж үздэг.

  • Хууль
  • Түүх
  • Шүлэг яруу найраг
  • Зөнчид буюу Эш үзүүллэг

Хууль: Эхлэл, Египетээс гарсан нь, Левит, Тооллого, Дэд хууль

Түүх: Иошуа, Шүүгчид, Рут, 1Самуел, 2Самуел, Хаадын дээд, Хаадын дэд, Шастирын дээд, Шастирын дэд, Езра, Нехемиа, Естер

Шүлэг, яруу найраг: Иов, Дуулал, Сургаалт үгс, Номлогчийн үгс, Соломоны дуун

Зөнчид буюу Эш үзүүллэг: Исаиа, Иеремиа, Иеремиагийн гашуудал, Езекиел, Даниел, Хосеа, Иоел, Амос, Обадиа, Иона, Мика, Нахум, Хабаккук,Зефаниа, Хаггаи, Зехариа, Малахи

Мөн үзэх[засварлах]

Гадны холбоос[засварлах]