Серби ба Монтенегро

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Серби ба Монтенегро нь зүүн өмнөд Европт оршиж байсан, хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ)-ын хоёр бүгд найрамдах улс болох Серби, Монтенегро улсаас бүрдэх улс юм. Югославын задралын дараа 1992 онд байгуулагдахдаа Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс (FRY; Серби хэл: Savezna Republika Jugoslavija, Савезна Република Југославија; SRJ, СРЈ) хэмээх холбооны улсын статустай байв. 2003 онд төрийн байгууллаа өөрчилж, улс төрийн холбооны бүтэцтэй болж, албан ёсны нэрээ Серби ба Монтенегрогийн Холбооны Улс (Серби хэл: Državna Zajednica Srbija i Crna Gora, Државна Заједница Србија и Црна Гора; SCG, СЦГ) болгожээ.

Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс нь өөрийгөө Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын хууль ёсны залгамжлагч гэж зарласан нь бусад хуучин БНУ-уудын эсэргүүцэлтэй тулгарч байв. Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллага хуучин Югославын гишүүнчлэлийг үргэлжлүүлэн тус улсад олгохоос татгалзсан байна[1]. Гэхдээ 2000 онд ерөнхийлөгч Слободан Милошевичийг түлхэн унагасны дараа тус улс уг үзлээсээ татгалзаж, Бадинтерын Арбитрын Хорооноос гаргасан, залгамжлалыг хуваалцах тухай саналыг хүлээн авснаар 2000 оны 11 сарын 2-нд НҮБ-д гишүүнээр элсчээ[2].

Серби ба Монтенегро нь ерөнхийдөө тусдаа бие даасан удирдлагатай бөгөөд батлан хамгаалах зэрэг зарим асуудлуудаар л нэгдсэн бодлоготой байв. Тэр ч бүү хэл тусдаа эдийн засгийн бодлого явуулдаг байсан тул өөр өөр мөнгөн тэмдэгт хэрэглэж байлаа (Монтенегрод Еврог хэрэглэж байв). Улмаар 2006 оны 5 сарын 21-нд Монтенегрогийн тусгаар тогтнолын санал асуулга явагдаж, 5 сарын 31-нд сонгуулийн эрхтэй иргэдийн 55.5% нь тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр хоёр улсын холбоо задарч, 2006 оны 6 сарын 3-нд Монтенегро, 6 сарын 5-нд Серби улс тусгаар тогтнолоо зарлажээ. Ийнхүү хуучин Югославаас үлдэж хоцроод байсан тус улс задарсан юм.

[засварлах] Эшлэл

  1. “Participation of Former Yugoslav States in the United Nations”, Max Planck Yearbook of United Nations Law, 241–243. 
  2. FR Yugoslavia Investment Profile 2001. EBRD Country Promotion Programme.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр