Слав

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

██ Баруун Славынхан

██ Зүүн Славынхан

██ Урд Славынхан

1948 оны Прагын их хурлаар батлагдсан Нармай Слав туг

Слав хэмээн нэрлэгдэх Энэтхэг-Европ язгуурын Слав бүлгийн төрөлх хэлтэн ард түмнийг Славууд гэдэг. 2010 оны байдлаар 315-340 сая Слав хүн байна. Голдуу Дорнод Европт тархан суурьшсан боловч бас цөөн хувь нь Төв Ази, Умард Азиар суурьшдаг. Дотроо Зүүн Слав (олон хүн амтайгаар нь дараалуулвал Орос, Украйн, Беларусь), Баруун Слав (Польш, Чех, Словак), Урд Слав (Серби, Болгар, Хорват, Босни, Словен, Македон, Черногор) гэж гурав салбарладаг.

Хүн ам[засварлах]

Дэлхий дахины дотор 400 сая гаруй Слав болон Слав гаралт хүн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь болох гурван салаа гэвэл 150 сая нь Орос, 60 сая нь Польш, 50 сая нь Украйнчууд юм. Мөн 11 сая Чех, 10.5 сая Серб, 10 сая Болгар, 10 сая Беларусь, 8 сая Хорват, 7 сая Словак, 3 сая Босни, 3 сая Македон, 2.5 сая Словен, 700 мянган Черногорчууд байдаг.

Шашин шүтлэг[засварлах]

Ихэнх Слав хүмүүс 6-10-р зууны хооронд Христийн шашинтан болцгоожээ. Тэр дундаа Зүүн Славууд Үнэн алдартны, Баруун Славууд Католик урсгалыг дагадаг бол Урд Славууд өмнөх хоёр урсгалд таллагддаг. Харин Босничуудын дийлэнх нь Ислам шүтлэгтэй, Чехүүдийн дийлэнх нь шашин эс шүтдэг.

Үсэг[засварлах]

Хэлээ ямар үсгээр тэмдэглэдэг нь шашны урсгалаас хамаардаг. Үнэн алдартны шашинтай нь Кирилл үсэг, католик шашинтай нь Латин үсэг хэрэглэдэг.