Уэльс
| Уэльс орон
Wales (англи)
Cymru (уэльс) |
|||||
|
|
|||||
| Уриа: уэл. " Cymru am byth " «Уэльс мөнх оршиг» |
|||||
| Төрийн дууллын нэр: уэл. " Hen Wlad Fy Nhadau " «Эцэг өвгөдөөс өвлөсөн нутаг» |
|||||
|
Улаан нь Уэльс, улбар шар нь
Их Британийн бусад орон нутаг |
|||||
| Нийслэл + их | |||||
| Албан хэл | Англи, Уэльс | ||||
|---|---|---|---|---|---|
| Цуг хэлэгдэх нь | Уэльсийнхэн, эсвэл шулуухан Уэльсчүүд | ||||
| Төр засаг | Үндсэн хуульт хаант засагт нэгдмэл улсыг бүрдүүлэгч нэгж-орон | ||||
| - | Хатан ван | II Элизабет | |||
| - | Ерөнхий сайд | Дэвид Камерон | |||
| Дэвсгэр газар | |||||
| - | Бүхэлдээ | 20,779 км2 | |||
| Хүн ам | |||||
| - | Тооллого (2011) | 3,064,000 | |||
| - | Нягт сийрэг | 148 хүн/км2 | |||
| ДНБ (ХАЧТ) | 2006 оны тооцоо | ||||
| - | Бүгд | $85.4 тэрбум | |||
| - | Нэг хүнд | $30,546 | |||
| Мөнгөний нэгж | Фунт стерлинг (GBP) | ||||
| Цагийн бүс | (НЗНЦ+0) | ||||
| - | Зуны цаг | (НЗНЦ+1) | |||
| Домэйн нэр | .uk | ||||
| Утасны томьёо | +44 | ||||
Уэльс (уэл. Cymru) нь Нэгдсэн Вант Улсын бүрэлдэхүүн орнуудын нэг[1] бөгөөд зүүн талаараа Англи улстай хиллэдэг бол баруун талаараа Атлантын далай болон Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Гурван сая гаруй хүн амын дийлэнх нь Уэльс болон Англи хэлээр ярьдаг. Уэльс хэлний тухайд дурдвал Уэльсийн соёл иргэншлийн хамгийн үнэт зүйл гэгддэг байх ба сүүлийн энэ хэлээрээ яригсадын тоо 20 хувь болон аажмаар буурч буй гэх дүгнэлт бий.[2][3]
Төмөр зэвсгийн үе болон дундад зууны он жилүүдэд Уэльсчүүд Селтик, Бритоны нутаг дэвсгэр амьдардаг байсан байна. Уэльс бие даасан нэгдэл болох замналаа 5 дугаар зуунд буюу Ромын Эзэнт гүрэн харьяалалдаа байсан Британийг чөлөөлсөн үеээс эхлэлтэй гэж үздэг.[4][5][6] 13 дугаар зуунд I Эдуард хаан Лливелинд ялагдал хүлээсэний дараа Англо-Норманчууд эзлэгдсэн Уэлсийн нутаг дэвсгэр дээр бүтэн зууны туршид амьдарч байжээ. Хожим нь Уэльс Английн бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд 1535-1542 оны Уэльсийн Англитай байгуулсан санамж бичгийн хүрээнд Англи-Уэльсийн хуулийг баталж одоог хүртэл засвар хийгдсээр хүчин төгөлдөр мөрдөгдсөөр буй. Уэльсийн улс төрийн амьдрал 19 дүгээр зуунд эрчимтэй явагдаж байсан бөгөөд 1881 онд дээд Уэльсийн дээд эрх мэдэлтнүүд болох Английн парламентийн бүлгэм далд ухуулга гэгч нэрийн доор хүний эрх, эрх чөлөөнд халдсан хэд хэдэн хуулийн заалт, тогтоолыг баталж байсан нь түүхэнд тодоор бичигддэг ажээ.
1955 онд нийслэл Кардифф хотыг зарлан тунхагласан бөгөөд 317,500 хүн амтай тус хот тухайн үеийн хамгийн их оршин суугчтай хот болж байжээ. Чулуун нүүрсний дэлхийд хамгийн их баялаг нөөцтэй гэгдэх Уэльсчүүд[7] анхлан Дэлхийн нэгдүгээр дайны үеүүдэд Лондон, Ливерпүүл хотуудаар дамжуулан дэлхийн зах зээлд гаргаж байжээ.[8]
Агуулга |
Засаг захиргааны хуваарь [засварлах]
* тэмдгээр тэмдэглэсэн нь хот болохыг нь илтгэх ба энэ нь гүнгийн хэргэмт (гүнлиг) нутаг дэвсгэр харьяалагдах юм. † тэмдгээр тэмдэглэсэн нь хот-гүнлиг буюу гүнлиг.
«Port Talbot Steelworks» хэмээх улсынхаа хамгийн ажиллагсадтай үйлдвэр.[9]
Эшлэл [засварлах]
Намтар [засварлах]
Холбоос [засварлах]
|
||||||||||||||