Вьетнам
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Уриа Độc lập - Tự do - Hạnh phúc "Тусгаар тогтнол - Эрх чөлөө - Аз жаргал" |
|
| Төрийн дуулал Tiến Quân Ca Армийн марш |
|
| Нийслэл | Ханой |
| Албан ёсны хэл(нүүд) | Вьетнам |
| Засаглал | Социалист Бүгд Найрамдах Улс |
| - Ерөнхийлөгч | Нгуен Минь Чиет |
| - Ерөнхий сайд | Нгуен Тан Зунг |
| - Намын дарга | Нонг Дук Манг |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Францаас тусгаар тогтносон | 1945 оны 9 сарын 2 |
| - Зөвшөөрөгдсөн | 1954 |
| Газар нутаг | |
| - Нийт | 331,689 км² (65-д) |
| - Ус (%) | 1.3 |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 85,238,000 (13-д) |
| - 2008 оны тооллого | 86,323,173 |
| - Нягтшил | 253/км² (46-д) |
| ҮНБ | 2005 оны тооцоо |
| - Нийт | $251.8 тэрбум (36-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $3,025 (123-д) |
| ХХИ (2004 он) | 0.709 (109-д) – дунд |
| Мөнгөн тэмдэгт | Вьетнам донг (VND) |
| Цагийн бүс | UTC7 |
| Улсын домэйн нэр | .vn |
| Утасны код | +84 |
Вьетнам (Вьетнам хэл: Việt Nam), албан ёсоор Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (Вьетнам хэл: Cộng hòa Xã hội Chủ nghĩa Việt Nam) нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай бөгөөд үүгээрээ дэлхийд арван гуравт жагсдаг.
Вьетнам нь 10-р зуунд тусгаар улс болсноос өмнө мянган жилийн турш Хятадын захиргаанд байжээ. Үүнээс хойш олон династи хөгжин цэцэглэж байсан боловч 19-р зууны эхэн үед Францын колони болсон байна. Францчуудын эсрэг тэмцлийн үр дүнд 20-р зууны дунд үед тэдгээрийг улсаасаа хөөж чадсан боловч улс төрийн хувьд улс нь хоёр хуваагджээ. Энэ хоёр тал нь Вьетнамын дайны үеэр дайтаж, 1975 онд коммунистууд дийлж ялалт байгуулжээ.
Урт хугацаагаар үргэлжилсэн дайн дууссаны дараа Вьетнам нь улс төрийн хувьд тусгаарлагдсан байна. Засгийн газрынх нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн шийдвэрүүд нь дайны дараах бүтээн байгуулалтыг саатуулж, ялагдсан талд хандах харьцаа нь эвлэрэх биш, дургүйцэлд хүргэж байв. 1986 онд эдийн засаг, улс төрийн шинэчлэл хийж олон улсын интеграцчилалд оролцох замд шилжжээ. 2000 он гэхэд ихэнх орнуудтай дипломат харьцаа тогтоосон байв. Сүүлийн арван жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байв. Энэхүү хүчин чармайлтынхаа хүрээнд 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2008 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс 1977 онд НҮБ-ын гишүүн болсон. Олон улсын засгийн газар хоорондын 63 байгууллагын гишүүн, дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 220 улс, эдийн засагтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаатай. 1995 онд АСЕАН, 1998 онд АПЕК-т гишүүнээр элссэн. Гишүүн болсон бусад гол олон улсын байгууллага:
- НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд - Сэргээн босголт хөгжлийн олон улсын банк -Олон улсын иргэний агаарын байгууллага -Олон улсын валютын сан, -ЮНЕСКО -ДЭМБ -Олон улсын далайн байгууллага -Дэлхийн оюуны өмчийн холбоо -АХБ, -АНДЭЗНК -ЭҮНХ.
Вьетнам 1989 оноос Камбожоос цэргээ татаж эхэлсэн бөгөөд гадаад бодлогоо илүү нээлттэй болгожээ. Вьетнам Улс ЗХУ болон Зүүн Европын орнуудтай баримталж байсан чиг шугамаа хадгалахын сацуу Өрнөд Европ болон Азийн хөгжиж буй орнуудтай өргөн харилцаатай байх зарчмыг баримтлах болсон. 1994 он гэхэд Вьетнамын худалдааны 5 том түнш нь бүгд Азийн орнууд болсон байв. Үүнд: Япон, Сингапур, Хонг Конг, Өмнөд Солонгос, Хятад орж байна.
