Мьянмар

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
ဴပည္ေထာင္စုဴမန္မာနုိင္ငံေတာ္
Pyi-daung-zu Myan-ma Naing-ngan-daw
Мьянмарын Холбоо
Төрийн_далбаа [[Image:|110px|Сүлд тэмдэг]]
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
Kaba Ma Kyei
Байршил
Нийслэл Найпьидо
Албан ёсны хэл(нүүд) Бирм хэл
Орон нутгийн 7 хэл
Засаглал Цэргийн диктатур
- Улсын Энхтайван, Хөгжлийн Зөвлөлийн дарга Дэслэгч генерал Тан Шве
- Улсын Энхтайван, Хөгжлийн Зөвлөлийн дэд дарга Дэслэгч генерал Маунг Ае
- Ерөнхий сайд Генерал Тейн Сейн
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Паганы хаант улс 1044 он
- Тусгаар тогтнол 1948 оны 1 сарын 4
- Одоогийн үндсэн хууль батлагдсан 2008 оны 5 сар
Газар нутаг
- Нийт 676,578 км² (40-д)
- Ус (%) 3.06
Хүн ам
- 2005-2006 оны тооцоо 55,390,000 (24-д)
- 1983 оны тооллого 33,234,000
- Нягтшил 75/км² (119-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $59.962 тэрбум[1] (79-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $1,040[1] (162-д)
ХХИ (2007 он) 0.583 (132-д) – дунд зэрэг
Мөнгөн тэмдэгт Кьят (mmK)
Цагийн бүс UTC+6:30
Улсын домэйн нэр .mm
Утасны код +95

Мьянмар, албан ёсоор Мьянмарын Холбоо нь эх газрын Зүүн Өмнөд Ази буюу Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том газар нутагтай улс юм. Зүүн хойд талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улс, зүүн талаараа Лаос, зүүн өмнө талаараа Тайланд, баруун талаараа Бангладеш, баруун хойд талаараа Энэтхэг улсуудтай хиллэх бөгөөд баруун өмнө талд нь Мартабаны булан, Андаманы тэнгис оршино.

Тус улсын соёл нь хөрш орнуудынхаа нөлөөг хүчтэй тусгасан байдаг бөгөөд Теравада буюу Буддын шашны Бага хөлгөний урсгалд тулгуурлана. Генерал Не Виний удирдсан офицерууд 1962 онд У Нугийн иргэний засаглалыг түлхэн унагаснаас хойш цэргийн хунтын засаглал ноёрхож буй. Бирм маягийн социализм нь тус улсыг ядуурал руу гүнзгий түлхэн оруулсан юм. 1989 он хүртэл Бирм гэдэг нэртэй байв.

[Засварлах] Эшлэл

  1. 1.0 1.1 Мьянмар. Олон Улсын Валютын Сан. 3 сарын 14, 2009-д авсан.

Хувийн хэрэгсэлүүд
Бусад хэлээр