Украйн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Україна
Украйн
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дуулал
Ще не вмерла України ні слава, ні воля (Украйн)
(Украйны алдар нэр ч, эрх чөлөө ч одоохоноо мөхөөгүй байна)
Байршил
Нийслэл Киев
Албан ёсны хэл(нүүд) Украйн хэл
Засаглал Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай нэгдсэн улс
- Ерөнхийлөгч Виктор Янукович
- Ерөнхий сайд Микола Азаров
- Парламентийн спикер Володимир Литвин
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- ЗХУ-аас тусгаарласан 1991 оны 8 сарын 24
- Санал асуулга 1991 оны 12 сарын 1
- Баталсан 1991 оны 12 сарын 26
Газар нутаг
- Нийт 603,628 км² (44-д)
- Ус (%) 7.0
Хүн ам
- 2008 оны тооцоо 46,372,700 (27-д)
- 2001 оны тооллого 48,457,102
- Нягтшил 77/км² (115-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $399.866 тэрбум (29-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $8,624 (83-д)
ХХИ (2005 он) 0.788 (76-д) – дунд
Мөнгөн тэмдэгт Украйн гривна (UAH)
Цагийн бүс UTC+2
- Зун UTC+3
Улсын домэйн нэр .ua
Утасны код +380

Украйн (Украйн хэл: Україна) нь Зүүн Европт орших улс юм. Зүүн талаараа Орос, хойд талаараа Белорус, баруун талаараа Польш, Словак, Унгар, баруун өмнөд талаараа Румын, Молдав (Мөн маргаантай газар нутаг болох Трансднистриа) орнуудтай хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог. Нийслэл хот нь Киев юм.

Украйн улсын түүх нь Зүүн Славуудаас эхэлжээ. 9-р зууны үеэс Украйны газар нутаг нь Викингүүдээр удирдуулсан Зүүн Славуудын иргэншил болох Киевийн Русийн төв байсан нь 12-р зуунд хуваагдаж задарсан билээ. 14-р зуунаас хойш Украйны газар нутаг нь бүс нутгийн хүчирхэг гүрнүүдийн хооронд хуваагдаж, 19-р зуун гэхэд ихэнх хэсэг нь Оросын эзэнт гүрэнд шингэж, бусад нь Австри-Унгарын эрх мэдэл доор байв. Оросын Октябрийн хувьсгал, Иргэний дайны дараа 1917-1921 оны хооронд тусгаар тогтнолын төлөөх үргэлжилсэн тэмцэл болж, улмаар Украйн нь 1922 онд ЗХУ-ын анхны бүгд найрамдах улсуудын нэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн ба дараахан болон 1954 онд ч Крымыг шилжүүлсний дараа ЗСБН Украйн улсын газар нутаг баруун тийш тэлжээ. 1945 онд ЗСБН Украйн улс нь НҮБ-ын анхны гишүүн орнуудын нэг болжээ. 1991 онд ЗХУ задарснаар Украйн нь дахин тусгаар тогтносон улс болсон байна. Үүний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих болж, найман жил дараалан эдийн засгийн уналтанд оржээ. Гэвч шинэ зуун эхэлснээс хойш эдийн засаг нь тогтвортой хөгжиж, ҮНБ нь жил тутамд 7 хувиар нэмэгдэж байна.

Украйн нь нэгдмэл улс бөгөөд 24 муж (область), 1 автономит бүгд найрамдах улс (Крым), тусгай зэрэглэлийн 2 хот болох нийслэл Киев, ОХУ-д түрээсийн гэрээгээр эзэмшүүлж байгаа бөгөөд ОХУ-ын Хар тэнгисийн флотын төв байрладаг Севастополиос бүрдэнэ. Украйн нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх байгууллагууд нь тусдаа оршдог. 2004 оны сүүлчээр Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулсны үр дүнд парламент, ерөнхий сайд, кабинетийн хоорондох хүчний тэнцвэр болон тэдний ерөнхийлөгчтэйх харилцааг өөрчилжээ.

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Україна - зураг, дуу, бусад юмс
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр