Түүх

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Historia, Николаос Гузис (1892)
Teuhe.PNG

Түүх (гре. ἱστορία) гэж хүний амьдрал, нийгмийн үйл явцыг цаг хугацаа, орчинтой нь уялдуулан задлан шинжилж, үр дагавар, нөхцөл, харилцаа холбоо зэргийг нь сийрүүлэн бичсэн бичиг баримтуудыг хэлнэ. Илүү өргөн утгаараа тэрхүү "үйл явц" гэж ойлгож болно. Бас хүний амьдралаас гадна ямар нэгэн үзэгдэл,зүйлсд ч гэсэн хэрэглэгдэх тохиолдол байдаг.

Хүн төрөлхтний түүхийг анх системчлэн бичсэн хүмүүс нь Эртний Грекийн Плутархи, Хятадын Хань улсын түүхч Сы Ма Цянь нар болно. Плутархи нь эртний Грекийн улс төр, нийгэм, дипломат, дайн байлдааны түүхийг тухайн үеийн бага Азид байсан Ассирийн Эзэнт гүрэн болон Грекийн зөрчил дээр тулгуурлан бичжээ. Өөрөөр хэлбэл, Газар дундын тэнгисийг ноёрхох эрхийн төлөөх Европ Азийн хоёр гүрний зөрчилдөөнийг харуулжээ. Тэгвэл Сы Ма Цянь Хятадын анхны нэгдмэл улс болох Цинь улсаас эхэлсэн Хятадын хаант засаглалыг хэрхэн зөвтгөх, мөн ертөнцийн цорын ганц соёл иргэншилт улс болох Хань гүрэн болон түүнийг тойрсон бүдүүлэг харанхуй улсуудын тухай номлосноороо онцлог юм. Өөрөөр хэлбэл хятад төвт түүхийн үзлийг Сы Ма Цянь анх удаа түүх бичлэгийнхээ үндсэн философи болгожээ. Хятад улсын өнөөдрийн түүх судлал Сы Ма Цяний үеэс ер өөрчлөгдөн хөгжиж чадаагүй байна. Монголын түүх бичлэг эртнээс Хятад, Перс, Орос зэрэг орнуудад бичигдэж ирсэн бөгөөд Монголчууд өөрсдөө түүхээ идэвхтэй бичиж эхэлсэн үе нь нэлээд хожуу 16 дугаар зуунаас эхэлнэ. Алтан товч, Эрдэнийн эрх, Асрагч нэртийн түүх зэрэг юм. Орост түүхийн гуйвуулгын эсрэг төрийн комисс ажилладаг. Европчууд 19-р зуунаас эхлэн түүх, угсаатны зүйг тагнуулын зорилгоор идэвхтэй хэрэглэж эхэлжээ. Монголд 19-р зууны сүүл 20-р зууны эхээр ирж байсан Оросын болон европын бусад судлаачдын дунд цэргийн офицерууд нилээдгүй байв. Н.Пржевальский Монголыг Орост нэгтгэхийг хаандаа зөвлөж байсан байдаг.

Холбогдох категорууд[засварлах]

Байршлаар нь[засварлах]

Бусад[засварлах]

Өөр төрлүүд[засварлах]

(Түүхийн шинжлэх ухааны салбар биш)

Нэмж унших[засварлах]

Гадны холбоос[засварлах]