Хөгжим

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө (аялгуу болон гармон), хэмнэл (темпо, метер) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг. Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг. Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж болдог. Хөгжмийг олон янзаар тодорхойлдог. 20-р зууны хөгжмийн зохиолч Жон Кейж (John Cage) "Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий" хэмээн тодорхойлсон байна.