Казахстан
| Бүгд Найрамдах Казах Улс
хасагаар Қазақстан Республикасы
оросоор Республика Казахстан |
||||||
|
||||||
| Төрийн дууллын нэр: Загвар:Хэл-каз1 → «Миний Казах орон» |
||||||
| Нийслэл | ||||||
| Ихийн их хот | ||||||
| Албан хэл | Казах хэл (улсын) Орос хэл (албаны) |
|||||
|---|---|---|---|---|---|---|
| Ард түмэн (2010 он) |
63.1% - Казах үндэстэн 23.7% - Орос үндэстэн 2.9% - Узбек үндэстэн 2.1% - Украйн үндэстэн 8.2% - бус ард түмэн |
|||||
| Цугаараа | Казахийнхан | |||||
| Төр засаг | Ардчилсан дэглэм, нэгдмэл байгууламж, ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагтай |
|||||
| - | Ерөнхийлөгч | Нурсултан Назарбаев | ||||
| - | Ерөнхий сайд | Серик Ахметов | ||||
| Улсын хурал | Парламент | |||||
| - | Дээд танхим | Сенат → «Чуулган» | ||||
| - | Доод танхим | Мажилис → «Хурал» | ||||
| Түүх | ||||||
| - | 1465 он | Казахийн ханлиг үүссэн | ||||
| - | 1936-12-26 | ЗСБНХасУ байгуулагдсан | ||||
| - | 1991-12-25 | ЗХУ-аас тусгаар тогтносон | ||||
| Дэвсгэр газар | ||||||
| - | Бүхэлдээ | 2,724,900 км2 (9) | ||||
| - | Гадаргын ус (%) | 1.7 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2011) | 16,600,000[1] (62) | ||||
| - | Тооллого (2009) | 16,004,800[1] | ||||
| - | Нягт сийрэг | 5.94 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧТ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $214.84 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $13,060[2] | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Бүгд | $180.15 тэрбум[2] | ||||
| - | Нэг хүнд | $10,951[2] | ||||
| ОТББИ (2008) | 28.8[3] (бага) | |||||
| ХХИ (2010) | 0.714[4] (өндөр) (66) | |||||
| Мөнгөний нэгж | Хасагийн тенге ( |
|||||
| Цагийн бүс | дорно, төвд НЗНЦ+6 өрнө хэсэгт НЗНЦ+5 |
|||||
| Домэйн нэр | латин .kz, кирилл .қаз | |||||
| Утасны томьёо | +7-6xx, +7-7xx | |||||
Казахстан (каз. Қазақстан; албан ёсоор Бүгд Найрамдах Казахстан Улс нь Дундад Ази болон дорнод Европийн орон юм. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт, далайд гарцгүй орнууд дотор нэгдүгээрт эрэмбэлэгддэг[5][6] тус улсын нутаг дэвсгэрийн хэмжээ 2,727,300 km² (Баруун Европоос том) ажээ. Орос, Киргизстан, Туркменистан, Узбекистан, Хятадтай тус тус хиллэдэг. Түүнчлэн Каспийн тэнгисийн нэлээд хэсэгтэй тус улс хил залгадаг.
Өргөн уудам газар нутагтай Казахстанд тал нутаг, тайга, хад хавцал, дов толгод, бэлчир, уул нуруу, мөнх цаст уулс, цөл гээд газар зүйн олон бүс бий. Казахстан хүн амаараа дэлхийд 62-т ордог бол, хүн амын нягтшилаараа сүүл хавьцаа ордог.
