Энэтхэг-Хятадын хойг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Энэтхэг-Хятадын хойг. Тод ногоон өнгөөр үргэлж хамааруулдаг, цайвар ногоон өнгөөр ихэнхдээ хамааруулдаг, улаан өнгөөр хааяа хамааруулдаг хэсгийг тэмдэглэв.

Энэтхэг-Хятадын хойг нь Хятадын өмнө, Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт орших Зүүн Өмнөд Азийн хойг юм. Энэхүү нэршил нь тус бүс нутгийг колоничилж байсан Францчууд Indochine гэж нэрлэж байснаас үүдэлтэй.

Түүхийн хувьд Зүүн Өмнөд Азийн эх газрын хэсэг болох Энэтхэг-Хятадын хойгийн улсууд (Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Мьянмар) нь Энэтхэг болон Хятадын нөлөөг янз бүрийн хэмжээгээр авсан байна. Камбож, Лаост Энэтхэгийн соёлын нөлөө түлхүү ажиглагддаг бол Вьетнамд Хятадын нөлөө их бий.

Газарзүй[засварлах]

Тус хойг нь зүүн талаараа Өмнөд Хятадын тэнгис, баруун талаараа Бенгалын булангаар хашигдана. Зүүн хэсэгт нь Аннамын нуруу, баруун хэсэгт нь Араканы нуруу байх бөгөөд тэдгээрийн хооронд Мекон мөрөн, Чао Праяа, Иравади зэрэг голууд умраас өмнийг чиглэн урсан, адагтаа том дельт үүсгэдэг.

Мөн үзэх[засварлах]

Гадаад холбоос[засварлах]