Бразилиа
| Бразилиа Brasília |
|||||
Зүүн дээд булангаас: Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Үндэсний Конгресс, Жускелино Кубичек гүүр, Хөшөөт тэнхлэгүүд, Паласио да Альворада, Бразилын сүм. |
|||||
|
|||||
| Солбицол: | |||||
|---|---|---|---|---|---|
| Улс | |||||
| Бүс | Баруун-Төв | ||||
| Муж | Холбооны тойрог | ||||
| Түүх | |||||
| Байгуулагдсан | 1960 оны 4 сарын 21 | ||||
| Газар нутаг | |||||
| - Нийт | км² | ||||
| Хүн ам | |||||
| - Нийт (2010) | 2,562,963 | ||||
| - Нягтрал | 441.565/км² | ||||
| - Хүй дүүргийн хамт | 3,716,996 | ||||
| Цагийн бүс | UTC-3 | ||||
| - Зун | UTC-2 | ||||
| Шуудангийн хаяг | 70000-000 | ||||
| Утасны код | +55 61 | ||||
| Цахим сүлжээ: http://www.brasilia.df.gov.br | |||||
Бразилиа (порт. Brasília) нь Бразилын холбооны нийслэл бөгөөд Холбооны тойргийн засаг захиргааны төв юм. Энэ хот нь Баруун-Төв бүсийн Холбооны тойрогт, Бразилын тэгш өндөрлөг дээр байрладаг. Бразилын Газарзүй, Статистикийн Хүрээлэнгийн тооцоолсноор 2008 оны байдлаар 2,562,963 хүн амтай (дагуул хотуудын хамтаар 3,716,996) байсан бөгөөд Бразилын дөрөв дэх том хот юм.
Бразилиа хот үндэсний нийслэл болохын хувьд Бразилын төрийн гурван өндөрлөг бүгд байрладаг. Мөн Бразилын олон компанийн төв байр байдаг. Хот нь олон хороололд хуваагддаг ба эдгээр нь Зочид буудлын хороолол, Банкны хороолол эсвэл Элчин сайдын яамдын хорооолол гэх мэтээр тодорхой үйл ажиллагаанд чиглэсэн хорооллууд бий.
1960 оны 4 дүгээр сарын 22-нд Бразилиа хот нь албан ёсоор Бразил улсын нийслэл хот болсон.