Орчин үеийн Казахстаны нутаг дэвсгэрт түүхийн ихэнх хугацаанд нүүдэлчин аймгууд нутаглаж иржээ. XVI зуун гэхэд казахууд гурван ордод хуваагдсан өөрийн онцлог бүхий бүлэг болон гарч ирсэн. XVIII зуунд оросууд Казахын тал нутаг руу түрэн орж, XIX зууны дунд үе гэхэд Казахстаны нутаг дэвсгэр тэр чигээрээ Оросын Эзэнт улсын нэг хэсэг болжээ. 1917 оны Оросын хувьсгал, түүний дараа гарсан Оросын Иргэний дайны дараа Казахстаны нутаг дэвсгэрийг хэд хэдэн удаа өөрчлөн зохион байгуулсны эцэст 1936 онд ЗСБНХУ-ын нэг хэсэг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсыг байгуулжээ. XX зууны турш Казахстаны нутаг дэвсгэрт Зөвлөлтийн томоохон төслүүд хэрэгжсэн юм. Тухайлбал Никита Хрущевын атар газар эзэмших хөдөлгөөн энд өрнөснөөс гадна, Байконурын сансрын буудал, Семипалатинскийн цөмийн туршилтын талбай энд байгуулагдаж байлаа.
Казахстан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хамгийн сүүлд 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо тунхагласан. Казахстаны коммунист байх үеийнх нь удирдагч Нурсултан Назарбаев тусгаар тогтносон Казахстаны шинэ ерөнхийлөгч болжээ. Казахстан тусгаар тогтносноосоо хойш тэнцвэртэй гадаад бодлого хэрэгжүүлж, Казахстаны эдийн засгийг, ялангуяа нүүрс-устөрөгчийн салбарыг хөгжүүлэх бодлого баримталсаар ирсэн. Тус улсын эдийн засгийн төлөв сайжирсаар байгаа боловч Ерөнхийлөгч Назарбаев улсынхаа улс төрийг хатуу хяналтдаа байлгасаар байна. Сүүлийн жилүүдэд сөрөг хүчний хэд хэдэн удирдагч, сэтгүүлч алагдсан бөгөөд Өрнөдийн ажиглагчид Казахстаны сонгуулийг чөлөөтэй, шударга гэж үздэггүй. Гэхдээ Казахстаны олон улсын тавцан дахь нэр хүнд өссөөр байна[7]. Казахстан нь одоо Төв Азидаа зонхилогч улс гэж тооцогддог.[8] Тус улс олон улсын олон байгууллагад гишүүнээр элссэн. Тухайлбал НҮБ, НАТО-гийн Энхийн төлөө түншлэл, Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн юм. 2010 онд Казахстан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэх болно. 2011 онд Казахстан Орос, Беларусийн хамтаар Евразийн Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгийг байгуулна.
Сталины үед олон үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь Казахстан руу албадан нүүлгэн суурьшуулж байсны улмаас олон үндэстэн ястнаас бүрдсэн улс болсон. Казахстан шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон янзын шашин шүтлэг тус улсад өөрсдийн төлөөлөлтэй байдаг. Исламын шашин гол шашин нь бөгөөд Үнэн алдартны шашин хоёрт ордог. Албан ёсны хэл нь Казах хэл боловч, Орос хэлийг өдөр тутмын харилцаандаа түгээмэл хэрэглэдэг.
Агуулга |
Нэр [засварлах]
Монгол, түрэг төрлийн хэл яриа дотроо болон хоорондоо «к» - «х», «ч» - «ш» авиаг сэлгэдэг тохиолдол цөөнгүй. Хэдийгээр монгол хэлнээ өдгөө «ч», «ш», «к» (
), «х» (
) үсгээр ялгасан ч дээрх уламжлал бүрэн алдагдаагүй. Энэ ёсоор Монгол хэлнээ Хасаг, qasaɣ гэж бичдэгийг чухал толь бичгүүдээс мэдэж болно.[9]
Мөн Зөвлөлтийн үеэс оросоос Казах (орос. казах), Казахуудтай дасалцаж Казак (каз. қазақ) гэж ярьж бичих нь Монгол улсын монгол хэл бичигт дэлгэрчээ. Үүнтэй адил Хятад улсын монгол хэлнээ Хасакы (хя. 哈萨 Hāsàkè) гэж ярих нь тохиолддог.
Түүх [засварлах]
Казакстанд шинэ чулуун зэвсгийн үед хүн амьдарч байсан ул мөр байдаг. Ер нь Монголтой адил бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд зохицсон газар. Хасгийн тал нутагт эртнээс адууг гаршуулсныг судлаачид тодорхойлжээ. Төв Ази, Хасгийн зарим газарт анх Иран нүүдэлчид суурьшиж байжээ. Тэднээс Скиф гэж алдаршсан нь байдаг.[10] 5-р зуунаас Түрэг угсаатан нь Иранчуудыг түрж Дундад Азийн зонхилох угсаа болсон юм.
Түүхийн үест уламжлалт нүүдэлчин амьдрал, мал аж ахуйт эдийн засаг энэ тал нутагт оршсон. 15-р зуунаас Түргүүдийн дундаас Хасгийн гэх бусдаас ялгарах онцлог тодорч эхэлсэн бол 16-р зуун гэхэд Хасаг хэл, соёл, эдийн засгийн байдал нь ялгарч иржээ.
1991 онд ЗХУ албан ёсоор бутарч Казахстан баттай тусгаар тогтносон билээ.
Нутгийн хуваарь [засварлах]
Казакстаны дэвсгэр нутаг эхлээд 14 муж (каз. облысы ; орос. область), 3 улсын хот (орос. город республиканского значения - «улсын ач холбогдолтой хот») бүгд 17 нэгжид засч захирагдана.[11] Гэхдээ энэ гурвын Байконур хот нь сансрын нислэгийн буудалтайгаа хамт ОХУ-д 2050 он хүртэл түрээслэгджээ.[12] Одоо цагт энэ том 17-гоо хасаг хэлнээ албан бусаар "аймақ" («Аймаг») гэж ерөнхийлж байна. Энэ нь Монголд аймаг нийслэлээ «нутаг», «орон нутаг», «бүс» гэж ярьж, бичдэгтэй утга дүйнэ.
Цаашилбал 2-р буюу дунд түвшинд 160 хошуу (эсвэл сум - Монголын хасаг хэлнээ сумыг аудантай зүйрлэх нь бий; хас. аудан; орос. сельский район), хотын 10 дүүрэг (хас. аудан; орос. городский район), 38 аймгийн хот (орос. город) бүгд 208 нэгж болно.
|
Казахстаны ямарваа нэгэн нэгж нутгийн засаг даргыг хасаг хэлнээ әкім, (Кыргызстанд хиргис хэл бичгээр аким) гэж нэрлэн бичдэг. Үүнийг орос, англи хэлнээ аким, akim гэх мэтээр галиглаж байна. Улсын ерөнхийлөгч муж, хотын акимыг томилно. Тэд доод түвшнийхээ акимыг томилдог. Харин акимат гэвэл засаг даргын тамгын газар гэж ойлгогдоно.
Зургийн цомог [засварлах]
Лавлах, тайлбар [засварлах]
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCensus2009 - ↑ 2.0 2.1 2.2 2.3 Kazakhstan. International Monetary Fund. 2011-10-01-д хандсан.
- ↑ CIA World Factbook: Field listing, Distribution of family income – Gini index
- ↑ Human Development Report 2010. United Nations (2010). 5 November 2010-д хандсан.
- ↑ Казахстаны Статистикийн Газар. 2005. Хүн ам зүйн гол үзүүлэлтүүд. http://www.stat.kz вэбсайтаас үзнэ үү
- ↑ АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ). 2007. Казахстаны тоо баримт "The World Factbook"-д. Интернетээр үзэх. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/kz.html вэбсайтад бий
- ↑ Зарахович, Юрий (2006 оны есдүгээр сарын 27). "Kazakhstan Comes on Strong", Тайм сэтгүүл.
