Тегеран

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
Тегеран
تهران
Тегеран хот
Тегеран хот, Миладын цамхаг харагдана
Тегеран-н сүлд
Сүлд
Хоч нэр: "72 орны хот"

Тегеран-н байршил
Иран дахь байршил

Координат: 35°41′46.28″N, 51°25′22.66″E
Улс Flag of Iran.svg Иран
Муж Тегеран
Засаглал  
 - Мэйр Мохаммад Багер Галибаф
Газар нутаг  
 - Нийт 716,9 км²
Өндөр 1,200 м
Хүн ам  
 - Нийт (2006) 7,797,520
 - Нягтшил 10,877/км²
 - Метрополи газар нутагт 13,413,348
Цагийн бүс UTC+3:30
 - Зун   UTC+4:30
Вэб хуудас: www.tehran.ir

Тегеран (Перс хэл: تهران, Техран) нь Ираны нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Мөн Тегеран мужийн төв болно.

Ираны ихэнх аж үйлдвэрүүд Тегеранд төвөө байрлуулдаг. Аж үйлдвэрүүд дотор автомашин, электроник, цахилгаан хэрэгсэл, цэрэг армийн зэвсэг, даавуу, элсэн чихэр, цемент, химийн бүтээгдэхүүн зэргийн үйлдвэрлэл орно. Эдгээрээс гадна хивс ба мебелийн худалдааны төв болдог. Тус хотын өмнөд хэсэгт газрын тос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг.

Тегеран нь Алборзийн нурууны хөлд байрладаг хот бөгөөд автозамын сүлжээ нь баруун азид тэргүүлэгчээр тооцогддог. Мөн улсынхаа төмөр замын сүлжээний төв юм. Тегеран хот нь Исфахан, Шираз, Табриз зэрэг бусад Ираны хотуудыг бодвол харьцангуй шинэ ч гэсэн олон тооны музей, урлагийн төв, ордны цогцолбор, соёлын төвүүдтэй.

20-р зуунд Иран даяарх олон хүн Тегеран руу нүүсэн. Үүний ч улмаас олон үндэстэй, олон шашны хүмүүс Тегеранд амьдардаг бөгөөд олон тооны Исламын (Mosque), Христийн (Church), Иудын шашны (Synagogue), Зороастризмын сүмүүд (Fire Temple) байдаг.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: تهران - зураг, медиа материалууд


Хувийн хэрэгсэлүүд