Сан-Марино
| Уриа Libertas(Латинаар) "Эрх чөлөө" |
|
| Төрийн дуулал "Inno Nazionale della Repubblica" "Бүгд Найрамдах Улсын Үндэсний төрийн дуулал" |
|
| Нийслэл | Сан-Марино |
| Албан ёсны хэл(нүүд) | Итали |
| Засаглал | Парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс |
| - Ахлах засаг баригч | Марко Конти Глауко Сансовини |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Өдөр | 301 оны есдүгээр сарын 3 (ардын тооллоор) |
| - Үндсэн хууль | 1600 оны аравдугаар сарын 8
... |
| Газар нутаг | |
| - Нийт | 61.2 км² (221-д) |
| - Ус (%) | 0 |
| Хүн ам | |
| - 2009 оны зургаадугаар сарын 30 оны тооцоо | 31,434[1] (209-д) |
| - Нягтшил | /км² (-д) |
| ҮНБ | 2008 оны тооцоо |
| - Нийт | 1.17 тэрбум доллар[2][3] (177-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | (15-д) |
| Мөнгөн тэмдэгт | Евро (EUR) |
| Цагийн бүс | UTC+1 |
| - Зун | UTC+2 |
| Улсын домэйн нэр | .sm |
| Утасны код | +378 |
| [4][5] | |
Сан-Марино, Бүгд Найрамдах Сан-Марино Улс (итал. Serenissima Repubblica di San Marino), нь Апеннины хойгийн өмнө хэсэгт оршдог. Тус улс нь эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн байх ба газар нутгийн хэмжээ ердөө 61 км2, 30000 гаруй хүн амтай. Нийслэл Сан-Марино хот. Лихтенштейн, Ватикан, Монако, Андорра болон Мальта зэрэг Европын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.
Сан-Марино улс нь дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон болон бүгд найрамдах улсад тооцогддог ба «Раб» арал дээр ромын дарангуйлагч Диоклетиан хавчлагаас 257 онд зугтан дүрвэсэн хэсэг ромын католик шашинтнууд, чулуучингууд «Монте-Титано» уулын агуйд амьдарч байгаад 301 оны есдүгээр сарын 3-нд «Гэгээн Маринуудын нэгдэл» байгуулсан нь тус улсын үндэс суурь тавигдсан гэдэг.
Сан-Марино улсын Үндсэн хууль 1600 онд батлагдсан нь дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэдэг. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн баян орны тоонд жагсдаг бөгөөд Италийн мужуудаас хөгжлөөрөө давсан үзүүлэлттэй байгаа юм.
Сан-Марино улс нь 1988 онд Европын зөвлөлийн, 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) тус тус гишүүнээр элссэн. Европын Холбоонд элсээгүй байгаа.
Агуулга |
[засварлах] Захиргаа
- Улсын нийслэл нь Сан-Марино хот (итал. Cittа di San Marino). 4,493 оршин суугчтай.
| Бүс | Хүн ам (тооллого явуулсан он) |
|---|---|
| Акквавива | 1,812(2003) |
| Борго-Маджоре | 5.992(2003) |
| Доманьяно | 2,865(2006) |
| Кьезануова | 1,029(2006) |
| Монтежардино | 818(2006) |
| Сан-МариноУлсын нийслэл | 4,493(2003) |
| Серравалле | 9,394(2006) |
| Фаэтано | 1,132(2006) |
| Фьорентино | 2,245(2006) |
[засварлах] Хүн ам
31,434(2009 оны байдлаар) хүн амтай. Нийт хүн амын 16% нь 15 хүртэлх насныхан, 67% нь 15-64 насныхан эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 40.
Хүн амын 80% нь уугуул иргэд, 19% нь итали үндэстэн. Ромын католик шашин шүтлэгтэй.
[засварлах] Эдийн засаг
Банкны, электрон барааны болон вааран эдлэлийн аж үйлдвэр түлхүү хөгжсөн байх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундаа оргилуун дарс, бяслаг үйлдвэрлэл улсын эдийн засагт голлох хувь нэмрийг оруулдаг. Мөн аялал жуулчлалын бүс нутгаасаа жилдээ 2 сая жуулчдаас олсон ашиг нь улсын төсвийн 2.2%-тай тэнцдэг байна. Татварын хувь хэмжээ өндөртэй орны тоонд ордог.
[засварлах] Соёл урлаг
[засварлах] Их сургууль
Бүгд Найрамдах Сан-Марино Улсын Их сургууль(итал. Universitа degli Studi della Repubblica di San Marino) нь 1985 онд байгуулагдсан бөгөөд Монтежардино хотод байрладаг.[6] Био анагаах, харилцаа холбоо, эдийн засаг болон технологи, боловсрол, түүх, хуулийн чиглэлүүдээр дээд мэргэжил олгодог ажээ.
[засварлах] Спорт
Сан-Марино улсад Итали улсын адил хөлбөмбөгийн спорт сайн хөгжсөн байх ба сагсан бөмбөг, волейболын спортоор холбоо байгуулан олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцсоор ирсэн түүхтэй.
[засварлах] Эшлэл
- ↑ BOLLETTINO DI STATISTICA-Bollettino I trimestre 2010: Tavola 2.1 - Bilancio Demografico (movimento della popolazione residente), Upeceds, Government of San Marino. Accessed on June 6, 2010.
- ↑ CONTO DELLA GENERAZIONE DEI REDDITI NAZIONALI, Upeceds, Government of San Marino. Accessed on June 6, 2010.
- ↑ World Development Indicators, World Bank. Note: "PPP conversion factor, GDP (LCU per international $)" for Italy was used.
- ↑ CIA World Factbook entry on San Marino
- ↑ San Marino. UNECE Statistics Programme. UNECE (2009). 13 March 2010-д хандсан.
- ↑ Universitа degli Studi di San Marino. Unirsm.sm. 2009-10-24-д хандсан.
[засварлах] Холбоос
- Хурлын дарга болон Кабинетийн гишүүд
- Гадаад харилцаан, улс төрийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга
- Сан-Марино UCB Libraries GovPubs сайт
- Сан-Мариногийн цаг уур судлал
- Бүгд Найрамдах Сан-Марино улсын түүхийг музей
- History of San Marino: Primary Documents EUdocs-гоос
- Ренати Тебальда
- San Marino allcountries.eu сайт
- Visit San Marino—Сан-Марино улсын аялал жуулчлалын лбан ёсны сайт
- Сан-Марино улсын тухай ерөнхий мэдээлэл: Улс төрийн бодлого, удирдамжууд, бусад
- Сан-Марино: 1769 Guidebook хөтчөөс ишлэл авах
- Сан-Марино улсын хөлбөмбөгийн тэмцээн уралдааны оноо
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |