Испани
| Испанийн Вант Улс
Reino de España
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Дуулал: Marcha Real "Вангийн марш" |
||||||
| Нийслэл (ихийн их хот) |
Мадрид | |||||
| Албан ёсны хэл | Испани | |||||
| Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Баск, Галис, Катала, Оксита |
|||||
| Төрийн хэлбэр ба засаг баригч | Үндсэн хуульт хаант засаг | |||||
| - | Ван | Нэгдүгээр Хуан Карлос |
||||
| - | Ерөнхий сайд | Мариано Рахой | ||||
| Хууль тогтоох байгууллага | Ерөнхий Хурал (Cortes Generales) |
|||||
| Түүхэн суурь | 15-р зуун | |||||
| - | Кастиль Арагон хоёр улсын дээдэс ураг холбогдсон | 1479 он | ||||
| - | Испани болж нэгдсэн | 1516 он | ||||
| Нутаг дэвсгэр | ||||||
| - | Талбай | 504,030 км2 (51) | ||||
| - | Үүнээс: Ус (%) | 1.04 | ||||
| Хүн ам | ||||||
| - | Тооцоо (2010) | 46,030,109[1] (27) | ||||
| - | Нягтрал | 93 хүн/км2 | ||||
| ДНБ (ХАЧ) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $1.413 их наяд[2] (13) | ||||
| - | Нэг хүнд | $30,622[2] (28) | ||||
| ДНБ (Нэрлэсэн) | 2011 оны тооцоо | |||||
| - | Нийт | $1.536 их наяд[2] (12) | ||||
| - | Нэг хүнд | $33,298[2] (26) | ||||
| ОТББИ (2005) | 32[3] | |||||
| ХХИ (2011) | ▲ 0.878[4] (дээгүүр) (23) | |||||
| Мөнгөн тэмдэгт | Евро (€) (EUR) |
|||||
| Цагийн бүс | +1 | |||||
| Хэв огноо | өө.сс.оооо (НТ) | |||||
| Замын хөдөлгөөн | баруун | |||||
| Интернетийн АДН | .es1 | |||||
| Утасны дугаар | +34 | |||||
| 1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ. .cat нь каталан хэлтэй газарт хэрэглэгддэг. | ||||||
Испани (исп. Espaca), албан ёсоор Испанийн Вант Улс (исп. Reino de España) нь Иберийн хойгт, баруун өмнөд Европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтар, хойд талаараа Франц, Андорра, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португалтай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлууд, Африкийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлууд, Мароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испаний газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт хоёрт (Францын дараа) жагсдаг. Мөн дундаж өндөр нь 650 м бөгөөд энэ үзүүлэлт нь Швейцарийн дараа Европт хоёрт орно.
Испани нь Европт анх гоминидууд ирсэн тухай болон энэ тивийн түүхийн өмнөх үеийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой орон юм. Ромын эзэнт гүрний доор Хиспаниа нь ихэд хөгжиж, эзэнт гүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Харин дундад зууны үед Германы удирдлага доор орсон байна. Хожим нь Иберийн хойг бараг бүхлээрээ Мусульмантнуудын удирдлага доор оржээ. Харин удаан хугацааны туршид Европын хойд хэсгийн Христийн шашинт улсууд доош түлхэж, 1492 онд Мусульмантнууд дарагдсан бөгөөд мөн үеэр олон еврейчууд хөөгдөх, эсвэл Христийн шашинд хүчээр оруулагдаж байв. Мөн 1492 онд Колумб Америкт хүрч, дэлхийн хэмжээтэй гүрний эхлэл тавигджээ. 16-с 17-р зууны эхэн үе хүртэл Испани нь Европын хамгийн хүчирхэг гүрэн болсон боловч үргэлжилсэн дайн зэрэг олон асуудлуудын үр дүнд хүч нөлөө нь багассан байна. 20-р зууны дунд үед дарангуйлалд өртөж эдийн засаг нь тогтонги байдалд хүрсэн боловч сүүлд хурдацтайгаар сэргэжээ. 1978 онд Үндсэн хуульт хаант засгийн доор ардчилал дахин тогтох болсон. 1986 онд Европын холбоонд элсэж, эдийн засгийн болон соёл урлагийн сэргэн мандалттай учирчээ.
Испани нь парламентийн засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос Европын холбооны гишүүн орон болжээ. Худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-р тооцвол Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.
[засварлах] Гадаад холбоос
- ↑ Official Population Figures of Spain. Population on the 1 April 2010. Instituto Nacional de Estadística de España. 5 July 2010-д хандсан.
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Spain. International Monetary Fund. 5 November 2011-д хандсан.
- ↑ CIA World Factbook. 13 August 2008-д хандсан.
- ↑ Human Development Report 2011. United Nations (2011). 5 November 2011-д хандсан.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: España - зураг, дуу, бусад юмс |
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |