Серби

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
«Серб, серби» зэрэг үгсийг энд холбон амарчлав. Мөн үгс бас «Серб үндэстэн»-г илтгэнэ.
Бүгд Найрамдах Серб Улс
Република Србија (серб)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
«Боже правде» (Үнэн бурхан)

Европ дахь Серб, түүний Косово байгаа газрын зураг
Европ дахь Серб, түүний Косово байгаа газрын зураг
Нийслэл Белград
Том хот Нови-Сад, Ниш
Албан хэл серб хэл
Бичих үсэг кирилл, латин
Ард түмэн 
(2010 он)
Сербийн ард түмэн →
(Косовог оруулахгүй тооцвол)
83.3% – серб үндэстэн
   3.5% – мажар үндэстэн
   2.0% – цыган ястан
11.2% – бусад ард түмэн
 -  Нутгийн олон 100% – Сербийнхэн
(Серб улсынхан)
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентийн
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Томислав Николич (2012)
 -  Ерөнхий сайд Александр Вучич (2014)
Улсын хурал «Народна скупштина»
(Ардын хурал)
Түүхт он цаг
 -  850 он Анхны төрт улс тогтов 
 -  1345 он Сербийн эзэнт улс 
 -  1878 он Османаас тусгаар тогтносон 
 -  2006-06-05 Монтенегрогүй өнөөгийн улс 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 88,361 км2 (112)
 -  Гадаргын ус (%) 0.13 хувь
Хүн ам
 -  Тооллого (2013) 7,243,007 хүн (Косовог оруулаагүй) [1] (100)
 -  Нягт сийрэг 92.8 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2013 оны тооцоо
 -  Нийт дүн 81.125 тэрбум $[2] (76)
 -  Нэг хүнд 11,268 $[2] (82)
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн 43.7 тэрбум $[2] (79)
 -  Нэг хүнд 5,906 $[2] 
ОТББИ (2011) 28.2 (бага
ХХИ (2010) 0.769[3] (сайн) (64)
Мөнгөний нэгж Серб динар (RSD)
Цагийн бүс ТЕЦ (НЗНЦ+1)
 -  Зуны цаг ТЕЗЦ (НЗНЦ+2)
Утас, домэйн +381 / .rs .срб
Нэр томъёо RS, SRB / БНСерУ
Серб улсын ерөнхий газрын зураг  (англ.)
Серб улсын ерөнхий газрын зураг  (англ.)

Серби (сер. Србија, Srbija), албан ёсоор Бүгд Найрамдах Серби Улс (сер. Република Србија, Republika Srbija) нь Төв, Зүүн Өмнөд Европт орших улс юм. Балканы хойгийн төв хэсэгт оршино. Хойд талаараа Унгар; зүүн талаараа Румын, Болгар; өмнө талаараа Бүгд Найрамдах Македон Улс, Албани[4]; баруун талаараа Хорват, Босни-Герцоговин, Монтенегро улсуудтай хиллэнэ. Нийслэл Белград хотыг 2006 онд "Ирээдүйн Өмнөд Европын нийслэл" болгон хөгжүүлэхээр тодорхойлжээ[5]. Далайд гарцгүй орон хэдий ч Серби улс нь Дунай, Сава, Тисца голууд болон тэдгээрийг холбосон сувгуудаар 2,000 км урт усан замыг хянадаг[6] бөгөөд тэдгээрээр дамжин Европын сувгуудийн сүлжээ, улмаар Хойд тэнгис, Хар тэнгистэй холбогддог байна[7].

Хэдэн зууны туршид Өрнө, Дорнын соёлын уулзварт орших, хожим Сербийн Эзэнт улс гэж нэрлэгдэх болсон хүчирхэг вант улс Балканы хойгийн ихэнхийг захирч байлаа. Сербүүдийн улс 16-р зууны дундуур мөхөж, эхлээд орон нутгийн феодалууд, Османы Эзэнт Гүрэн, Венеци, Унгарын вант улс, сүүлд Австрийн Эзэнт улсын захиргаанд орж байлаа. 1817 онд Османы захиргаан дор байсан тус улсад гарсан хувьсгал амжилттай болж, Сербийн гүнлиг бий болов. Тэр нь Төв болон Зүүн Европ дахь анхны үндэстэн-улс байсан юм[8]. Тус улсын тусгаар тогтнол олон улсад 1878 онд л хүлээн зөвшөөрөгджээ. 1912 онд Косовог Османы эзэнт гүрнээс эргүүлж авсан байна[9].

Тус орны одоогийн хил нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын үед бүрэлджээ. 1990-ээд оны эхээр эхэлсэн Югославын задрал үргэлжилсээр 2006 онд Монтенегрогийн тусгаар тогтнолын тунхаглал зарлагдсанаар Серби үндэстний тусгаар улс бий болов. Серби улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөлийн гишүүн улс болно. Мөн цэрэг армийн хувьд төвийг сахисан улс болох тус улс нь Европын Холбоонд элсэх боломжтой орнуудын нэг юм[10].

2008 оны 2 сард Косовогийн парламент Сербиэс тусгаарлаж буйгаа зарласан. Серби нь Косовог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244-р тогтоолын дагуу байгуулсан түр захиргаагаар удирдуулж буй, өөрийн орны өмнөд хэсгийн муж гэж үздэг. Иймээс Сербийн засаг захиргаа, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин олон улсын хувьд энэ асуудлын талаар санал хуваагдмал байгаа бөгөөд одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 192 орны 60 нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа.

Эшлэл[засварлах]