Бразил
| Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс
República Federativa do Brasil
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Уриа: порт. Ordem e Progresso "Эмх цэгц ба дэвшил" |
||||||
| Дуулал: порт. Hino Nacional Brasileiro "Бразил улсын төрийн дуулал" |
||||||
| Нийслэл | Бразилиа | |||||
| Ихийн их хот | Сан-Паоло | |||||
| Албан ёсны хэл | Португал | |||||
| Угсаатны бүтэц (2010[1]) |
47.73% Цагаан арьстан 43.13% Хүрэн арьстан 7.61% Хар арьстан 1.09% Азийн 0.43% Уугуул индиан |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг | |||||
| - | Ерөнхийлөгч | Дилма Русеф | ||||
| - | Дэд ерөнхийлөгч | Мишел Темер | ||||
| Хууль тогтоох байгууллага | Үндэсний Их Хурал (Congresso Nacional) | |||||
| - | Дээд танхим | Холбооны Чуулган (Senado Federal) | ||||
| - | Доод танхим | Төлөөлөгчдийн Танхим (Câmara dos Deputados) | ||||
| Тусгаар тогтнол | Португалаас | |||||
| - | Зарлан тунхагласан | 1822 оны 9 сарын 7 | ||||
| - | Хүлээн зөвшөөрөгдсөн | 1825 оны 8 сарын 29 | ||||
| - | Бүгд найрамдах улс тунхаглагдсан | 1889 оны 11 сарын 15 | ||||
| - | Одоогийн үндсэн хууль батлагдсан | 1988 оны 10 сарын 5 | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 8,514,877 км2 (5) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 0.65 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (201) | 192,376,4961[2] | ||||
| - | Тооллого (2010) | 190,732,694[3] (5) | ||||
| - | Нягтрал | 22 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $2.309 их наяд[4] (7) | ||||
| - | Нэг хүнд | $11,767[4] (75) | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $2.517 их наяд[4] (6) | ||||
| - | Нэг хүнд | $12,917[5] (53) | ||||
| ОТББИ (2010) | ▼53.6[6] | |||||
| ХХИ (2011) | 0.718[7] (84) (дээгүүр) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Бразил реал (BRL) |
|||||
| Цагийн бүс | -2-оос -4 хүртэл | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .br | |||||
| Утасны дугаар | +55 | |||||
Бразил (порт. Brasil), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс (порт. República Federativa do Brasil) нь Өмнөд Америкт орших улс юм. Бразил нь газар нутаг ба хүн амын хувьд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээгээр тавд бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талд Атлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 7,491 км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаараа Боливи, Перу, баруун хойд талаараа Колумб улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр, Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна.
Бразил нь 1500 онд Педро Алвареш Кабралаар нээгдснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалийн колони байжээ. Анх Бразилийн эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан бөгөөл 1889 оноос бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилийг холбооны бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог, 26 муж, 5,564 хотоос бүрдэнэ.
Бразилийн эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилийг өсч буй дэлхийн хүчирхэг орон болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг болгожээ. Бразил нь Католик шашинт, Португал хэлээр ярьдаг, олон үндэстнээс тогтдог бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал, байгалийн баялаг зэрэг элбэг.
[засварлах] Эх үүсвэр
- ↑ Caracteristicas da População e dos Domicílios do Censo Demográfico 2010 — Cor ou raça
- ↑ IBGE. 2011 Population Projection
- ↑ IBGE. Censo 2010: população do Brasil é de 190.732.694 pessoas.
- ↑ 4.0 4.1 4.2 Brazil. International Monetary Fund. 2011-09-20-д хандсан.
- ↑ http://www.imf.org/external/pubs/ft/weo/2011/02/weodata/weorept.aspx?pr.x=45&pr.y=14&sy=2011&ey=2011&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=223&s=NGDPDPC&grp=0&a=
- ↑ Caracteristicas da População e dos Domicílios do Censo Demográfico 2010 — Rendimento
- ↑ UNDP Human Development Report 2011. Table 1: Human development index 2011 and its components (PDF). UNDP. 2011-12-04-д хандсан.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Brasil - зураг, дуу, бусад юмс |
| Өмнөд Америкийн орнууд |
|---|
| Аргентин | Боливи | Бразил | Венесуэл | Гайана | Колумб | Парагвай | Перу | Суринам | Уругвай | Чили | Эквадор | |