Рио-де-Жанейро

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Rio de Janeiro
Рио-де-Жанейро
Rio de Janeiro хот
Рио-де-Жанейро хот
Rio de Janeiro-н далбаа
Rio de Janeiro-н сүлд
Туг Сүлд
Хоч нэр: "Cidade Maravilhosa (Гайхалтай хот) эсвэл, Rio"

Rio de Janeiro-н байршил
Рио-де-Жанейро муж дахь байршил

Солбицол: 22°54′30″S, 43°11′47″W
Улс Flag of Brazil.svg Бразил
Бүс Зүүн өмнөд
Муж Bandeira Estado RiodeJaneiro Brasil2.svg Рио-де-Жанейро
Түүх  
Байгуулагдсан 1565 оны 3 сарын 1
Засаглал  
 - Мэйр Цесар Майа
Газар нутаг  
 - Нийт 1,260 км²
Хүн ам  
 - Нийт (2007) 6,093,472
 - Нягтрал 4,781/км²
 - Метрополи газар нутагт 11,714,000
Цагийн бүс UTC-3
 - Зун   UTC-2
Цахим сүлжээ: www.rio.rj.gov.br

Рио-де-Жанейро (порт. Rio de Janeiro) нь Сан-Паологийн дараа ордог Бразилийн хоёр дахь том хот, Рио-де-Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний де факто нийслэл байжээ. Рио-де-Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна A Cidade Maravilhosa буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.

Рио-де-Жанейро нь байгалийн үзэмж, Карнавалийн баяр, самба болон бусад хөгжим, зочид буудал олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уул дээр орших, Шинэ Дэлхийн долоон гайхамшигийн нэг "Нүгэл арилгагч Христ" (O Cristo Redentor) гэсэн Есүс Христийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг Маракана цэнгэлдэх хүрээлэн зэргээрээ бас алдартай. Рио-де-Жанейрод мөн Parque Estadual da Pedra Branca буюу Цагаан чулууны мужийн парк, Floresta da Tijuca буюу "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ойнууд оршдог.

Галеао - Антонио Карлос Жобим олон улсын нисэх буудал нь Рио-де-Жанейро хотыг Бразилийн болон олон улсын хотуудтай холбодог. Рио-де-Жанейро нь хэдийгээр их үзэсгэлэнтэйд тооцогддог боловч дэлхийн хамгийн догшин хотуудын нэг юм.

Rio de Janeiro - Pão de Açucar - Cablecar.jpg

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Rio de Janeiro - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр