Сэтгэл судлал

Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.сэтхил судулал
монгол кирилл.сэтгэл судлал

Сэтгэл судлал нь хүний зан үйл, сэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсрын нарийн үйлдлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, хүмүүсийн харилцаа зэргийг судалдаг юм. Мөн зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэлзүйн мэдлэг нь боловсрол, ажил эрхлэлт, гэр бүлийн амьдралын үйл явц, түүнчлэн сэтгэцийн аливаа асуудалд, жишээ нь сэтгэлийн дарамт, сэтгэл гутрал гэх мэт хүний амьдралын өдөр тутмын олон талт үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Тиймээс ч нэг талаас хүн бүр сэтгэлзүйч байдаг. Сэтгэл судлал нь хүний хөгжил, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр, байгууллага хамт олны зан үйл, хэвлэл мэдээлэл, хууль эрх зүй, сэтгэл зүйн оношилгоо, сэтгэл зүйн сорил, харьцуулсан сэтгэл судлал гэх мэт салбар шинжлэх ухаануудтай.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Сэтгэл судлалыг хамгийн хөгшин бөгөөд бие даан шинжлэх ухаан болж хөгжсөн нь 19-р зууны дунд үе тул бас хамгийн залуу шинжлэх ухаан гэж үздэг. Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх V зууны үед үүссэн байна. Ийм учраас энэ бүхий л үйл явдлыг тоочих, тодорхой үе шатуудад хуваах, тус бүрийн агуулгыг тодорхойлох шаардлагын улмаас сэтгэл судлалын түүхийг үечлэх асуудал урган гардаг байна.

Сэтгэл судлалын түүхэнд хоёр томоохон цаг үе байдаг: эхнийх нь сэтгэл судлал философийн болон бусад шинжлэх ухаан, ялангуяа байгаль шинжлэлийн хүрээнд хөгжиж байсан үеийг хамруулдаг. Харин хоёр дахь нь–сэтгэл судлал бие даасан шинжлэх ухаан болсон үеэс эхэлнэ. Эдгээр цаг үеүд нь харилцан адилгүй хугацааг туулсан буюу эхний цаг үе нь ойролцоогоор 2,5 мянган жилийг туулсан бол /НТӨ 6-19 зууны хагас хүртэл/, дараагийх нь 200 гаруйхан жил /XIX зууны хагасаас өнөөг хүртэл/ өнгөрөөгөөд байна. Г.Эббингаузын хэлсэнчлэн сэтгэл судлал нь өнө урт удаан өнгөрсөн үетэй боловч маш богинохон түүхтэй юм. Дээрх ангилал нь нарийн үндэслэл шаардлагагүй, шалгуур нь ил тод юм. Гэхдээ тус бүр нь хэдэн зуун жилүүдэд үргэлжлэх бөгөөд дотор нь жижиглэн үечлэх зайлшгүй шаардлагагүй.

Психоанализ[засварлах | кодоор засварлах]

Австрийн эмч Зигмунд Фройд 1890 оноос эхлэн 1939 онд өөд болох хүртлээ сэтгэл заслын арга буюу психоанализыг хөгжүүлжээ. Фройд оюун санааг клиникийн ажиглалт, өөрийгөө шинжих болон тайлбарын арга дээр үндэслэн танин мэдэж байсан бөгөөд хүний ухамсаргүй үйлдэл, истери, психопатологи буюу сэтгэцийн эмгэг дээр гол судалгаагаа төвлөрүүлсэн байна. Түүний дэвшүүлсэн бэлгийн харилцааны болоод дарангуйлах сэтгэл зүй, ухамсаргүй оюун санааны үйлдлийн тухай онол нь ихэд нэрд гарч сэтгэл судлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. З.Фройд тухайн үедээ хаалттай сэдэвт тооцогдож байсан асуудлуудыг хөндөн гаргаж тэдгээрийг нийгэмд ил тод хөндөж болох онолын нотолгоог гаргаж тавьсан билээ. Мөн сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд чөлөөт харилцааны аргын эхлэлийг тавьжээ.

Швейцарын сэтгэл мэдрэлийн эмч Карл Юнгийн аналитик сэтгэл судлалд Фройдын судалгаа нөлөөлсөн байдаг. XX зууны дунд үед Зигмунд Фройдын охин Анна Фройд, Америкийн сэтгэл судлаач Эрик Эриксон, Австри-Английн психоаналист Мэлани Клайн, Английн психоаналист, физикч Виникот зэрэг нэрт судлаачид төрөн гарсан юм.

XX зуунд психоанализ олон төрөл зүйл болон өргөжсөн бөгөөд тэдгээрийг ихэвчлэн Нео Фройд урсгал хэмээдэг.

Карл Поппер тэргүүтэй философичид мөн Ханс Айзенк, Скиннер зэрэг сэтгэл судлаачид психоаналитик онол, эмчилгээг шүүмжлэх болсон юм. Скиннер болон зарим бихевиористууд сэтгэл судлалыг психоанализтай харьцуулахад илүү эмпирик, үр дүнтэй гэж үзэж байсан ч цаг хугацааны явцад Фройдын дэвшүүлсэн олон санааг хүлээн зөвшөөрчээ.

Алдарт сэтгэл судлаачид[засварлах | кодоор засварлах]

Зигмунд Фройд Австрийн алдартай мэдрэлийн эмч гэдгээрээ дэлхийд алдартай бөгөөд тэрээр эмчилгээний хандлагатай психоаналитик гэж нэрлэгддэг сургуулийг үндэслэгч юм. Зигмуд бол хүний ​​бүх мэдрэлийн эмгэгүүд нь бие биетэйгээ маш нягт харьцдаг хэд хэдэн ухамсаргүй, ухамсартай үйл явцын улмаас үүсдэг гэсэн онолын "эцэг" юм.

Абрахам Харолд Маслоу бол хүмүүнлэгийн сэтгэл судлалын үндэслэгч болсон Америкийн сэтгэл судлаач юм. Түүний алдартай шинжлэх ухааны бүтээлүүд нь "Маслоугийн пирамид" гэх мэт ойлголтыг агуулдаг. Энэхүү пирамид нь хүний ​​хамгийн түгээмэл хэрэгцээг илэрхийлдэг тусгай диаграммуудыг агуулдаг. Чухамхүү энэ онол нь эдийн засагт шууд хэрэглэгдэхүүнээ олсон юм.

Дэйл Корнеги-Хүн хоорондын харилцааг судласан хамгийн алдартай сэтгэл судлаач.

Алоис Альцгеймер -мэдрэлийн системийн эмгэг судлаач сэтгэл зүйч юм.

Мелани Клейн бол алдартай сэтгэл судлаач, хүүхдийн психоанализийн чиглэлээр мэргэшсэн томоохон мэргэжилтэн, тусдаа психоаналитик сургуулийг үндэслэгч, судлаач, психоанализ дахь тоглоомын аргын зохиогч бөгөөд объектын харилцааны онолыг бий болгох, хөгжүүлэх ажлыг эзэмшдэг.

Жан Пиаже бол Швейцарын нэрт сэтгэл судлаач, гүн ухаантан, хөгжлийн сэтгэл зүй, хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлсөн онол - танин мэдэхүйн хөгжлийн онолын зохиогч, авъяаслаг, бүтээлч зохиолч, танин мэдэхүйн мөн чанарын талаарх өөрийн хандлагыг бүтээгч юм.

Эрих Фромм бол гайхалтай философич, социологич, сэтгэгч, авъяаслаг сэтгэл судлаач, психоаналитикч, неофройдизмыг үндэслэгч, нэрт төлөөлөгч юм. Түүний ихэнх бүтээлүүд нь дэлхий дээрх хүний ​​байр суурь, мөн түүний оршихуйн утга учрыг илэрхийлэх сэдэвт зориулагдсан байдаг.

Эрик Эриксон, сэтгэц-нийгмийн хөгжлийн үе шатуудын тухай бичсэн бүтээлүүд нь эрдэмтдэд насанд хүрэгчдийн амьдралын үйл явдлуудыг төдийгүй бага насны болон хожуу хөгшрөлтийн үйл явдлуудыг илүү зөв үнэлэхэд тусалсан. Энэхүү сэтгэл зүйч хүн бүр хөгшрөх хүртэл хөгжихөө зогсоодоггүй гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байсан нь олон үеийнхний хүндэтгэлийг хүлээсэн эрдэмтэн юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Харилцаа

Stub icon

Энэ сэтгэл судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.