- ↑ Медведевийн айлчлал Казах бүсдээ зонхилох байр суурийг Узбекистанаас булаан авсныг харуулж байна Чөлөөт Европ Радио/Эрх Чөлөө Радио
- ↑ Хасаг, Казах, Казак гурван нэрээс сонгохдоо Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982), Я.Цэвэлийн зохиосон "Монгол хэлний тайлбар толь" (1966), Өвөр Монголын ардын хэвлэлийн хорооны хэвлэсэн "Монгол хэлний толь" (1997), Мунын Бямбын гардан найруулсан "Хальмг-Орс толь" (1977) тус бүрт "Хасаг" (qasaɣ, Хасг) нь ганцаараа эсвэл үндсэн үг болж бичигдсэнийг баримтлав.
- ↑ "Scythian", The New Encyclopædia Britannica, Micropædia, vol. Volume 10 (15th ed.)
- ↑ Географическое положение, природные условия
В республике 14 областей, 86 городов, в том числе 2 города республиканского подчинения (г. Астана, г. Алматы), 168 районов (8 районов в городах), 174 поселка
- ↑ Город Байконур вместе с территорией одноимённого космодрома арендован РФ до 2050 года и, являясь городом федерального значения РФ, одновременно субъектом РФ не является. Система городского управления определяется статьей 5 Соглашения между Российской Федерацией и Республикой Казахстан о статусе города Байконур, порядке формирования и статусе его органов исполнительной власти от 23 декабря 2005 г. (см. Байконур. Юрисдикция)
Гадаад холбоос [засварлах]
- Казахстаны Засгийн газар
- Казахстаны Ерөнхийлөгч
- Казахстаны газрын зургийн түүвэр
- BBC News Country Profiles - Kazakhstan
- CIA World Factbook - Kazakhstan
- U.S. Department of State - Kazakhstan includes links to various reports
- Open Directory Project - Kazakhstan directory category
- The World Bank - Kazakhstan development issues
- Library of Congress - A Country Study: Kazakhstan last updated March 1996
- Kazakhstan: Humanitarian Country Profile - UN Office for the Coordination of Humanitarian Affairs
- Загвар:Wikitravel
| Азийн орнууд |
|---|
| Азербайжан1 · АНЭУ · Армен · Афганистан · Балба · Бангладеш · Бахрейн · Бруней · Бутан · Вьетнам · Гүрж1 · Египет2 · Дорно Тимор3 · Израйль · Индонез3 · Йордан · Ирак · Иран · Йемен · Казахстан1 · Камбож · Катар · Кипр · Кыргызстан · Кувейт · Лаос · Ливан · Малайз · Мальдив · Монгол · Мьянмар · Оман · Орос1 · Узбекистан · Пакистан · Саудын Араб · Сингапур · Сири · Хойд Солонгос · Өмнөд Солонгос · Тажикистан · Тайвань4 · Тайланд · Туркменистан · Турк1 · Филиппин · Хятад · Шри Ланка · Энэтхэг · Япон |
| 1 Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь Европт оршдог. 2 Нутаг дэвсгэр ихэнх хэсэг нь Африкт оршдог. 3 Нутаг дэвсгэр нь бүхэлдээ эсвэл хэсэгчлэн нь Далайн орнуудад оршдог. 4 Бүгд Найрамдах Хятад Улс буюу Тайвань нь НҮБ-ийн гишүүн бус. |
| Исламын шашинт улсуудын байгууллага (OIC) |
|---|
| Азербайжан | Алжир | АНЭУ | Афганистан | Бангладеш | Бахрейн | Бенин | Бруней | Буркина Фасо | Габон | Гайана | Гамби | Гвиней | Гвиней Биссау | Египет | Жибути | Зааны ясан эрэг | Индонез | Ирак | Иран | Йемен | Йордан | Казахстан | Камерун | Катар | Комор | Кувейт | Кыргызстан | Ливан | Ливи | Мавритан | Малайз | Мали | Мальдив | Марокко | Мозамбик | Нигер | Нигери | Оман | Пакистан | Палестин | Саудын Араб | Сенегал | Сири | Сомали | Судан | Суринам | Сьерра-Леоне | Тажикистан | Того | Тунис | Турк | Туркменистан | Уганда | Узбекистан | Чад |