Гибралтар

Гибралтар
Gibraltar (Англи)
Уриа
"Montis Insignia Calpe" (Латин)
(Монгол: "Гибралтарын хадны тэмдэг")[1]
Төрийн дуулал: "God Save the King"
"Бурхан Хааныг Аврагтун"
Дуу: "Гибралтарын төрийн дуулал"
Location of Gibraltar in Europe
 Гибралтар улсын байршил (харногоон)
Их Британийг цайвар ногооноор харуулав
Гибралтарын газрын зураг
Гибралтарын газрын зураг
Бүрэн эрхт улс Их Британи
Испаниас эзлэн авсан8 сарын 4, 1704
Их Британийн мэдэлд орсон4 сарын 11, 1713
Үндэсний өдөр9 сарын 10, 1967
ЕЭЗН-д элссэн1 сарын 1, 1973
ЕХ-ноос гарсан1 сарын 31, 2020
Албан ёсны хэлАнгли хэл
Ярианы хэл
Ард түмний нэршил
Төр засагҮндсэн хуульт хаант засаг дор шилжсэн төлөөллийн ардчилсан парламентын хараат нутаг дэвсгэр
• Хаан
III Чарльз
Дэвид Стил
Фабиан Пикардо
Кармен Гомез[2]
Хууль тогтоох байгууллагаПарламент
Их Британийн засгийн газар
Лео Дочерти
Газар нутаг
• Нийт
6.8 км2
• Усны эзлэх талбай (%)
0
Хамгийн өндөр цэг
426 м (1,398 фут)
Хүн ам
• 2020 тооцоо
34,003[3] (220)
• 2022 тооллого
32,688
• Нягтаршил
5,000/км2
ДНБ (ХАЧТ)2013 тооцоо
• Нийт
£1.64 тэрбум (-)
• Нэг хүнд ноогдох
£50,941 (-)
ДНБ (нэрлэгч)тооцоо
• Нийт
£2.441 тэрбум[4]
ХХИ (2018)0.961[5]
маш өндөр · 3
Мөнгөний нэгжФунт стерлинг
Гибралтарын фунт (£) (GIP)
Цагийн бүсUTC+01:00 (ТЕЦ)
 • Зун (ЗЦ)
UTC+02:00 (ТЕЗЦ)
Огнооны форматdd/mm/yyyy
Жолооны талright
Утасны томьёо+350
Шуудангийн код
GX11 1AA
ISO 3166 кодGI
Домэйн нэр.gi
Вебсайтwww.gibraltar.gov.gi

Гибралтар (Англи: Gibraltar) бол Газар дундын тэнгист орох гарах үүд хоолой газарт Пиренейн хойгийн өмнөд үзүүрт оршдог Их Британийн эзэмшил нутаг юм. Урд талаараа тэнгис, хойд талаараа Испанийн Андалузтай хиллэдэг. Хойноос урагшаа сунасан ердөө 6.5 км² нутагтай, 2009 оны байдлаар 29 гаран мянган хүнтэй жижиг хот (балгас гэх) юм. Энд гол төлөв Испани, Португал, Марокко удмын гибралтарчууд, англи, испаничууд оршин суудаг. Албан ёсны хэл нь англи.

1704 оны Испанийн өвийн төлөө дайнаар Гибралтарыг Англи, Голландын нэгдсэн хүчин эзлэн авчээ. 1713 онд Утрехтийн гэрээгээр Английн мэдэлд орсон нь хууль ёсонд нийцжээ. Испани улс өөрийгөө Гибралтарыг эзэмших эрхтэй гэж үздэг. Харин Гибралтарынхнаас хоёр удаа (1967, 2002 он) санал асуухад Испаниас татгалзжээ.

Гибралтарын хэргийг Британийн вангийн томилсон амбан захирагч эрхлэн явуулдаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "National Symbols". Gibraltar.gov.gi. Archived from the original on 13 Арваннэгдүгээр сар 2014. Retrieved 21 Зургаадугаар сар 2013.
  2. "Investiture of Ms Carmen Gomez GMD as Gibraltar's Mayor - 342/2023" (in англи). 2023-05-30. Retrieved 2023-06-12.
  3. "Gibraltar - Key Indicators". Gibraltar.gov.gi. 2020. Archived from the original on 6 March 2023. Retrieved 5 June 2020.
  4. "Statistics Downloads" (PDF). Government of Gibraltar (in англи). Archived (PDF) from the original on 31 May 2022. Retrieved 2022-04-09.
  5. [1] Archived 9 August 2021 at the Wayback Machine. Rankings – Human Development Index (HDI)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Гибралтар – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Gibraltar – Викимедиа зураг, бичлэг, дууны сан