Вьетнам улс дэлхийн бүх улстай улс төр, нийгмийн тогтолцооны хэлбэрийг үл харгалзан харилцаа, хамтын ажиллагаагаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоодын хэрэгт үл оролцох, харилцан адил, харилцан ашигтай байх зарчмуудын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх, социалист орнууд болон хөрш орнуудтай эв нэгдэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзсэн, энхтайван, үндэсний тусгаар тогтнол, ардчилал, нийгмийн дэвшлийн төлөөх дэлхийн ард түмнүүдийн нийтлэг үйлс, хүчин чармайлтыг идэвхтэй дэмжиж, оролцох чиглэлээр энхтайван, найрамдалт харилцааг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна гэж БНСВУ улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд тодорхойлсон байна.
Вьетнам болон түүний хөршүүдийн хооронд гардаг газар нутгийн маргаантай асуудал бол Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли, Параселийн арлууд юм. Вьетнам, Хятад, Филиппин, Малайз, Тайвань, Индонез, Бруней улсууд тус арлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн өөрсдийн газар нутгийн хэсэг хэмээн үздэг.
1970-аад оны дунд үеэс вьетнамчууд хуучин ЗХУ-ыг хэт дагах болсон, Камбожид цэргээ оруулсныг Хятад Улс таашаагаагүйн улмаас Вьетнам-Хятадын харилцаа муудаж эхэлсэн. 1978 оны 3 дугаар сараас Хятад Вьетнамд олгож байсан эдийн засгийн тусламжаа бүрэн зогсоосон.
1991 онд Вьетнам, Хятадын албан ёсны дипломат харилцаа дахин сэргэсэн. Эдүгээ Хятад нь Вьетнамын гадаад худалдааны гуравдахь түнш болсон бөгөөд тэд цаашдын харилцааныхаа цар хүрээг найрсагаар хөрш зэргэлдээ оршиж, урд удаан тогтвортой бүх талаар хамтран ажиллаж, ирээдүйд хүрэх гэж тодорхойлж байна. Хоёр орны удирдагчид, намын дарга нар харилцан айлчлал хийж, XXI зуунд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолсон.
1995 оны 7 дугаар сарын 11-нд Ерөнхийлөгч Б.Клинтон Вьетнамтай дипломат харилцаа тогтоосноо зарласан. Мөн оны 8 дугаар сард тус хоёр орон ЭСЯ-аа харилцан нээсэн. АНУ-ын зүгээс олзлогдогсод, сураггүй бологсодын асуудлаар Вьетнамтай хамтран ажиллаж, энэ ажлын явц амжилтай байсан тул 1994 онд Вьетнамд тавьж байсан худалдааны хоригоо цуцалсан. Өнөөдөр АНУ Вьетнамд оруулж буй хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр эхний 8 орны тоонд орж байна.
2001 оны 9 дүгээр сарын 6-нд Вьетнам-Америкийн Худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсон.
2001 онд ОХУ-ын төрийн тэргүүн буюу ерөнхийлөгч В. Путины анх удаагаа Вьетнамд хийсэн айлчлал нь хоёр орны харилцааг шинэ мянганд хөгжүүлэхэд чиглэсэн, харилцааны шинэ суурь тавьж өгч байгаагаараа онцлог юм гэж БНСВУ-ын ерөнхийлөгч Чан Дык Лыонг Оросын Үндэсний радио, телевиз-д өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн.Вьетнамын улсын нийт төсвийн 27-29%-ийг газрын тос, байгалийн хийн салбар үйлдвэрлэж гаргадаг бөгөөд Вьетнам, ОХУ-ын хамтарсан Вьетсовпетро газрын тосны хамтарсан үйлдвэр 80%-ийг нь үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэр 1981/анх ашиглалтанд орсон/-2005 онд нийт 150 сая тонн газрын тос олзворложээ.
ОХУ вьетнамд нийтдээ 1,7 тэр бум ам.долларын хөрөнгө оруулсан. Худалдаaны эргэлт 2005 онд 1,100 тэрбум ам.долларт хүрч, экспортын эргэлт 255 сая ам.долларт хүрчээ.
1990 оны эхэн үеэс Вьетнам-Японы харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Харилцан ойлголцох явдлыг бэхжүүлснээр бүх талын хамтын ажиллагаанд хүрсэн бөгөөд энэ нь хоёр улсын 30 жилийн харилцааны хамгийн гол үр дүн гэж Вьетнамчууд тодорхойлдог. Вьетнам- Японы харилцаа тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд ялангуяа, сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөн нэмэгдсэн. Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 1993 оноос хойш Японы дөрвөн Ерөнхий сайд Вьетнамд, Вьетнамын хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр Ерөнхий сайд Японд айлчилжээ.
Агуулга |
[Засварлах] Газарзүй, цаг агаар
Зүүн Өмнөд Хятадын тэнгис болон Азийн эх газрыг эмжин тогтсон Вьетнам орны хойд зүгт нь Эх газрын Хятад, цаст Гималайн нуруу сүндэрлэж, өмнө зүгт нь Индонезийн үзэсгэлэнт арлууд оршдог. Газар нутгийн хэмжээгээр Италиас арай том ба Герман улстай дүйцэхүйц юм. Нутгийн 40% нь өндөр уулс, 42% -г халуун орны ой шугуй эзэлнэ. Вьетнам нь халуун орны, сэрүүн бүсийн зэрэг олон янзын уур амьсгалтай ба ерөнхийд нь 2 улиралтай гэж тооцдог. 5-10 сар хүртэл борооны улирал үргэлжилж, 11-4 сар хүртэл хуурай улирал байдаг. Хойд нутагт дундажаар агаарын температур +27-34 хэм дулаан байдаг бол өмнөдөд жилийн турш +21-28 хэм байна.
[Засварлах] Соёл урлаг
Нутгийн ард түмний амьдралаас урган гарсан соёл иргэншил, Хятад, Энэтхэг зэрэг хил залгаа орших орнуудын соёл холилдон ууссан зэрэг нь нийгэм соёлын нэгэн баялаг хэв шинжийг бий болгожээ. Орон нутгийн Чо дуурь, Чуан хо ардын дуу зэрэг нь уламжлалт урлагийн төрөл зүйлүүд бөгөөд Дү хү болон Торгон дээрх зураг, шавар вааран урлал нь алдартай. Вьетнамд жил бүр зохиогддог баяр наадам нь Тед баяр буюу Цагаан сар, Хуан луут бүжиг, Луут завины наадам, бух ноцолдуулах Дү Сүн наадам, Заанчдын уралдааны Тай Гин зэрэг 30 гаруй арга хэмжээ зохиогддог байна.
[Засварлах] Аялал жуулчлал
Вьетнам орныг зорих жуулчдын тоо сүүлийн 10 жилд тогтвортой өсч байна. 2006 оны байдлаар олон орны 3.56 сая жуулчдыг хүлээн авсан бөгөөд энэ нь 2005 онтой харьцуулахад 3,7%-р өсжээ. Вьетнамын Засгийн газар эх орныхоо экологийн цэвэр унаган төрх, соёлын өвийг хадгалах зорилгоор 30 Үндэсний хүрээлэн, 4 байгалийн үзэсгэлэнт газрыг ЮНЕСКО-н дэлхийн өвийн бүртгэлд хамруулжээ.
[Засварлах] Гадаад холбоос
| Commons: Вьетнам - зураг, медиа материалууд |
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 | АНЭУ | Армен | Афганистан | Балба | Бангладеш | Бахрейн | Бруней | Бутан | Вьетнам | Гүрж1 | Египет2 | Зүүн Тимор (Тимор-Лесте)3 | Израйль | Индонез3 | Йордан | Ирак | Иран | Йемен | Казахстан1 | Камбож | Катар | Кипр | Кыргызстан | Кувейт | Лаос | Ливан | Малайз | Мальдив | Монгол | Мьянмар | Оман | Орос1 | Пакистан | Саудын Араб | Сингапур | Сири | Хойд Солонгос | Өмнөд Солонгос | Тажикстан | Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)4 | Тайланд | Туркменистан | Турк1 | Узбекистан | Филиппин | Хятад | Шри Ланк | Энэтхэг | Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх буюу зарим хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэрийн ихэнх буюу зарим хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэрийн бүх буюу зарим хэсэг нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн биш. |
